Энэ жил тэд дунд ангид орж буй юм байна. Сургуульдаа мориор явдаг тэдний тухай уншаарай.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн сургуулийн тавдугаар ангид Б.Чинзүрх сурдаг бол дүү Б.Чинбаяр нь дөрөвдүгээр ангийн сурагч. Тэд сургуульдаа мориор ирж очдог.

Энэ талаараа Б.Чинзүрх “Намар, хаврын цагт сургууль руугаа өдөр бүр мориор ирж, буцлаг. Сургуульд орсон цагаасаа л хичээлдээ мориор явж байна. Хүрэн халзан мориороо давхих, бүр сургуулийн гадаа ирэх, ялангуяа хүүхдүүдийн дэргэд буух хамгийн гоё. Манай гэр Хануй бага сургуулиас гурван километрийн зайтай болохоор дорхноо давхиад ирдэг юм өө. Уяж орхичихоод хичээлээ дуусахаар унаад харьдаг юм. Заримдаа морьдоо өрөвддөг, биднийг сургахын тулд уяатай өнждөг болохоор хайр төрдөг” гэв. Харин дүү нь “Сургууль руугаа мориор явах зугаатай байдаг. Ах, бид хоёр замдаа дуу дуулж, шүлэг уншина. Морьтой явахад ер нь даарахгүй дээ. Харин ч амар байдаг” гэж ярьлаа.

Тэрсхэн ах, дүү хоёртой ярилцахад ийм нэгэн зүйл бодогдсоныг уншигч тантай хуваалцья. Гурван километрийн зайд ах, дүү хоёр юу эсийг ярьж, хөгжилдөх билээ. Тэдэнд сонирхолгүй юм гэж үгүй. Үзсэн, сонссон бүхэн л сонин байж, ургуулан боддог байх. Магад тэд сургуулийнхаа сонин сайхныг ярихын зэрэгцээ "Өнөөдөр хэн хониндоо явсан бол. Хоёулааг хичээлдээ явсан хойно хэн тугаландаа явсан бол. Хонины бэлчээрээс хоцроод байдаг хурга минь өнөөдөр яагаа бол" гээд л гэрийнхээ тухай, мал сүрэг, ахуй ажлынхаа тухай ч ярьсан байх. Зунжин хониндоо явж, тугалаа эргүүлж, аав, ээждээ тусалсан хоерт хичээлдээ явсан хойгуур нь өрнөх гэрийнх нь нэг өдөр сонин л байгаа.

Хөдөө өссөн хүүхдүүдэд хүний үгийг сонсож сурсан том чанар бий. Багаасаа л өвөө, эмээ, аав, ээжнийхээ үгнээс гарахгүй явж ирсэн болохоор хүний үгийг хачин дуулж сурсан байдаг. Энэ зан чанар ах, дүү хоёроос харагдахаас гадна дүү нь ярихаас өмнө ах нь урьтаж ярьж, нэгнийгээ сонсож байсан нь ярилцлага авахад тод харагдаж байв. Биднийг очиход хичээл нь тарж байсан ах, дүү ийн гэрийн зүг жолоо залж, бид буцсан юм.
Ийн тэд хөдөөгийн буйдхан сумандаа эрдмийн дээдийг сурахаар сургуульдаа мориор ирдэг байна.

| СУРГУУЛЬДАА МОРИОР ЯВДАГ АХ, ДҮҮ ХОЁР |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |