Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс эх оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас 2022 оны улсын төсөв хэлэлцсэн, Ц.Туваан гишүүн Ардчилсан намаас хөөгдсөн, 10 настай хүүг буудаж, амийг нь хөнөөсөн, Ливан Улсад зургаан хүн амиа алдаж, 32 хүн шархадсан зэрэг үйл явдлыг онцлон тоймлож байна.
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 14-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны есдүгээр схрын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхэлсэн юм.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан билээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан З.Энхболд нарыг намын дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр намаасаа хөөсөн талаар Ардчилсан намын бүлгийн дарга Г.Ганбат энэ сарын 14-нд мэдээлсэн билээ. Тэрбээр "Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд бид дүрэм, хуулийн дагуу Ц.Тувааныг намын бүлгээс хасна. Цаашид Ардчилсан намын бүлгийн хуралд оролцохгүй. Мөн бие даан нэр дэвшсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бүлгийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй" гэсэн юм. Энэ талаар тус намын дарга М.Тулгат "Үндсэн дүрмийн хорооны хурлаар намын гишүүдээс ирсэн гомдлын дагуу Ц.Тувааны асуудлыг авч хэлэлцсэн.

Намын дүрэмд тодорхой эрх зүйн үндэс байдаг. Үүний дагуу Ц.Тувааныг намаас хасах шийдвэр гаргасан. Бид энэ талаарх шийдвэрээ танилцуулсан. УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг намаас хасах хурал наймдугаар сарын 30-нд болсон. Би хассан гэдгийг нь мэдэж байсан ч сая гэнэтийн мэдэгдэл хийлээ" гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан тайлбар, мэдээлэл өгсөн. Тэрбээр "Би хэдэн удаа хөөгдчихсөн юм мэдэхгүй. Бүлэгт нэгдэж ажиллаад жил гаруй болж байна. Бүлгийн бүтэц дотоод зохион байгуулалтын асуудлыг бид ярилцсан юм.
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалттай холбоотой энэ асуудлыг түр хойшлуулаад байсан. Би Ардчилсан намаас сонгогдсон, намын гишүүн мөн. Би намын дүрмээр хэлэлцсэн хурлыг ч мэдээгүй. Намын гишүүдийг олонх сонгосон гишүүн нь О.Цогтгэрэл гишүүн байгаа. Сонгуулиар нэгдсэн гэдэг чинь зохиомол үйлдэл. Би байхгүй газраасаа хөөгдөж байгаагаа гайхаж байна. Байгаа Ардчилсан намдаа байгаа. Бүлгийн хурлын шийдвэр бүлгийн нийт гишүүдийн олонхоор гардаг. Бүлгийн дарга нэртэй нэг гишүүн шийдвэр гаргана гэж байхгүй" гэсэн юм.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Д-ийнд байсан 10 настай эрэгтэй хүүхэд бууны суманд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 13-нд гарсан. Тодруулбал, энэ хэргийн тухай дуудлага аравдугаар сарын 13-ны 22:55 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, урьдчилсан байдлаар 10 настай эрэгтэй Х-г 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амийг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Холбогдох шалгалтын ажиллагааг Архангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.
Талийгаач хүү бүтэн өнчин байжээ. Хүүгийн ээж 2018 оны аравдугаар сард өвчний улмаас нас барж, хүү эмээтэйгээ амьдардаг байсан байна. Хүү тус сумын ерөнхий боловсролын тавдугаар ангид сурдаг байжээ. Хэрэг гардаг өдөр хичээлдээ яваагүй бөгөөд хөдөө гэртээ байсан аж.

Тус хэргийг үйлдсэн 38 настай Д-г цагдаагийн байгууллагаас саатуулж, цагдан хориод байна. Мөн талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулсан аж. Бид тус хэргийг үйлдсэн Д-ийн аав В-ээс тухайн үед юу болсон талаар тодрууллаа. Тэрбээр “Тун харамсалтай хэрэг гарлаа. Хүү минь хониндоо яваад, ирсэн юм билээ. Манай нутаг хээрийн амьтан, чоно элбэгтэй. Хониндоо явахдаа буугаа үүрч явсан гэсэн. Орой гэртээ ирээд сумнуудыг нь аваад, оруулсан юм билээ. Сум үлдсэн байсныг нь мэдээгүй гэртээ ороод, буугаа орныхоо толгойд тавих гэж байгаад сум алдчихсан гэсэн. Би сумын төвд амьдардаг юм. Хүү минь орой над руу залгаж, энэ тухай хэлээд, би эмнэлэг, цагдаад хэл дуулгасан.
Хүний амь насыг санамсар болгоомжгүйгээр хөнөөсөн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээх талаар “Ашид мөнх консалтинг” хуулийн фирмийн захирал, хуульч Т.Батсүмбэр-Уулаас тодруулсан юм. Тэрбээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон тохиолдолд 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэх зохицуулалттай. Зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэх эсэхийг шүүгч мэднэ" гэсэн юм.
Ливан Улсын нийслэл Бейрут хотод өнгөрсөн жил боомтод болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгаж буй шүүгчийг эсэргүүцсэн шийт шашны Хезболлах, Амаль бүлэглэл үймээн дэгдээж, буудалцаан эхлүүлжээ. Шийт шашны бүлэглэлүүдийн мэдээлснээр Ливан дахь “Христийн шашны бүлэглэлийн мэргэн буудагчид олон хүн цугласан газар руу гал нээж, буудалцааныг эхлүүлсэн” гэсэн байна. Гэвч шийт шашны бүлэглэлүүдийн мэдээллийг албаныхан няцаагаад байгаа юм.
Буудалцааны үеэр нийслэлийн олон барилга сүйдэж, зургаан хүн амиа алдаж, 32 хүн шархадсан мэдээлэл байна. Ливаны Засгийн газраас үймээнийг дарахын тулд нийслэлд цэргийн хүч, хуягт танк оруулж ирсэн. Харин шашны бүлэглүүдэд пуужин харвагчаар зэвсэглэсэн байсан аж. 2020 оны наймдугаар сард Ливан Улсын боомтод дэлбэрэлт гарч, 219 хүний амь үрэгдсэн. Тус дэлбэрэлтийг шалгах, мөрдөн байцаах ажилтай холбоотойгоор Ливанд хурцадмал байдал үүсэж байгаа юм.
.jpg)
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Төсөв хэлэлцэж, Ц.Туваан Ардчилсан намаас хөөгдөж, 10 настай хүүг буудаж, хөнөөсөн ДОЛОО ХОНОГ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |