Өвөр Кавказын халуун цэг, Нагорный Карабах буюу Арцахын бүгд найрамдах улсад дахин буун дуу гарч, энэ удаад Азербейжан, Армени дайны байдал зарлалаа. Мөргөлдөөн гарсан эхний өдөр хэдэн арван хүн амиа алдсаны дотор энгийн иргэд ч байв. Бүгд найрамдах улсын нийслэл рүү цэрэг, техник хөдөлгөж, их буугаар галласнаа Баку Арменийн зэвсэгт хүчний дайралтын хариуд авч буй арга хэмжээ гэж тайлбарлалаа. Ереваны албан ёсны мэдэгдлээр бол Азербейжан түрүүлж гал нээсэн гэнэ.
Хоёр улсын хооронд байсхийгээд даамжирдаг геополитикийн зөрчил энэ оны долдугаар сард хилийн ойролцоо гал нээснээр сэдэрсэн. Өвөр Кавказад байдал хурцадсан нь Карабахын гурав дахь дайнд хүргэж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Үүр цайхаас өмнө
Энэ сарын 27-ныүүрээр Карабахт цэргийн ажиллагаа эхлүүлснээ Азербейжан мэдэгдсэнтэй зэрэгцэн мөргөлдөөний улмаас энгийн иргэд амиа алдсан гэх мэдээлэл гарлаа. Арай хожуу буюу орон нутгийн цагаар 07:00 цагт Арменийн Ерөнхий сайд НиколПашинян Азербейжаны зэвсэгт хүчнийхэн техник, пуужин ашиглан Карабах руу довтолсон гэж мэдэгдэв. Мөн Арцахын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хил орчмын сууринд мөргөлдөөний улмаас хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдсан гэж мэдэгдсэн юм. Төдөлгүй зөрчил болсон бүсэд нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоцыг харван унагаж буй дүрсийг Арменийн Батлан хамгаалах яам ил болголоо.
Үүний хариуд Баку зөрчлийн бүсэд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ албан ёсоор зарлах зуурНагорныйКарабахынбүгднайрамдахулсынЕрөнхийлөгч АраикАрутюнян иргэдэд хандан дайны байдал, 18-аас дээш насны бүх иргэдэд дайчилгааны дэглэм зарлаж буйгаа уламжилсан юм. Армени ч мөн ийм шийдвэр гаргаж, зарлан дуудах хуудас ч хүлээгээгүй иргэд Ереваны төв талбайд цуглаж эхэлжээ. Үүний дараа Азербейжаны Ерөнхийлөгч ИльхамАлиев мөн зарим хот, бүсэд дайны байдал зарлав.
“Ээлжит өдөөн хатгалга”
Азербейжаны Батлан хамгаалах яамны мэдэгдэж буйгаар Арменийн армийнхан үүрээр хилийн ойролцоох азербейжан суурингууд руу гал нээсэн гэнэ. Арменийн арми гэдэг нь Карабахын бүгд найрамдах улсын арми, мөн хоёр улсын хилийн зурваст аюулгүй байдлыг сахиулдаг Арменийн цэргийн анги нэгтгэл аж. Өмнө нь ч Баку арменичууд дайнд өдөөн хатгахаар зэхэж байна гэж мэдэгдэж, “НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр, дэлхий даяар цар тахалтай тэмцэж буй цаг үед Арменийн эрх баригчид ээлжит өдөөн хатгалгаа хийж, турхирч байна” гэж онцолж байв.
Өнгөрсөн долдугаар сарын 12-нд Армени, Азербейжаны хилд мөн л буун дуун гарсан агаад тэр үед ч хоёр тал бие биенээ өдөөн хатгасан, турхирсан гэж харилцан буруутгаж, сөргөлдөөнд хоёр тал агаарын болон хүнд техник ашиглан 18 хүний амь эрсэдсэн билээ.
Турк, Азербейжаны “нөхөрлөл”
Хил, газар нутгийн, он удаан жил үргэлжилсэн энэхүү маргаан цэргийн хүнд техник ашигласан мөргөлдөөн болж, хоёр тал дайны байдал зарлахад хүрэн хурцадсаны бас нэгэн хувилбарыг Арменийн тал дэвшүүлж байна. Ереваны үзэж буйгаар Азербейжан Карабахын төлөөх дайнд эртнээс бэлдэж, турк хөлсний цэргүүдийгСириэс татаж, маргаантай бүсэд суурьшуулж байсан гэнэ. Азербейжаны Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэдгазар нутгийн маргантай асуудлаар Арменийг буруутгаж буй нь ч үүнтэй холбоотой гэж Ереван үзэж буй.
Дуусдаггүй маргаан
Нагорный Карабах буюу Арцахын газар нутгийн маргаан 28 жилийн өмнө эхэлсэн ч үндэс суурь нь өмнөх зуунаас улбаатай. Өвөр Кавказын исламын шашинтнууд, христ шүтлэгт арменичуудын тэмцэл он удаан жил үргэлжилсэн агаад 1921 онд большевикууд арменичууд түлхүү идээшин суурьшсан Карабахыг өөртөө засах эрхтэйгээр Азербейжаны харьяанд үлдээсэн. 1988 онд Карабахт армени, азербейжанчуудын хооронд дахин мөргөлдөөн гарч байлаа.
Хожим 1991 онд карабахчууд бүх нийтийн санал асуулгаар өөрсдийгөө тусгаар тогтносон хэмээн зарласан ч Азербейжан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, цэрэг оруулсан юм. Гурван жил шахам үргэлжилсэн дайн, зөрчилд хэн нь ч ялаагүй агаад 1994 онд ТУХНО-ын парламент хоорондын ассамблей, Кыргыз, Оросын Гадаад харилцааны яамдын зуучлалаар Азербайжан, Армени хоёр гал зогсоох хэлэлцээрийг Бишкект байгуулсан.
Дэлхийн хандлага
Карабахт болж буй мөргөлдөөний талаар НҮБ, Европын холбоо, АНУ, ОХУ байр сууриа илэрхийллээ. Цар тахал дэгдсэн, эдийн засгийн хямрал айсуй энэ цаг үед дайны галаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд суухыг хоёр талд тэд уриалж байна.
Армени энэ зуур Азербейжаны асуудлаар Европын хүний эрхийн шүүхэд хандаж, Ерөнхий сайд НиколПашинян даруй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Төрийн тэргүүн ЭммануэльМакроннартайхолбогджээ. Мөн армени гаралтай иргэд, урлагийн алдартнууд, нөлөөлөгчид Азербейжаны үйлдлийг буруушаан үзэл бодлоо илэрхийлж, “Арменичууд энхийн төлөө”гэсэн сошиал давлагааг эхлүүлж байна.
Эх сурвалж: Lenta,“Новости“
| Карабахт гурван удаа |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |