-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "5th Rachmaninoff International Piano Competition Japan" уралдаанд амжилттай оролцоод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Уралдаандаа амжилттай оролцож, хоёр шагналын эзэн болно гэж бодоогүй учраас баяртай байна. Тэр дундаа “Орос зохиолыг хамгийн сайн тоглосон” гэх шагналыг хүртсэн нь үнэхээр нэр хүндийн хэрэг. Багш бид хоёр их баярласан.
-Оролцсон анхны уралдаан нь хэзээ байсан бэ?
-Таван настайдаа ХонКонг хотод зохион байгуулагдсан уралдаанд оролцож байсан. Жаахан хүүхэд байсан учраас уралдаанд оролцох гэж биш аялах гэж байгаа юм шиг санагдаж байсан. Яг уралдаандаа оролцох болоод бусад хүүхдүүдийн төгөлдөр хуур тоглож байгааг сонсчхоод “Намайг мундаг тоглодог л гээд байсан. Сайн тоглодог хүүхэд олон байдаг юм байна” гэж ээж, багш хоёртоо хэлж байсан. Ингээд бодохоор багадаа шартай хүүхэд байж.
-“Орос зохиолыг хамгийн сайн тоглосон” гэх шагналыг ямар зохиолоор авсан бэ?
-Энэ удаагийн уралдаанд Александр Скрябины зүүн гарт зориулсан Prelude& Nocturne болон Сергей Рахманиновын Etude-ээр оролцсон. Багшийнхаа заасан зүйлсийг маш сайн гаргах гэж хичээсэн учраас зохиолоо амжилттай тоглосон болов уу гэж бодож байна. А.Скрябины тус зохиолыг 2-3 сарын хугацаанд бэлдсэн. Энэ зохиолыг тоглох болсон шалтгаан нь миний багш С.Саянцэцэг болон түүний багш болох Москва хотын Чайковскийн нэрэмжит Консерваторийн нэрт төгөлдөр хуурч М.Феодорова нар Скрябины зохиолыг маш сайн тоглодог төдийгүй “Скрябинист” хэмээн нэрлэгддэг байсан учраас би тоглохыг маш их хүсдэг байсан болохоор багштайгаа ярьж байгаад сонгосон юм.
-Олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох ямар байсан бэ? Уралдаанд оролцохдоо сандарсан уу?
-Өөрийнхөө нэртэй хамт “Монгол” гэж дуудуулах хамгийн бахархалтай үе байдаг. Багадаа олон улсын уралдаанд оролцохдоо “Эх орноо төлөөлж байна” гэж бодогддоггүй байсан. Одоо бол надтай хамт эх орны минь нэр гарна гэдийг сайн мэдэж, ухамсарладаг болсон.
-Төгөлдөр хуур тоглохдоо юу мэдэрдэг вэ?
-Алдартай хөгжмийн зохиолчдын хөгжмийг тоглож байх үед тэдний амьдрал, тухайн дууг зохиож байх үеийнх нь дурсамжаар нь аялж байгаа юм шиг санагддаг. Гунигтай, баярласан, аз жаргал мэдрэгдсэн гээд олон мэдрэмжийг мэдэрч болно.
.jpg)
-Олон хөгжмийн зэмсэг байгаа шүү дээ. Тэр дундаас төгөлдөр хуурыг сонгож хичээллэсэн шалтгаан байгаа юу. Юу нь чиний анхаарлыг татсан бэ?
-Би багадаа нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэсэн. Тиймээс гэр бүлийнхэн маань намайг суулгаж сургахын тулд төгөлдөр хуураар хичээллүүлсэн юм билээ. Гэхдээ би гэр бүл болон багш нартаа намайг энэ хөгжмийг сонгож хичээллүүлсэнд нь талархдаг. Намайг хамгийн зөв зам руу чиглүүлсэн. Төгөлдөр хуур бол миний амьдралаас салгаж болохгүй хамгийн том хэсэг.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Зохиол бүр дээр харилцан адилгүй хугацаанд бэлддэг. Миний хувьд хамгийн гол нь тоглох гэж байгаа хөгжмийнхөө зохиолчийн амьдрал, тухайн зохиолын бүтсэн түүхийг сайн судлах ёстой юм шиг санагддаг. Мөн миний сурах гэж байгаа зохиолыг өөр хөгжимчид хэрхэн тоглож байгааг хайж сонсдог. Боломжтой үедээ төгөлдөр хуураа байнга тоглож, идэвхтэй бэлдэхийг хичээдэг.
-Хөгжмийн зохиолчдоос хэний хөгжмийг тоглох дуртай вэ. Тоглох дуртай хөгжмийн зохиолынхоо талаар ярихгүй юу?
- Миний хамгийн дуртай хөгжмийн зохиолч бол романтизмын үеийн Польшийн хөгжмийн зохиолч Фредерик Шопен. Зохиол, хэв маягууд нь хамгийн их таалагддаг. Би уянгын зохиол тоглох дуртай.
-Төгөлдөр хуураар хичээллэснээр чамд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Намайг маш тэвчээртэй болгосон гэж боддог.
-Уралдаанд оролцоход багш болон гэр бүл хамгийн их тусалдаг шүү дээ. Тэднийхээ талаар ярихгүй юу?
-Багшаасаа үргэлж үлгэр дуурайлал авдаг. Зөвхөн хөгжим тоглохыг заах бус өөрийнхөө туршлагаас хуваалцана, хөгжмийн талаарх сонирхолтой түүх ярьж өгдөг. Гэр бүлийнхэн минь намайг уралдаанд оролцож, төгөлдөр хуураар хичээллэхийг үргэлж дэмждэг. Ээж минь намайг Франц Шубертын зохиолоос тоглоход их дуртай байдаг юм. Тиймээс илүү сайн сураад ээждээ дуртай хөгжмийг нь тайзан дээрээс тоглож өгмөөр байна. Багшдаа Александр Скрябины зохиолуудыг илүү сайн сураад тоглож өгч сэтгэлийг нь хөдөлгөхийг хүсдэг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох бэ. Үргэлжлүүлэн төгөлдөр хуураа тоглох уу?
-Оролцохыг хүссэн уралдаан олон бий. Уралдаанд оролцох бүрд өөрийгөө сорьж, шинэ зүйл сурдаг учраас их дуртай. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн төгөлдөр хуурч болох хүртлээ хичээнэ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| О.НАНДИН: ФРАНЦ ШУБЕРТЫН ЗОХИОЛООС ЭЭЖДЭЭ ЗОРИУЛАН ТОГЛОЖ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |