НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалт "Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт" уриан дор зохион байгуулагдаж, Ерөнхий санал шүүмжлэлээр үргэлжилж байна. Энэ удаагийн НҮБ-ын чуулганд дэлхийн 83 орны төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 орны Засгийн газрын тэргүүн, таван гишүүн улсын Шадар сайд оролцож буй бөгөөд “Ирээдүйн төлөөх гэрээ” тэргүүтэй “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” зэрэг чухал гэрээ, тогтоол батлаад буй билээ. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна. "Ирээдүйн төлөөх гэрээ"-тэй холбогдуулан НҮБ-ыг үндсээр нь өөрчлөх шийдвэр гаргасан энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын байр суурийг гаднын хэвлэл мэдээлэл, судлаач, шинжээчид хэрхэн тайлбарлаж буй талаар тоймлон хүргэе.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Япон болон Испанийн Ерөнхий сайд нартай уулзаж, санал солилцсон. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энийг сахиулах ажиллагаа, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр манай орны дэвшүүлсэн санал, санаачилгуудын хөндөж, НҮБ Монгол Улсыг тууштай дэмжин ажилладагт талархал илэрхийлжээ. Мөн Улаанбаатар хотод зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлын талаар мэдээлэл өгч, НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх чиглэлд бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын 2026 онд эх орондоо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг онцолж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай. Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэхийн сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгаа" хэмээн онцолсон байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны наймдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Харин энэ удаад Монгол Улсын төр, засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшлийг цогцлоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг НҮБ болон түүний системийн байгууллагууд бүх талаар тууштай дэмжинэ гэдгийг нотоллоо.
Дээр дурдсаны адил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын хүрээнд хийж буй уулзалтаараа Япон, Испанийн Ерөнхий сайдтай уулзаж, санал солилцсон. Тодруулбал, манай орны төрийн тэргүүн хамгийн эхний уулзалтаараа Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой уулзаж, солилцсон байдаг.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар "Ирээдүйн төлөөх гэрээ" тэргүүтэй баримт бичиг, тогтоол баталсны дараа “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болж байна. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бичил биетний тэсвэржилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Харин энэ удаагийн чуулганы Ерөнхий шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэд хэдэн чухал асуудлыг онцолж, үг хэлэв. Тухайлбал,
Монгол Улсын цөөн хүн амтай ч сүүлийн 20 жилд 20 мянган энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж хүн төрөлхтний энх тайван аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирлээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Монгол Улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн.
Их Монгол Улсын хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, найрамдах, зөвшилцөх зэрэг дипломат аргууд Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.
Монгол Улсын цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна хэмээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг нь олон улсын өмнө тулгарч буй асуудлыг энхийн заваар шийдвэрлэхийг уриалж, манай орон олон талт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон хэвээр байхаа баталсан үйлдэл болсныг судлаач, шинжээчид онцолж байна.

| НҮБ-ЫН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАН БА МОНГОЛ УЛС: ХЭН ЮУ ХЭЛЭВ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |