Монгол Улсад сүүлийн 30 жил МАН, АН гэсэн хоёр хүчин төрийн эрхийг барьж, улс төрийн гол тоглогчийн үүрэг гүйцэтгэсэн. Гэвч сүүлийн хоёр сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээж, өнөөдөр тэд парламентад дөнгөн данган бүлэг байгуулж, эрх баригч намынханд тал зассан шигээ нам гүмхэн сууна. Тэд сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй болтлоо сульдаж, сүүлдээ эрх баригч намын “дагуул” нам гэгдэхэд ойрхон болоод буй. Угтаа бол Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёрдогч хүчнийхээ байр сууриа ХҮН-д алдаж, нэр дэвшигч нь цагаан хуудаснаас арай чүү дээгүүр санал авсан нь АН-ыг босох тэнхэлгүй сульдсаныг харуулж буйн тод жишээ болсон.
Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт үргэлжилж буй нөхөн сонгуулийн кампанит ажил олны анхаарлаас холуур чимээгүйхэн болоод өнгөрөх нь. Энэ удаагийн нөхөн сонгуулиас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн дунд багагүй өрсөлдөөн гарах болов уу гэх хүлээлт бий. Харин эрх баригч намынхан нөхөн сонгуулийг аль болох олны анхаарлаас холуур байлгаж, битүү морь гаргаж ирэх сонирхолтой байгаа гэдэг бор шувуу ч нисэх боллоо.

Уг нь тус намыг төлөөлж, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар дэвшиж байгаа. Улс төрд олон жил зүтгэсэн аавынхаа нэрээр төрд орох гэж зүтгэж буй түүнийг сонгогчид тийм ч таатай хүлээж аваагүй. Хэдий 2020 оны ээлжит сонгуульд чамгүй олон санал авч, дөрөвт жагссан ч МАН-ыхан улс төрийн тохироогоо биелүүлж, намаасаа зүтгүүлж байгаа гэдэг.
Дээр хэлсэнчлэн эрх баригч намынхан Э.Батшугарыг дэмжихээс илүүтэй гуравдагч хүчнийг гаргаж ирэх зорилготой байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл тэд битүүхэн ХҮН-ээс нам дэвшигч Б.Найдалааг Сонгинохайрхан дүүрэгт зүтгүүлж байгаа гэх цуу яриа олны дунд гарах болов. Олны үг ортой байж мэдэх. Э.Батшугар тойргоо өнгөрсөн хугацаанд чамгүй усалсны үр дүнд рейтинг өндөртэй байгаадаа найдлага тавьж байгаа ч, намаасаа төдийлөн дэмжлэг авч чадахгүй байгаа гэх. Харин Сонгинохайрханчууд Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигч Б.Найдалдаад ам сайтай байгаагаар барахгүй, эрх баригч намынхан түүнийг дэмжиж байгаа бололтой. Үүнээс харахад Ардчилсан намынхан энэ сонгуульд хоёрдогч биш дахиад гуравдагч хүчний эгнээнд шилжиж мэдэхээр байна. 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн өрсөлдөөн Б.Найдалаа Э.Батшугар нарын дунд өрнөвөл Э.Бат-Үүлд орон зай үлдэхгүй нь. МАН-ын цаад агуулга, бодлого ч ийм тактиктай байгаа гэх бор шувуу нисэх боллоо.
ХҮН НӨХӨН СОНГУУЛЬД ЯЛБАЛ, ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА ГЭВ ҮҮ
Хэрэв ХҮН-аас нэр дэвшигч Б.Найдалаа нөхөн сонгуульд ялалт байгуулбал, МАН-ын улс төрийн шинэ тоглолт эхлэх гэнэ. Тэд ХҮН-ыг хоёрдогч хүчин болгох зорилго тээснээр барахгүй, улс төрийн томоохон шинэчлэл хийж хийх сурагтай. ХҮН парламентад хоёр суудал авчихвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохироо хийж байгаа гэнэ.
.jpg)
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэц дээр маргаан үүсгэж ялалт байгуулсан удаатай. Энэ нь Үндсэн хуульд дахин гар хүрэх нэг шалтгаан ч байж мэдэх юм. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдэд гар хүрэх боломжгүй ч өмнө нь өөрчлөөгүй зүйл заалтаа шинэчилж болох хуулийн зүйл заалт бий. Эрх баригч намынхан ийн ХҮН-тай хамтарч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж магадгүй гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлах болжээ.
АН НЭГДСЭНИЙ ЦААД САНАА
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ч эв зүгээ олж чадаагүй байсан АН-ынхан гэнэт л нэг өдөр нэгдэж, нягтарч ажиллахаа мэдэгдэж, сая ухаарав уу гэсэн шиг эрх баригчдаас хариуцлага нэхнэ гээд талбай дээр жагсах болов.

Тэд үнэндээ МАН-д далаараа тавиулж, ийн арга мухардсандаа “амь гуйж”, “аврал ирж” байгаа бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулиар намын удирдлагууд нь хар толгойгоо хамгаалж, Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгсөн гэдэг хардлага олны дунд бий. Ингэхдээ тэд намынхаа хувь заяаг тэр чигт нь эрх баригч намд алдаж, нэргэсэн хойно нь хашхирав гэгч болов.
Ийн Ардчилсан намынхан нөхөн сонгуулиар гуравдагч хүчинд байр сууриа алдаж мэдэх дээрээ тулсан учир намаа нэгтгэж буйгаа зарлаж, хууччуулаа дуу нэгтгэн дэвжих боллоо.
Нөхөн сонгууль нам гүм, чимээгүй болж буйн гол шалтгаан ийн улс төрийн хүрээнийхний тохироотой холбоотой ч байж мэдэх нь.
| МАН Б.Найдалааг төрд “зүтгүүлж”, дараагийн сөрөг хүчнээр ХҮН-ыг “захиалах” уу |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |