ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост айлчилж Ким Жон Унтай уулзсан. Айлчлалаасаа өмнө Путин Хойд Солонгосын төрийн хэвлэлд бичвэр нийтлүүлсэн байдаг. Тус нийтлэлд Москва, Пёнян хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар олон улсын хориг арга хэмжээг тойрч гарна гэсэн юм.
Мөн хоёр улс хамтарч барууны хяналтад байдаггүй худалдаа, харилцан тооцоо хийх өөр системийг хөгжүүлж, нэг талын болон хууль бус арга хэмжээг эсэргүүцнэ гэв. Украины дайн эхэлснээс хойш ОХУ БНАСАУ-тай харилцаагаа ойртуулж эхэлсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгост айлчилж үүний дараа БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй ОХУ-д очиж хэлэлцсэн байдаг. Өнгөрсөн жил Ким Жон Ун ОХУ-д айлчилж Путинтэй уулзсан. Тус айлчлалаар Москва Пёнянаас Украины дайнд ашиглах зэр зэвсэг авсныхаа хариуд цэргийн дэвшилтэт технологи хөгжүүлэхэд туслах тохиролцоо хийсэн гэгддэг.
Тэгвэл энэ удаагийн айлчлалаар Владимир Путин, Ким Жон Ун хоёр ОХУ болон БНАСАУ-ын хооронд энх тайван болон батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зуржээ. Сонирхолтой нь Путин тус батлан хамгаалахын гэрээ НАТО-гийн нэг дүрэмтэй ижил байж болох мэт утгатай зүйл ярьсан байна. НАТО-гийн тохиролцооны тавдугаар зүйлд нэг гишүүн рүү халдсаныг бүх гишүүд рүү халдсантай ижил тооцож нэгдсэн хариу арга хэмжээ авах тухай заасан байдаг. Путин гэрээний талаар үг хэлэхдээ “аль нэг улс руу түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэхийг үгүйсгэхгүй” хэмээжээ.
Украины дайн эхэлсний дараа ОХУ харилцаагаа ойртуулж эхэлсэн өөр нэг орон нь БНХАУ. Дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө БНХАУ ОХУ-тай хязгааргүй түншлэл үүсгэж буйгаа зарласан. Гэвч Путиний айлчлалаар ОХУ, БНАСАУ харилцаагаа гүнзгийрүүлж АНУ-ын удирдсан барууны эсрэг тэмцэхээ амласантай холбогдуулан БНХАУ ямар нэгэн мэдэгдэл гаргалгүй болгоомжтой алхам хийв.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан Путин, Ким Жон Ун хоёрын дээд хэмжээний уулзалт бол ОХУ, Хойд Солонгосын хоёр талын хэлэлцээ хэмээж нэмж үг хэлээгүй байна. Ийм богино бөгөөд БНХАУ ямар нэгэн хамаарал байхгүй мэт мэдэгдэл гаргасныг Карнеги сангийн шинжээч Тонг Жао “Хойд Солонгос ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж буйд тодорхой хэмжээний болгоомжлолтой хандаж байна” гэжээ.
БНХАУ бол Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш. 1960-аад оноос хойш тус хоёр улс батлан хамгаалахын гэрээтэй болсон. Энэ нь Хойд Солонгос гаднын оронтой хийсэн цор ганц батлан хамгаалахын гэрээ байсан юм. Хятад болон Умард Солонгосын харилцаа өөрчлөгдөх магадлал бага. Гэхдээ Ким Жон Ун Путинтэй ойрын харилцаатай болж, урьдчилан тааварлах боломжгүй үйлдэл гаргаж байгаа нь БНХАУ-ын хувьд шинэ тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж Стимсон төвийн Хятад судлалын хөтөлбөрийн захирал Юн Сун хэлжээ.
Юн Сун “БНХАУ байр суурийг нь сорих шинэ нөхцөл байдал үүсэх хүртэл юу өрнөж байгааг холоос ажиглахыг илүүд үзэх байх” гэсэн юм. Түүний үзэж буйгаар бол ОХУ, БНАСАУ харилцаагаа бэхжүүлэх нь АНУ-ын анхаарлыг саатуулах тул Бээжингийн хувьд тийм ч муу зүйл биш байж магадгүй аж. Гэхдээ тэрбээр “БНХАУ үүнийг гурван улсын ажиллагаа гэж харуулахаас зайлсхийх хэрэгтэй. Ингэвэл хэтэрхий их хариуцлага үүрэх шаардлага гарна” хэмээн онцолсон байна.
Бээжин гадаад бодлого болон худалдааны асуудлаар Вашингтонтой зөрчилдөх нь нэмэгдсэн. Гэхдээ БНХАУ бол олон улсын тавцанд ОХУ болон Хойд Солонгос шиг бусад орнуудаас тусгаарлагдсан улс биш. АНУ болон түүний холбоотнууд болох Япон, БНСУ нь БНХАУ-ын хамгийн том худалдааны түншүүд. Ийм учраас Хойд Солонгос, ОХУ-ын ойртож буй харилцааны нэг хэсэг мэт харагдаж, худалдааны түншүүдийнхээ дургүйг шаардлагагүй байдлаар хүргэхээс зайлсхийх нь Бээжингийн ашиг сонирхол. Шведийн Аюулгүй байдал, хөгжлийн бодлогын хүрээлэнгийн захирал Никлас Сванстром хэлэхдээ ОХУ, БНАСАУ-тай үүсгэсэн түншлэл Бээжингийн хувьд бүс нутгийн байдлыг улам хүндрүүлэхүйц өдөөн хатгасан үйлдэлд хүргэвэл Хятадын санааг ихээхэн зовооно гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт тохиосон Украины дайны олзлогсдын солилцоо, Донбасс болон бусад эзлэгдсэн нутаг дэвсгэр ОХУ-д нэгдэх тухай санал асуулга, Орост зарласан хэсэгчилсэн дайчилгаа, Хятадад төрийн эргэлт гарч болзошгүй гэх мэдээлэл, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл, Умард Солонгосын баллистик пуужингийн харвалт зэрэг үйл явдал олон улсын цэрэг-улс төрийн байдал улам хурцдаж байгааг илтгэж байна.
Украины дайны олзлогсдын солилцох хэлэлцээ оролцогч зуучлагч талуудын дунд олон сар үргэлжилсний эцэст хоёр талын цэргийн олзлогсдыг солилцох ажиллагааг энэ сарын 22-23-нд амжилттай явуулсан. Үүнд Украины 215 (Азовын 100 гаруй хамгаалагчид, гадаадын 10 иргэн), Оросын 55 цэрэг (Оросын талыг баримтлагч улс төрч В.Медведчук)-ийг хамруулсан байна. Олзлогсдыг солилцох хэлэлцээний гол зуучлагчаар Саудын Араб, Турк улс оролцсон бөгөөд Английн тав, АНУ-ын хоёр, Швед, Хорват, Мароккогийн тус бүр нэг иргэн, Оросын талыг баримтлагч томоохон улс төрч В.Медведчук, Украины Азовын хамгаалагчид, тэдний дотор таван ахлах офицер, гурван жирэмсэн эмэгтэй байсан нь олзлогсдыг солилцож, суллахад чухал түлхэц болжээ.
Орост зарласан хэсэгчилсэн дайчилгааны үндсэн шалтгаан нь цэргийн хүчний хохирол, хүний нөөцийн хомсдол бөгөөд дайнд Оросын 55 мянга орчим цэрэг амь үрэгдсэн гэж Украины тал мэдээлж байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Оросын 5937 цэрэг, Украины 61 мянган цэрэг алагдсан хэмээн өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ.
“ВВС” агентлагийн мэдээлснээр, Орос 6476 цэргийн албан хаагчаа алдаж, тэдгээрийн 301 нь дагестан, 267 буриад, 205 башкир үндэстэн байна гэсэн нь нэлээд үндэслэлтэй тоо баримт байж болох талтай байна. Орост өдрийн болон эчнээ ангийн оюутан, батлан хамгаалах-аж үйлдвэрийн ажилчдыг дайчилгаанд хамруулахгүй байгаа бол Украинд удахгүй оюутнууд болон эмэгтэйчүүдийг цэрэгт татах төлөвтэй байна.
Донбасс болон бусад эзлэгдсэн нутаг дэвсгэр ОХУ-д нэгдэх тухай санал асуулга нь зохиомол, ямар ч үнэ цэнгүй бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн барууны орнууд нэгэн зэрэг мэдэгдэж байгаа ч тус санал асуулгыг 2014 онд Крымийг Орост нэгтгэсэн хувилбараар ойрын өдрүүдэд үргэлжлүүлэн явуулж, үр дүнг ОХУ-ын Ерөнхийлөгч батламжлах, Төрийн Думаар хэлэлцэх зэрэг процедурын асуудлыг ирэх сард эцэслэн шийдэх төлөвтэй байна.
Өнгөрсөн ням гарагийн өглөө 07:00 цагт Умард Солонгосын харвасан баллистик пуужин 60 км-ийн өндөрт 600 км зам туулж, Япон тэнгисийн усанд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна орон зайд унажээ. Энэхүү баллистик пуужингийн туршилт нь АНУ-ын Цөмийн хөдөлгүүртэй USS Ronald Reagan нисэх онгоц тээгч хөлөг онгоц Өмнөд Солонгостой хийх хамтарсан сургуулилалтад оролцохоор өнгөрсөн Баасан гарагт Пусан боомт хотод ирсэн болон цэргийн сургуулилалтын дараагаар тус улсад хийх АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрисын айлчлалын өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд нэг талаас тэдгээрт өгч буй сануулга, анхааруулга гэж үзэж болно.
Японы Засгийн газраас “Пёньяны пуужингийн туршилтыг эрс буруушааж, Умардын эсрэг холбоотнуудтайгаа улам нягт хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдэж, Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Умард Солонгосын талд хатуу эсэргүүцлээ илэрхийлэв. “Умард Солонгос баллистик пуужин хөөргөсөн нь Солонгосын хойг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй өдөөн хатгасан үйлдэл” хэмээн Өмнөд Солонгосын цэргийн штабын дарга нар мэдэгдэлдээ дурджээ.
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, “Умард Солонгос пуужин хөөргөх нь АНУ-ын бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй ч Умардын хууль бус цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрүүд нь тогтворгүй байдлыг бий болгож байна. АНУ-ын БНСУ болон Япон улсыг хамгаалах үүрэг нь хөдөлшгүй хэвээр байна” хэмээн мэдэгдлээ.
ТОЙМ: ОХУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААГАА ТЭЛЭХ ШИНЭ БОДЛОГО БА АЗИЙН ОРНУУДЫН СОНИРХОЛ |
|
2025-05-10 13:56:57
2025-05-10 12:23:53
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |