Хөвсгөлчүүд энэ өдрүүдэд бахархал дүүрэн байна. Энэ нутгаас анх удаа долоон настай охин шатрын дэлхийн аварга боллоо. Аз-Эрдэнэ охины аав, Ч.Нямдаваа дасгалжуулагч бүр ч баяртай сууна. Тэрбээр “Өлгийтэй байхаасаа шатрын тэмцээнүүдэд хамт явдаг байсан охин минь долоон настайдаа дэлхийн аварга боллоо. Манай “Хөх Монгол” шатрын клубээс анхны дэлхийн аварга төрлөө” гэнэ. Охиноо гэж онцлохоос илүү шавиа, цаашлаад клубийнхээ шавь нараар бахархан ярих түүнтэй ярилцлаа. Ч.Нямдаваа дасгалжуулагчийнх Хөвсгөл аймгийн айл гэнэ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордны шатрын багш, эхнэр Ганчимэг нь Хөвсгөл аймгийн Хаан банкны ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг, том охин, хүү хоёр нь мөн л улсад удаа дараа шатрын аваргаар шалгарч байсан оюунлаг гэр бүл байна.

-Шатрын дэлхийн аварга болсон охинд нь, дасгажуулан амжилттай оролцуулсан танд баяр хүргэе. Перу Улсын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулаад, төрийн дууллаа эгшиглүүлэн зогсох охиноо харах хамгийн бахархал дүүрэн байсан байх. Тухайн мөчид танд юу бодогдож байсан бэ?
-Мэдээж хамгийн сайхан бахархалтай мөч байсан. Бидний зорьж, мөрөөдөж, амжилт гаргана гэж итгэж очсон тэмцээн учир баяр, бахархал дүүрэн байлаа. Охиндоо би дөрвөн настайгаас нь шатар заасан. Тэгээд гурван жилийн дараа ийн амжилт гаргаж байгаад дасгалжуулагч багшийнх нь хувьд ч, аавынх хувьд ч охиноороо бахархаж байна. Мөн дэлхийн аваргад бүр ч их амжилт гаргах шавь нар минь бий. Тэд маань энэ удаад арай оролцож амжаагүй. Эхний ээлжид манай аймгийн хувьд сурагчдын дэлхийн аваргаас анхны алтан медалиа хүртлээ. Охин минь гурван минут, арван минут, стандарт гэж гурван ангилалд тус бүр түрүүлсэн.
-Охин нь шатрын дэлхийн аварга болоод юу ярьсан бол?
-Охин минь мэдээж баяртай байгаа. Гэхдээ шатрын спортоор хичээллэдэг хүүхдийн нэг онцлог сэтгэлийн тэнцвэртэй байдал. Мэдээж өрсөлдөгчөө хожих сайхан. Гэхдээ хожлоо гээд төдийлөн хөөрч баярлаад байдаггүй. Энэ сэтгэл зүйн төлөв байдал нь суучихдаг шиг байгаа юм. Охин минь баярлаж байгаагаа нэг их гаднаа илэрхийлээгүй.
-Дэлхийн аварга тэмцээнд шавиа оролцуулахаар явахдаа алтан медаль авна гэдгийг дасгалжуулагчийн хувьд та мэдэж байв уу?
-Итгэл бол зуун хувь байлаа. Охин минь зургаан насандаа шатрын улсын аварга болсон бол энэ жил долоон настайдаа найман насны ангилалд дахин түрүүлээд улсын хошой аварга болсон. Манайд долоон насандаа улсын аварга болж байгаа хүүхдүүд дэлхийн аваргад очоод түрүүлэх магадлал өндөр байдаг. Тиймээс ч охиноо түрүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байлаа.
.jpg)
-Охин нь багаасаа л клуб болон тэмцээн рүү дагаад л явдаг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Багш хүний хувьд тэмцээн уралдаанд шавь нараа их оролцуулна. Охиноо өлгийтэй байхаас нь л аваад явна. Яах аргагүй шатрын орчинд өссөн хүүхэд. Миний хувьд хүүхдүүдэд шатар заагаад арван жил болж байна. Энэ хугацаанд 4000 гаруй хүүхдэд шатар заасан байна. Өнгөрсөн жил манай аймаг анх удаа шатрын спортоор багаараа улсын аварга болсон бол энэ жил дахиад л улсын аварга авлаа гээд амжилттай сайхан байна.
-Тэмцээнд орохын өмнө охиндоо та юу гэж захидаг вэ?
-Их л нягт, анхааралтай байхыг захидаг. Тухайлбал, охин минь сая дэлхийн аваргад анх удаа явлаа шүү дээ. Тэгэхэд мэдээж олон орны шар, хар, том, жижиг нүдтэй янз бүрийн хүүхдүүд ирнэ. Хүүхэд учир өөр ертөнц рүү орохоор сонирхоно, харна. Тиймээс сайн сануулж, анхааралтай байхыг сайтар захисан. Тэгэхгүй Энэтхэг, Канад охины том нүдийг л хараад байвал анхаарал нь тоглолтдоо төвлөрөхгүй хожигдоно шүү дээ. Юунд ч сатаарахгүй бие, сэтгэлийн тэнцвэртээ байдал гэж үүнийг л яриад байгаа юм шүү дээ. Хоёрдугаарт, өрсөлдөгчөө хүндэлж, ямар нэгэн доромж байдал гаргаж болохгүй, мөн хүндэлж байна гээд эмээж болохгүй гэдгийг охиндоо захисан даа.
.jpg)
-Эхнэр тань тэмцээнд хамт явсан байна билээ. Мэдээж та хоёрын хамгийн том дэмжигч байх?
-Тэгэлгүй яах вэ. Охиныхоо сэтгэлийг дүүрэн байгаасай гэсэндээ эхнэр минь хамт тэмцээнд явсан. Хүүхдийн сэтгэл зүй их чухал байдаг. Дасгалжуулагчийнхаа хувьд ч анзаарахад эмэгтэй хүн гэдэг төрөлхийн гоо сайхны мэдрэмжтэй байдаг шүү дээ. Нэг ёсондоо аав нь үсийг нь боож өгөх, ээж нь боож өгөх хоёр өөр. Эмэгтэй хүүхдийн хувьд аав боож өгсөн юм чинь ээжийнхийг гүйцэхгүй байж таараа гэдэг ч юм уу дотоод мэдрэмж нь их сонин л доо. Магадгүй аав боож өгсөн гээд дундуур сэтгэгдэлтэй тэмцээндээ орвол сэтгэл зүй нь ямар байх бол гэдэг үүднээс бодож, охиныгоо алхам тутамдаа сэтгэл дүүрэн байгаасай гээд эхнэр минь хамт явсан. Энэ мэтээр дасгалжуулагч тамирчныхаа бүх зүйлийг анзаарч байх ёстой. Хүүхдээ хөтлөөд тоглолтын ширээ рүү явж байхдаа л сэтгэлзүйг нь мэдэрч ажиллахыг хичээдэг.
-Танай “Хөх Монгол” шатрын клубэд хэдэн насны хэчнээн хүүхэд хичээллэдэг вэ. Та яриандаа “Шавь нараас минь шатрын дэлхийн аваргад амжилттай оролцох хүүхдүүд байгаа боловч зардал мөнгөнөөс өгсүүлээд учир бий. Эхний ээлжид охиноо оролцуулаад ирлээ” гэж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт эхлэхэд “Шавь нар минь ирсэн бол амжилт гаргах байсан даа” гэж бодогдсон уу?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон өдөр бүр яваагүй шавь нартаа харамссан. Миний шавь нараас гарцаагүй мөнгө, хүрэл медаль авч, цаашлаад түрүүлэх байсан. Гэхдээ юм нэгээр дуусахгүй. Эхний ээлжид анхны дэлхийн аваргаа бид авлаа. Олон тэмцээн биднийг хүлээж байгаа. Манай “Хөх Монгол” шатрын клуб дөрвөн наснаас элсүүлэн авдаг. Түүнээс дээш хязгааргүй суралцаж болно. Харин шигшээ багийн нийт 28 хүүхэд бий.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ. Бусад нь шатраар хичээллэдэг үү?
-Манайх гурван хүүхэдтэй. Том охин Болормаа маань шатрын улсын аварга, хүү Болд-Эрдэнэ улсын аваргын дөрвөн медальтай. Харин Аз-Эрдэнэ охины минь хувьд улсын аваргад гурав түрүүлж, сая ингээд дэлхийн аварга боллоо. Ах, эгч хоёр нь улсын чанартай тэмцээнүүдэд тоймгүй олон түрүүлж байсан. Одоо харин дунд ангид ороод хичээлдээ түлхүү шамдаж байна. Хүү маань Хөвсгөлийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн математикийн шигшээ багийн гишүүн. Тийм ч болохоор шатрыг бага зэрэг орхисонгэж хэлж болно. Гэсэн ч сая шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглоод буцлаа.
-Та анх шатар хэдэн настайдаа сурсан бэ. Хэн гэдэг хүн зааж сургаж байв?
-Хүүхэд байхдаа ах нь шатар мэддэггүй байлаа. 18 настайдаа анх ааваараа заалган сурч байсан. Дунд сургуульд байхдаа би шатар тоглож байгаа хүүхдүүдэд атаархана. Тэгсэн мөртлөө нэрэлхээд тэднээс асуухгүй. Учир нь би хичээлдээ сайн, ангийнхандаа байгалийн ухаан, тооны чиглэлийн хичээлийг нь зааж өгдөг байсан. Тийм болохоор шатар мэдэхгүйгээ нуугаад өнгөрдөг байлаа. Намайг харин шатрын дасгалжуулагч болгосон хүн бол Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Батболд багш. Багшийнхаа зааж чиглүүлсэн замаар өдгөө хүртэл амжилттай яваа. Харин хүүхэдтэй ажиллах арга барилыг би ээжээсээ өвлөн авсан гэж боддог. Ээж минь Хөвсгөл аймаг төдийгүй Монголдоо алдартай монгол хэл, уран зохиолын багш, их сайн сурган хүмүүжүүлэгч байсан. Тэгэхээр сайн шатар тоглодог гэхээс илүү сайн сурган хүмүүжүүлэгч хүний хүүхэд байсан учир өнөөдөр надад хүүхдүүдэд юм заах жаахан авьяас бий гэж боддог.
-Тив дэлхийн тэмцээнд хүүхдүүд олон сайхан амжилтыг гаргаж байна. Гэсэн ч өнөө л хэвээр дэмжлэг бага. Эцэг, эхчүүд нь бор зүрхээрээ л хүүхдүүдээ тэмцээн, уралдаанд оролцуулж байна. Та бүхний хувьд мөн л өөрсдөө зүтгээд ирэв үү. Тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд урам хайрлаж, дэмжсэн улсдаа талархлаа илэрхийлэх байх?
-Бид сая 36 сая төгрөгийн зардал гаргаад тэмцээндээ оролцоод ирлээ. Хөвсгөл аймгийн шатрын холбооны удирдах зөвлөл дэмжсэн, охины минь сургуулийн үе тэнгийн найзууд “Шатарчин найздаа туслая” гэсэн уриан дор тодорхой хэмжээний зардал мөнгийг шийдэж өгсөн. Биднийг дэмжиж тусалсан бүх хүнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Мөн охиныг минь тэмцээнд амжилттай оролцсонд урамшуулж, хаан шатрын хамт олон хаан шатар бэлэглэж байгаа юм байна. Охин минь гоё бэлэгтэй л болж байх шиг байна.
-Шатрын спортод сайхан зүйл олон байх. Энэ спортод тамирчид төрүүлж байгаа дасгалжуулагчийн хувьд онцгой сонин нь юу байна вэ?
-Шатрын спортоор хичээллэхэд санаанд оромгүй зүйл их тохиолдоно. Хөндлөнгөөс харсан хүнд хөлөг дээр хоёр хүн шатар нүүж байгаа юм шиг боловч санаандгүй сонин зүйл их болно. Түүн дээр тоглогч яаж бие болоод сэтгээлийнхээ тэнцвэрийг барьж тоглох, бусдын өмнө хэрхэн биеэ авч явах зэрэг олон зүйл тухайн тамирчинд сууж байж шигшээ баг төрдөг. Ихэнх эцэг, эхчүүдийн бодол их гэнэн шүү дээ. Хүүхдээ шатраар хичээллүүлэхээр өгөхдөө нэг, хоёр сарын дотор дэлхийн аваргад явуулах тухай ярьдаг. Тэр бол санаан зоргоор биш шүү дээ. Хүмүүс нүүдэл сурчихаар шатрыг сурчихлаа гэж хөнгөн ойлгоод байдаг. Энэ бол шатрын дүрс яаж, ямар замаар хэрхэн явдгийг ойлгож байгаа л зүйл. Шатар бол бүх хувилбарыг тооцох боломжгүй спорт. Шатар гэх хязгааргүй том спортын зөвхөн нэгийг нь л мэдсэн хүн насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох нь ч бий. Тэгэхээр цаана нь хязгааргүй ертөнц цэлийгээд л байж байгаа юм. Тиймээс багшийн хувьд тохиолдож болох гол зүйлийг л сурагчдадаа заахыг хичээдэг. Түүнээс бүгдийг нь сурна гэвэл хүний нас хүрэлцэхгүй том спорт шүү дээ.
-Цаашид та бүхэн ямар тэмцээнд зорьж байна. Охин нь шатрын спортоор тууштай явах уу?
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН АЗ-ЭРДЭНИЙН ААВ Ч.НЯМДАВАА: Өлгийтэй байхаасаа шатрын тэмцээнүүдэд хамт явдаг байсан охин минь долоон настайдаа дэлхийн аварга боллоо |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |