

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нийтээр тэмдэглэх эсэх тухай улсаараа хоёр талцан маргалдаж, жагсаал цуглаанд хүрч байж цуцалсан нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь нийтэд таалагдаагүй. Цар тахлын улмаас тогтоосон удаа дараагийн үр дүнгүй хөл хорио аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж, иргэд эмнэлгийн үүд сахиж, мянга гаруй өрхөд цар тахлаар уй гашуу тохиолдчихоод байхад наадам хийх нь зохисгүй гэж нийгэм үзсэн.

Манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас импортоор авч ирсэн. Тэгвэл хоёр хөршөөсөө шатахууны хараат гэдгээ энэ онд илүүтэй мэдрэв. Учир нь ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарск дахь газрын тосны үйлдвэрээс манай улс шатахуунаа татдаг. Гэтэл тус үйлдвэр урсгал засвар хийж эхэлсэн гэх шалтгаанаар манай улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтээ зогсоосон нь биднийг 10 орчим хоног шатахууны эрэлд хатахад хүргэсэн юм. Нийлүүлэлт зогсохтой зэрэгцээд шатахуун импортлогчид агуулахад үлдсэн шатахуунаа нэг удаад 20-40 мянган төгрөгт өгөх, зөвхөн хөнгөлөлтийн карттай жолооч нарт өгөх зэргээр хуваарилалтын зохицуулалт хийж эхэлсэн нь ШТС-уудад урт дараалал үүсгэхэд хүргэсэн. Үүнтэй зэрэгцээд жижиглэнгийн борлуулагчид шөнийн цагаар шатахуун шаглаж, нэг литр АИ-92 шатахуун 5000 төгрөг хүрсэн тохиолдол ч гарч байв.
Хөвсгөл нуурт одоогоос 36 жилийн өмнө буюу 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилтын хүрээнд монголчууд өөрсдийн аргачлалаар буюу ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүд хамтран татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм. Хамгийн чухал нь “Сүхбаатар” хөлөг онгоцонд ачаатай байсан 400 гаруй литр шатахуун нуурын усан алдагдахаас хамгаалж, татан гаргах ажиллагааны явцад ч аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан нь онцлог байлаа. Ингэхдээ дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэсэн нь Хөвсгөл нуурт живсэн бусад хөлөг онгоц, техник хэрэгслийг татан гаргах том туршлага болсон юм.
Нийслэлчүүд 2021 оныг хөл хориотой угтсан. Он гармагц хөл хориог сунгах шийдвэр гарч, улмаар хоёр болон дөрөвдүгээр сард хоёр удаа хөл хорио тогтоосон. Тухайлбал, “КОВИД-19” цар тахлын хоногт бүртгэгдэх шинэ тохиолдол илэрч эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдэлд хүрсэн. Ингэхдээ вакцин хийлгэсэн 700 гаруй иргэн халдвар авсан, шинэ голомтууд илэрч эхэлсэн, нөгөөтээгүүр дахин хөл хорио тогтоох нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэж иргэд эсэргүүцэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөл хориог “цалинтай” байдлаар сүүлийн удаа тогтоож, халдварын тархалтын бууруулах эрдэмтдийн багийн тооцооллын дагуу Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгохоор болсон билээ.
Монгол Улс түүхэндээ анх удаа 18 их наяд төгрөгийн зарлагатай төсөв баталлаа. Ирэх оны батлагдсан төсвөөс онцлох зүйл нь хөрөнгө оруулалтын хэмжээг өмнөх онуудаас нэмж тусгасан нь эдийн засгийн салбарын онцлох үйл явдал байв. Тухайлбал, ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ингэхдээ зам, тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүлсэн юм.
Газар хөдлөлтүүд мэдрэгдэж, гамшиг ослын үед бэлэн эсэхээ шалгуулсан он байлаа. Энэ онд Нийслэл болон 10 аймагт газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд зөвхөн нийслэл орчимд нийт 800 орчим удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн гэх тооцооллыг гаргасан байна. Харин орон нутагт Хөвсгөл аймагт хамгийн олон удаа газар хөдлөлт болсон.
| ҮХЭР ЖИЛИЙН ОНЦЛОХ: Хил хаагдаж, 20 вагон шатахуун, хоёр чингэлэг бараанд “баярлаж”, хараат улс гэдгээ хүчтэй мэдрэв |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |