Дэлхийг эдийн засаг, аж үйлдвэрлэл, түүхий эдийн нийлүүлэлтээрээ тэргүүлдэг орнууд бүлэг, холбоогоороо талцаж, өрсөлдөөн нь улам ширүүсэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн хэдэн арваны турш “20”-ийн бүлэг нэрээрээ дэлхийд танигдсан холбоо бүлэгтээ шинэ гишүүн орон элсүүлж, ам.долларыг халж, гишүүн орнуудынхаа валютаар худалдаа хийх шийдвэрт хүрсэн “Брикс” зэрэг бүлгийн гэнэтийн хүчирхэгжилт дэлхийн өнцөг булан бүрд шинэ эдийн засгийн коридор үүсгэж, эдийн засгийн өрсөлдөөнийг улам хүндрүүлж буй. Түүнчлэн саяхан Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаа хийсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага ч бусад олон улсын нэгдэл, холбооны хүчирхэгжилтийн улмаас суларч, “Их долоо”, “20-ийн бүлэг”, “Брикс”-ийн гишүүн орнууд НҮБ-ыг орхих магадлал өндөр байгааг судлаач, шинжээчид хэлж байна. Харин олон улсын нэгдэл, холбоодын хүчирхэг болсноор тухайн бүлгүүдийн гишүүн орон болон ойрын холбоотнуудаас бусад оронд ойрын ирээдүйд эдийн засаг, инфляц, үнийн дарамт үзүүлэх эрсдэл бодит аюул болоод байгаа гэнэ.

Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай, аж үйлдвэржсэн 20 орны нэгдэл буюу “20-ийн бүлэг” одоогоос 24 жилийн өмнө буюу 1999 онд байгуулагдсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа “20-ийн бүлэг” нэрээрээ олон улсад танигдаж, цар хүрээгээ тэлж байсан тус бүлэг өмнөх дээд хэмжээний уулзалтаараа Африкийн холбоог өөртөө нэгтгэсэн нь бүлгийн хувьд “хүч”-ээ сэлбэж, зузаатгасан явдал болсон.
Тодруулбал, Австрали, Канад, Саудын Араб, АНУ, БНЭУ, ОХУ, Өмнөд Африк, Турк, Аргентин, Бразил, Мексик, Франц, Герман, Итали, Их Британи, БНХАУ, Индонези, Япон, БНСУ-ын нэгдэл “20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг БНЭУ-д зохион байгуулдаг. Ээлжит дээд хэмжээний уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотод зохион байгуулсан бөгөөд хэд хэдэн орны төрийн тэргүүн тодорхой шалтгааны улмаас оролцоогүйн нэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Энэтхэгийн харилцаатай холбоотойгоор оролцохгүйгээ мэдэгдсэн. Улмаар ээлжит дээд хэмжээний уулзалтыг Бразил Улсын Ерөнхийлөгч Лула да Силва даргалж, явуулсан бөгөөд уулзалтад олон улсын хэмжээний хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөр яригдсан байна.
(1).png)
Дээд хэмжээний уулзалтаар бүлгийн орнуудын удирдагчид нүүрсний эрчим хүчийг багасгах дээр санал нэгдсэн бөгөөд “20-ийн бүлэг” 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний чадлаа гурав дахин нэмж, дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байдаг. Түүнчлэн дахин нэг онцлох асуудал нь “20-ийн бүлэг” “21-ийн бүлэг” болж байгаа мэдээ. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтаар Африкийн 55 орны нэгдэл буюу Африкийн холбоог “20-ийн бүлэг”-т гишүүнээр элсүүлэх асуудал яригдаж, бүлгийн олонхын саналаар Африкийн холбоо тус бүлэгт нэгдэхээр болсон. Ингэснээр “21-ийн бүлэг” болох бөгөөд ашигт малтмал, газрын баялгаараа алдартай Африкийн холбоо нэгдсэн нь бүлгийн хүчийг илт нэмсэн хэрэг болж байгаа аж. Мөн энэ хүчээр дээд хэмжээний уулзалтад танилцуулсан Ойрх Дорнод, Өмнөд Ази, Европыг холбосон төмөр зам, боомт буюу эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг илүү хурдан хугацаанд бүтээх боломжтой болж байгаа юм байна.
Өнгөрсөн оны сүүлчээр Өмнөд Африкийн Йоханнесбург хотод “Брикс” бүлгийн дээд хэмжээний уулзалт болсон. ӨАБНУ, БНХАУ, БНЭУ, Бразил, ОХУ-ын нэгдэл “Брикс” бүлэгт дэлхийн нийт хүн амын 41 хувь буюу 3.24 тэрбум хүн харьяалагддаг бөгөөд бүлгийн нийт ДНБ нь 26 их наяд ам.доллар буюу эдийн засгийн чадамжаараа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай долоон орны нэгдэл “Их долоо”-той дөхнө. Тэгвэл Йоханнесбург хотод болсон энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар 2011 онд таван орны нэгдлээ зарлаж, “Брикс” нэртэй болж байснаасаа хойш анх удаа бүлгээ өргөжүүлж шинэ гишүүн орон элсүүлэх асуудал онцгойлон яригдсан гэнэ. Улмаар “Брикс” бүлгийн дээд хэмжээний уулзалтын эцсийн шийдвэрээр Саудын Араб, Иран, Этиоп, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Аргентин гэх зургаан орныг шинэ гишүүнээр элсүүлэх шийдвэр гарсан байна. 12 жилийн турш таван орны нэгдэл байсан “Брикс” бүлэг шинээр зургаан орон элсүүлж байгаагаараа “Их долоо”-гийн бүлэгтэй системчилсэн өрсөлдөөн хийж байгаа талаар судлаач, шинжээчид онцолжээ. Мөн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засгийн хүндийн төвийн асуудалд хөндөгдсөн бөгөөд Йоханнесбургт очсон шинжээчдийн онцолсноор дэлхийн эдийн засаг 2050 он хүртэл БНХАУ, БНЭУ-аар төвлөрөх аж.

Олон улсын хэвлэлүүд “20-ийн бүлэг”, “Брикс”-ийн хүч нэгэнт тогтворжсон тул үүний эсрэг “Их долоо”-гийн бүлгийн хийх нүүдлүүд сул байхыг онцолжээ. Улмаар “20-ийн бүлэг”, “Брикс” хоёуланд нь байдаг орнууд ирэх жилүүдэд илүү хүчирхэгжиж, тэр чинээгээрээ эдийн засгаа тэлэх боломжтой бол “20-ийн бүлэг”-т байдаг “Их долоо”-гийн орнуудын хөдөлгөөн удааширч, олон улсад нүүрлэж буй инфляцийн өсөлт, үнийн дарамтаас холдож чадахгүй байх” гэж таамаглаж байна.
Харин Бээжинд төвтэй Засгийн газрын бус “Хятад ба даяаршил” нэртэй томоохон судалгааны төвийн дэд ерөнхийлөгч, зах зээлийн мэргэжилтэн Виктор Гао их гүрнүүдийн талцал, өрсөлдөөний талаар “Үг нь бэлэн амнаас илүү сайн чих, ухаалаг бодол хэрэгтэй байна” хэмээн мэдэгдэл хийжээ. Тэрбээр “1990-ээд оноос хойш дэлхий зарим орны нэгдэл, бүлэг, холбоонд хуваагдаж, талцаж, чимээгүй өрсөлдөөн, нэгнийгээ хавчиж, шахаж ирсэн. Үр дүнд нь буурай болон хөгжиж буй орнууд илүү эдийн засгаа хавчуулж, золиос нь болж ирсэн” гэсэн байна. Тиймээс дэлхийг “хэрж”, нэгнийхээ дээр гарах гэж “ядаж”, олон талт үзлээрээ мератренд болж, хөгжиж буй орнуудын нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа бүлэг, холбоодын эсрэг “Их долоо”-гийн орнууд чимээгүй байх бус байр сууриа илэрхийлж, олон улс, оронд тэгш харилцах, хамтран боломж олгох тал дээр анхаарч үйлдэл хийсэн нь илүү үр дүнтэй болох гэнэ.

Дэлхийн эдийн засаг 2024, 2025 онд 3.2 хувиар тогтвортой өсөх хүлээлттэй байна. Тодруулбал, энэ дундаа АНУ, Их Британи, Канад, Испани зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байна гэж тооцоолжээ.
Дэлхийн хэмжээнд инфляцийн дарамт харьцангуй саарч, Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах циклээ эхлээд байгаа энэ үед дэлхийн эдийн засаг 2024 болон 2025 онд 3.2 хувиар буюу тогтвортой өснө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага шинэ тайландаа дурдлаа. Энэ дундаа АНУ, Их Британи, Канад, Испани зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байна гэж тооцоолжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ихэнх гишүүн орнуудад инфляц үргэлжлэн саарч, Төв банкнуудынх нь зорилтот түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал, “20-ийн бүлэг”-ийн хөгжингүй орнуудад инфляц 2024 онд 2.7 хувь болж, өнгөрсөн оноос 1.5 хувиар саарах тооцооллыг гаргасан. Харин хөгжиж буй орнуудын инфляц хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр байх ч алгуур саарна гэж үзжээ. Гэхдээ үйлчилгээний үнийн өсөлт өндөр түвшинд хэвээр байх төлөвтэй байгаа нь гол сорилт болохыг тодотгосон байна.
Хятадын Ардын банк санхүүгийн байгууллагуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар бууруулж байгаагаа зарлав. Тухайлбал, зээлдүүлэгчдийн заавал байлгах нөөцийн тэнцүүлэн бодсон дундаж хэмжээ 6.6 хувь байна гэж Төв банк мэдээлжээ. Таван хувийн нөөцтэй санхүүгийн байгууллагууд шинэ зохицуулалтад хамаарахгүй.
Ардын банк мөн долоо хоногийн репо гүйлгээний хүүг 1.7 хувиас 1.5 хувь болгон буурууллаа. Энэ алхам нь мөнгөний бодлогын мөчлөгийн эсрэг зохицуулалтыг чангатгах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэж тус банк мэдэгдсэн байна. Урт хугацаанд заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар зах зээлийн хөрвөх чадварыг их наяд орчим юаниар (141 тэрбум гаруй ам.доллар) нэмэгдүүлнэ гэж Хятадын Ардын банкны тэргүүн Пань Гуншэн өмнө нь мэдэгдсэн юм.
(3).jpg)
| ДЭЛХИЙГ ТАЛЦУУЛЖ БУЙ БҮЛЭГ, ХОЛБООДЫН ӨРСӨЛДӨӨН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |