ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд стратегийн олон түвшинд хүчирхэгжиж, худалдаа, батлан хамгаалах, технологи, эрчим хүчний салбар зэрэг чиглэлд өргөжиж байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын худалдаа 2023 онд эрчимтэй өсөж, оны сүүлч гэхэд худалдааны нийт дүн нь 240 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Мөн хоёр орон албан ёсоор цэргийн эвсэл байгуулаагүй ч хоёр талын цэргийн хүчин идэвхтэй хүчирхэгжиж, энэ онд Японы тэнгист “Нэгдмэл” нэртэй цэргийн сургуулилалт хийсэн. Энэ мэт БНХАУ-ын талаас явуулж буй хамтын ажиллагаа, худалдааны салбар нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Украинд дайтаж байгаа ОХУ-д санхүүгийн томоохон тусламж болж байгааг Америк, Европын орнууд онцолж байгаа.
Харин БНХАУ-ын хувьд “Ковид-19” цар тахлын хөл хорионы үеэс хойш томоохон худалдан авагчдынхаа нэг болох АНУ-тай таарамжгүй харилцаатай байгаа. АНУ-аас тавьсан хориг арга хэмжээнд Хятадын олон аж ахуйн нэгж орсон бөгөөд хориг арга хэмжээтэй холбоотойгоор тус улсын санхүүгийн байгууллагууд уналтад орох эрсдэлтэй болсон. Гэсэн ч тухайн үед барууны хориг арга хэмжээнд өртөх болсон БНХАУ-ын тал ОХУ-тай харилцаагаа шинэ түвшинд хүргэж, нэгдсэн байр сууриас олон улсын дарамтад хариу үйлдэл үзүүлэх чадамжаа нэмж, хамтран ажиллах болсон. Эсрэгээрээ ОХУ, БНХАУ-ын дотоодын аж үйлдвэрлэл, эдийн засгаа дэмжих зорилгоор гаргаж буй улс төрийн шийдвэрүүд нь хөрш орнууд төдийгүй Евроазийн хэмжээнд хүчтэй нөлөө үзүүлж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хоёр хөршийн гаргаж буй улс төрийн шинэ шийдвэрүүд Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай мэдээллийг тоймлон хүргэе.
АНУ-ын Сангийн яам ОХУ-ын Газпромбанканд хориг арга хэмжээ авсан. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены албан тушаалаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө ОХУ-ын түрэмгийллийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн нэг хэсэг болж байгаа гэж мэдэгдээд буй бөгөөд хориг арга хэмжээний хүрээнд Газпромбанк нь АНУ-ын санхүүгийн системтэй ямар нэгэн байдлаар холбоотой эрчим хүчний шинэ хэлцэл, гүйлгээг боловсруулах эрхгүй болно. Мөн АНУ дахь хөрөнгийг нь царцаах аж.

Оросын томоохон банкууд ихэнх нь хориг арга хэмжээнд хэдийнэ өртсөн ч Газпромбанк өртөөгүй байсан. Харин Монгол Улсын нефтийн төлбөрийн бараг 80 хувь нь тус банкаар явдаг. Тиймээс Сангийн яамны зүгээс яаралтай арга хэмжээ авч, АНУ-ын Сангийн яамтай холбогдон Монголоос хийж буй нефтийн төлбөрүүд үүнд хамаарахгүй гэх "COMFORT LETTER" буюу ногоон гарцыг АНУ-ын Сангийн яамнаас баталгаажуулж авчээ.
Тус баталгаажуулалтын захидалд "Монгол Улс нэн шаардлагатай импортын бараа, ялангуяа эрчим хүчний төлбөр тооцоогоо ОХУ-д төлөхөд хүндрэлтэй тулгарч буйг бид ойлгож байна. Монголбанк тэргүүтэй Монголын санхүүгийн байгууллагууд эрчим хүч, тэр дундаа түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан, байгалийн хийн төлбөрөө Газпромбанк болон түүний гадаад дахь зургаан охин компаниар хийдэг гэдгийг ойлгож байна. АНУ-ын бус санхүүгийн байгууллагууд энэ хориг арга хэмжээнд өртөх эрсдэлд орохгүй" гэсэн талаар "Reuters" агентлаг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас ОХУ руу хийдэг нефтийн төлбөрийг 80 орчим хувь нь Газпромбанкаар хийгддэг бөгөөд төлбөрүүд АНУ-ын ямар нэг хоригт орохгүйгээр хэвийн үргэлжилнэ гэсэн үг.
Газпромбанк нь ОХУ-ын хамгийн том банкуудын нэг бөгөөд Кремлийн мэдлийн Газпром компанийн эзэмшилд байдаг. Украин 2022 оноос хойш Газпромбанкинд хориг арга хэмжээ авахыг АНУ-аас шаардсаар иржээ. ОХУ-ын засгийн газар тус банкаар дамжуулан цэргүүдийн цалин хөлс, урамшуулал, амь үрэгдэгсдийн ар гэрт олгох нөхөн олговороо шилжүүлдэг.
БНХАУ сүүлийн хоёр жилийн хугацаанд Австрали тэргүүтэй орноос усан замаар авдаг нүүрсний хэмжээгээ бууруулах болсон. Улмаар нүүрс импортлогч орнуудаас авдаг нүүрсний импортоо төрөлжүүлж байгаатай холбоотойгоор Монгол Улс томоохон ашиг олж болзошгүй байгааг "Mining" сайтын шинжээч, эдийн засагчид онцолж байна.

Монгол Улсын 2024 оны төлөвлөсөн нүүрсний экспортын хэмжээ 90 орчим хувьд хүрээд буй. Харин оны эцэс гэхэд төлөвлөгөөт нүүрсээ 100 хувьд хүргэхийн тулд БНХАУ руу нийлүүлэх нүүрсний биет хэмжээгээ хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл БНХАУ-ын нүүрсний импорттой холбоотойгоор гаргаж буй шинэ шийдвэрүүд нь Монгол Улсын 100 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болгож байгаа гэнэ.
Тухайлбал, манай орон өнгөрсөн 2023 онд БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээ 125 хувиар нэмэгдэж, 70 сая тоннд хүрсэн. Энэ дүн нь Монгол Улсын түүхэн дээд амжилт болсон бөгөөд уг амжилтаа 2024 онд ч үргэлжлүүлж, дахин 27 хувиар өссөн амжилттай байгаа. Харин БНХАУ-ын шинэ шийдвэр нь усан замаар импортолдог нүүрсээ үлэмж хэмжээгээр багасгаж, ОХУ, Монгол Улсаас хуурай замаар авдаг нүүрсээ тэр хэмжээгээр өсгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улс дахин нүүрсний экспортдоо дээд амжилт гарган, 100 сая тонн хүртэлх биет хэмжээний нүүрс урд хөрш рүү гаргах бүрэн боломжтой байгаа юм байна.

Түүнчлэн энэ талаар тээвэр ложистикийн "Нордберг" агентлаг "БНХАУ-ын 2023 оны нийт коксжих нүүрсний импортын 53 хувийг Монгол Улс дангаараа эзэлсэн. Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс коксжих нүүрсээ зөвхөн хуурай замаар тээвэрлэж байгаа нь энэ удаад "ялалт байгуулах" боломжтой болголоо. БНХАУ-ын Австралиас авч байсан усан замын коксжих нүүрсээ үлэмж хэмжээгээр бууруулсан нь тэр хэмжээний биет хэмжээний нүүрсийг Монгол Улс нүүрсээрээ орлож, тэр хэмжээний томоохон ашиг, хөрөнгө хүртэх боломж бүрдэж байна" гэжээ.
| ХӨРШҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРҮҮД МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ, ШАТАХУУНЫ ИМПОРТОД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ |
|
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |