Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улстөр, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт болон дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрөгч долоо хоногт шатахууны хомсдолд орж, иргэд шатахуун түгээх станцад өдөр, шөнөгүй дугаарласан зэрэг үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Нийслэлд шатахууны хомсдол үүсэж, жолооч нар шатахууны эрэлд гарсныг ашиглан шагийн бизнесүүд цэцэглэж эхэлсэн. Шатахуун түгээх станцын түгээгч, салбар хариуцсан удирдлагууд, холбоо сүлбээтэй, хөдөлгөөнтэй хэсэг залуус нийлж, хуйвалдах замаар шатахуун шаглах, мөнгө авч дараалалгүй үйлчлэх, “мах авбал шатахууны талон өгнө” гэж наймаалцах зэргээр хэтэвчээ зузаалж, нэг литрийг нь 5000 төгрөгөөр шаглаж байгааг манай сайтын сурвалжилах баг ил болгосон.Харин шатахууны хомсдол үүссэн энэ цаг үед холбогдох албан тушаалтнууд ямар тайлбар хийснийг хүргэе. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулсан юм. Тэрбээр "Роснефть" компаниас сар бүр 28 мянган тонн бензин авах ёстой. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн шатахуун авах захиалга өгсөн. ОХУ-аас 17 мянган тонн шатахуун ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад бензин нийлүүлэх боломжгүй гэсэн. Тиймээс найм хоногийн турш шатахууныг хязгаартай худалдах боллоо.

Бээжинд суугаа Элчин сайд нот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдрүүд байв. Зам тээврийн яам, ГХЯ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хөх хотоос Жинин боомтод саатаж, Замын-Үүдээр дамжин шатахуун ачсан галт тэрэг орж ирнэ. Тээврийг аль болох хурдан хийхээр ажиллаж байна. Учир нь хоёр галт тэрэгнээс нөгөө рүү нь ачна, агуулахад буулгасны дараа аж ахуйн нэгжүүд авах гээд олон шат дамжлага бий. Манай арми, ОБЕГ өөрийн нөөцтэй. Бүх хэрэглэгчид жигд хүртээхийн тулд бид хязгаарлалт тавьж байна. Ерөнхий сайд даалгасны дагуу бид буруутай гэж үзсэн албан тушаалтанд арга хэмжээ авна. Мэдээллээ боловсруулаагүй юу, ажилдаа хайнга хандсан уу гэдгийг тогтооно” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцлоо. Тэрбээр энэ үеэрээ чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийсэн юм. Covid-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон бол энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцох аж. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

Цагдаагийн дүрэмт хувцастай иргэн мансуурсан байж болзошгүй зураг цахим орчинд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тайлбар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мансууруулах бодис хэрэглэсэн уг асуудалд Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7-р зүйлийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм. Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас халах шийдвэрийг гаргасан байна.

Сүүлчийн долоо хоногийн ажлын өдрүүдэд 14781 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 63 иргэн нас барсан байна. Дунджаар өдөрт 2000 иргэн коронавирусийн халдвараар өвчилж байна. Манай улсын хүн амын 69.2 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 65.3 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Мөн коронавирусийн халдварын улмаас нас барж байгаа иргэдийн 74.4 хувь нь архаг хууч өвчтэй хавсарсан, 22.6 хувь нь халдварын хүндрэлээр нас барсан байна. Архаг хууч өвчинд зүрх судасны өвчин 51 хувь, чихрийн шижин 16.1 хувь, бөөрний эмгэг 9.4, элэгний эмгэг 7.5, мэдрэлийн эмгэг 7.2, хавдар 5.2, хэт таргалалт 3.6 хувийг эзэлж байна.

Монголчууд“Токио-2020” паралимпын наадамд11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59-р байрт жагссан билээ. Тэгвэл паралимпын наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр Э.Содномпилжээг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. Мөн Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгыг “Алтан очир” одонгоор, дасгалжуулагч Б.Энхбаярыг “Олимпын алдар” одонгоор тус тус шагналаа. Энэ үеэр Э.Содномпилжээ “МҮОХ-ны удирдлагууд паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчнаа урамшуулж, дээд шагналаа гардуулсанд маш их баяртай байна. МҮОХ, Монголын паралимпын хороо, БТСУХ-ны удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд “Парис-2024” олимпод амжилтаа бататгах хэтийн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна” гэсэн юм.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Улс даяараа шатахууны хомсдолд орж, коронавирусийн халдвараар 63 иргэн нас барсан долоо хоног |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |