Француудын 100 жилийн дараа нутагтаа хүлээн авч буй олимпын нээлт цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрөн дээр болохоороо онцлогтой бөгөөд олны анхаарлыг татаж байгаа юм. Парисын олимпын ивээн тэтгэгчээр “Алибаба”, “Бриджстоун”, “Кока Кола”, “Делойтте”, “Самсунг”, “Панасоник”, “Тоёота” тэргүүтэй дэлхийд тэргүүлэгч 73 компани ажиллана. Зохион байгуулагчид 250 мянган ажлын байр шинээр бий болгож, 10.7 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолсон байна. Олимпын үеэр 15 сая жуулчин Парист очих үзүүлэлт гарчээ. Олимп зохион байгуулагчид 32 спортын төрөлд 10 сая тасалбар борлуулахаас өнөөдрийн байдлаар 7.2 саяыг нь зарсан байна.
Зуны спортын XXXIII наадамд манай улсаас одоогийн байдлаар 30 тамирчин эрхээ аваад байгаа юм. Тодруулбал, дугуй, байт харваа, бокс, буудлага тус бүр нэг, жүдо, чөлөөт бөхийн тамирчид эрхээ авсан. Харин каратэ, софтбол, бейсболыг 2024 оны Парисын олимпын наадмын спортын төрлүүдээс хассан байгаа юм. Үүний зэрэгцээ, Парисын олимпыг зохион байгуулагчид өөрсдийн сонгосон дөрвөн спортын төрлийг оруулах эрхээ ашигласан гэнэ. Тэдгээр нь, брейк бүжиг, спорт авиралт, тэшүүрийн гулгалт, серфинг юм байна. Брейк бүжиг нь олимпын наадмын хөтөлбөрт анхны тэмцээнээ хийх бөгөөд бусад гурван төрөл нь “Токио-2020” олимпын наадамд аль хэдийн багтсан төрөл юм.
Парис 2024 олимпын наадмын нээлтийн ёслол маш гайхалтай өвөрмөц байх нь тодорхой болоод байна. Өмнө нь 1900 онд Парис хотноо дэлхийн зуны II олимп зохиогдож байсан түүхтэй ч энэ удаагийн зуны XXXIII олимп нь дэлхий дахинаа тэсрэлт хийх нь тодорхой байгаа. Энэхүү зуны XXXIII их наадам нь 2024 оны долдугаар сарын 26-аас наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл зохиогдоно. Урьд өмнө олимпын наадмын нээлтийн ёслол усан дээр зохиогдож байсан түүх байгаагүй. Харин энэ удаа их өвөрмөц шийдэл болж байгаа ба цэнгэлдэх хүрээлэнд хийгддэг байсан уламжлалт нээлтүүдээс эрс өвөрмөц байх юм.
Францын Сена мөрний хоёр эргийн барилгын архитектур болон хөшөө дурсгал олимпын наадмын нээлт гээд энэ бүгдийг нэг дор үзэж боломжтой гэнэ. Гадаа орчинд зохион байгуулагдаж байгаа болохоор бүх хүн үзэх боломжтойгоос гадна үнэ төлбөргүй энэ бүх гайхамшигтай үзүүлбэрийг үзэж байгаа гэдгээрээ давтагдаж байгаагүй онцлогтой аж. “Парис 2024” олимпын наадмын нээлтийн ёслол нь дэлхийн хамгийн том олимпын нээлт байх болно. Дор хаяж 600.000 хүн үзэж сонирхох ба цэнгэлдэх хүрээлэнд зохиогддог байсан олимпын нээлтийн үзэгчдийн тооноос арав дахин их тоо юм. Аварга том 80 дэлгэцээр ёслолын ажиллагааг шууд дамжуулах ба дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчид ирж энэхүү баярын үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ.
Олимпын наадмын зардал Франц Улсад дарамт болохгүй гэж "S&P Global" агентлаг үзжээ. Парисын олимпын 2022 оны төсвийн тоймд “Парис-2024” наадам зохион байгуулах хороонд нийт 4.38 тэрбум евро, ОУОХ-оос 1.2 тэрбум евро, 750 сая еврогийн телевизийн эрх, 470 сая еврогийн ивээн тэтгэгчдийн дэмжлэг төсөвлөсөн байна. Гэхдээ дэд бүтэц, засвар шинэчлэлтийн ажлын улмаас анхны төсөв хоёр дахин нэмэгдэж, 8.8 тэрбум еврод хүрэх аж. Ингэсэн ч Лондон, Рио, Токиогийн олимпоос бага зардалтай наадам болох аж.
Харин наадмын тасалбар, тусгай зөвшөөрөл, зочлох үйлчилгээнүүдээс 1.1 тэрбум евро, 170 сая евро, 127 сая еврогийн ашиг олох бөгөөд ивээн тэтгэгчдээс 1.226 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолжээ. Францын аудитын дарга асан Пьер Московичигийн хэлснээр наадмын зардал нь 3-5 тэрбум еврогийн хооронд байх ёстой ч бодит зардал нь наадам дуустал мэдэгдэхгүй гэжээ.
ОЛИМПЫН БАМБАРЫН АЯЛАЛ

"Парис 2024" олимпын бамбар нь өлгий нутаг Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүлжээ. Орчин үеийн анхдугаар олимпын наадам сэргэн өрнөсөн 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна. Ариун бамбарын буухиаг “Лондон 2012” олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду анхлан эхлүүлсэн бол нэрт хөл бөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, "Марсель" клубийн үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо зэрэг эрхмүүд үргэлжлүүлсэн байна.
Олимп эхлэхээс 100 хоногийн өмнө Грекийн олимпиад ассан буухиа нь 79 хоногийн турш Францын зургаан арал, эх газрын 65 нутаг дэвсгэрийн 400 гаруй хот суурин газраар 12.000 км аялах юм. Түүнчлэн бамбарыг залах хүндэт үүргийг 10.000 хүн гүйцэтгэхээс хамгийн балчир нь 10 настай, хамгийн ахмад нь 107 настай байх ажээ. Одоогоор бамбарын аян Корсикад хүрсэн бөгөөд энэхүү газар 1992 оны Альбервиллийн өвлийн олимпын гал айлчилж байсан түүхтэй. Корсикад олимпын хүрэл, дэлхийн аварга, алдарт жүдоч бүсгүй Присилла Гнето, "Бастия" хөл бөмбөгийн клубийн одод, нийт 120 хүн бамбарыг хүндэтгэлтэй залан гүйнэ.
ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ ШИНГЭСЭН ОЛИМПЫН МЕДАЛЬ

“Парис 2024” олимпын шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийн эх бүтээлийг зохион байгуулах хорооноос танилцуулсан байгаа. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон "Афин 1896" анхдугаар олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаажээ. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Франц Улсыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан байна.
“Парис 2024” олимп болон паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх аж. Медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 г төмөр агуулах бөгөөд алтан медаль 529 г (цэвэр алт 6 г), мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийгдэх юм. Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн Чаумет “Chaumet” брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн онцоллоо.
ОЛИМПЫН ТОСГОНД “МОНГОЛ ХАУС”-ЫГ БОСГОНО

Олимпын тосгонд “Монголиа хаус” барьж эх орноо төдийгүй Монголын олимпизмыг сурталчлах боломжтой болсныг МҮОХ-оос онцолсон. Олимпын тосгонд хаус барих эрхийг 30 орчим улсад өгсний нэг нь Монгол Улс юм байна. УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны үеэр Олимпын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид энэ жилийн олимпод 55 эрх авах зорилготой. Олимпын нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна” хэмээн мэдэгдэж байв.
| “ПАРИС 2024” ОЛИМПЫН НААДАМ АЙСУЙ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |