• Өнөөдөр 2026-04-22

СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД

     Баргил хоолойтой бахдам энэ жүжигчний дүрүүд Дэлхийд төдийгүй Монголын урлагт гарцаагүй жин дардаг. Анхных нь тоглосон уран бүтээл бол Австри, Германы хамтарсан “Чингис хаан” киноны Жамух. Түүнчлэн Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглосон. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ.

     Цаашлаад үзэгчдийн өдгөө ч үзэх дуртай “Аав” киноны продюсер болон гол дүрийг бүтээж “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсныг хэн бүхэн мэдэх байх. 
    Тэрбээр аавынхаа тухай “Багануурт аав ажилладаг байсан. Тэр үед байгууллагуудын дунд АСК шиг тэмцээн зохион байгуулагдаг байлаа. Тэнд би орж дуулж, бүжиглэхдээ жигтэйхэн дуртай. Хамгийн сайхан нь жүжигчин Д.Бямбацогт ах тухайн үед тус дүүргийн Соёлын төвийн дарга байсан юм. Чөлөөт цагаараа бидэндтэй сургуулилалт хийнэ. Тэр үед Бямбацогт ах “Чиний хоолойны өнгө, жүжиглэх чадвар гайгүй юм. Жүжигчин бол” гээд. Ээж маань намайг “аав ээжийгээ дагаж явсаар мэргэжилгүй болох нь” гэж санаа зовж байсан болохоор тэгж хэлснийг нь их дэвжсэн” гэжээ. Тэрээр хүүхэд насныхаа тухай хуучилж, эрэгтэй хүүхдүүдэд гар зөр үүлэх үе тааралгүй яах вэ.
Би Налайх дүүргийн ътавдугаар хорооны хүүхэд. Хороогоороо талцаж байгаад чулуугаар байлдана. Мөн гэр хорооллын хүүхдүүд эрт тусад ордог шүү дээ. Нүүрсэнд ч явна, усанд ч гүйнэ. Түрж дийлэхгүй байж том савтай ус тэргэн дээрээ тавьчхаад зүтгэнэ. Тэр бүхнийг эргэн санахад бор ажил үзсэн хүүхдүүд амьдралыг арай бодитойгоор хардаг юм шиг санагддаг” гэж өгүүлсэн байдаг. Ингээд түүний онцлох дүрийн тухай уншигч танд хүргэе.
 
    Аав. Залуу эрдүү насандаа аав болж, аав байхын сайхныг мэдэхгүй явсан ч хүнд үр хүүхэд ямар чухал болохыг ойлгон ухаарснаар тэр охиныхоо төлөө бүгдийг хийж чадах аав болсон. Аав хүн ямар байдгийг үлгэрлэн харуулж, үзэгчдийн сэтгэлд энэ дүрээрээ өнөөдөр ч амьдарч байгаа. Охинтойгоо хамт тоглоно, дуулна, баяр хөөрч, хүслийг нь биелүүлнэ. Охиндоо тулгарсан асуудао бүхнийг зөвөөр шийдэж, зөв замд нь чиглүүлнэ.
      Харин дараагийн нэгэн онцлох дүр нь “Ар хударга” киноны шоронгийн хоригдол. Киноны шоронгийн өрөөн дэх хэсгийг мэдэхгүй хүн үгүй байх. Нэг тийм шийдсэн хулгиануудын хэзээний сурцтай яриа шиг л. Ерөөс тийм баавар, том, атаман дүрд ч зөөлөн, уярууд нь ч тун сайхан нийцтэй тоглочихдог. Үүгээрээ бүтээсэн дүр бүхнээ дархалж, давтагдашгүйгээр үлдээж чаддаг байх. 
 
    Түүнчлэн түүний дүрээс “Хөхөө” киноны Дашдоржийг онцлохгүй өнгөрч болохгүй. Дашдорж ээжийнх нь бие муу, ухаангүй хэд хоносон тул ах эгч нараа дуудсанаар аймгийн төвөөс Цэрмаа, хотоос Лхагвадаш, Сувдаа нар ирдэг ч бага охин нь ирээгүй л байв. Эцсээ хүртэл охиноо хүлээх ээжийнхээ сэтгэлийг хамгийн сайн ойлгож, бүгдийг чимээгүйхэн ажиглаж, мөнхүү ээжтэйгээ хамт хүлээлцэж буй хүн бол Дашдорж. Тиймдээ ч ээждээ сүүл өгч эцсийн замд нь амаргүй ажлыг гүйцэлдүүлдэг. Ийнхүү түүний бүтээсэн олон сайхан дүр бий. 

       Найруулагч түүнд хамгийн хүнд, даацтай, “Ц.Цэрэнболд жүжигчин л бүтээж чадна” гэх шилмэл дүрүүдийг өгдөг шиг. Тэр ч өөрийгөө сорьсон тийм дүрд чадварлаг, чансаатай тоглож, унаган төрмөл уяач шиг л өнгөтэй байдаг. Дүр бол түүний хувьд уяан дээрэа дүүхэлзэн буй морь л гэсэн үг. Түүний ямар арга туршлагаар хэрхэн уяж, уралдуулах нь уяачийн ухаан байдаг шиг дүрээ тэр хэрхэн гаргаж, үзэгчдийн сэтгэлд хоногших нь түүний л авьяас чадвар, туршлагад бий биз ээ. Ямартай ч олон сайхан дүр нь өнөөдөр ч бидний дотор амьдарч, ухаарал, бодролоор хөглөж байдгийг онцлон өгүүлмээр байна.

СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188