Монголын төрийг удирдаж байсан улстөрчдөөс хулгай хийгээгүй хүн ер нь үлдэв үү. 1990 оноос хойш зургаан Ерөнхийлөгч,18 Ерөнхий сайд, УИХ-ын даргаар 12 дахь хүн нь ажиллаж байна. Тэд дундаас ядаж хулгай хийлгүй төр удирдсан хүн байна уу. Харамсалтай нь, тун цөөхөн гэдгийг тэдний холбогдсон авлига, албан тушаалын хэргүүдийнх нь баримтууд нотлоод өгдөг. Бүгд л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, улсын мөнгө "идэж", ЖДҮ, газрын наймаа, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, баялгийн хулгай, тендер, зээлийн сангуудыг цөлмөж дуусаад зарим нь зугтаж, интерполоор эрэн сурвалжлагдаж, дэлхийн хэвлэлүүдээр хулгайчаараа дуудуулж, Монголын нэрийг гутааж ирлээ. Ял эдэлсэн түүх ч цөөнгүй. Хийсэн ажлаасаа илүү тарьсан хэрэг нь мандаж байдаг улстөрчдийн хулгай, шуналын дэв нь төрийн гурван өндөрлөгт заларсан ч дарагддаггүйн бодит жишээг бид улс даяараа харж байна. Хэдэн жил төрийн толгойд заларсан тэднийг олон жил хажуунаас нь харж хорссон өрсөлдөгч, үнэнчээр зүтгээд ч тусыг олоогүй өшөө авагч нар нь албан тушаалаасаа буунгуут нь анаж байгаад дахиж хэзээ ч улстөрд орж ирэхээргүй болтол нь үнэн, худал мэдээллээр балбаж, "хэргийг нь илчилнэ" гэж сүрдүүлж, заримынх нь хуудуутай баримтуудыг хуулийн байгууллагад өгчихдөг. Ингээд л төр удирдаж, Монголын төлөө чөмгөө дундарч, үсээ цайтал ажилласан оюун санаа, хөдөлмөр, санаж, сэдэж хийсэн төлөвлөгөө, боломжууд, олон улстай хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрүүд нь зогсож, үгүйсгэгдэж эхэлдэг. Эцэст нь, албан тушаал хашсан хүнтэйгээ хамт ард түмэн хохиороод үлддэг байдал жирийн үзэгдэл мэт болчихлоо. Монголын төрийг удирдаж байсан төрийн гурван өндөрлөгийн хулгайн хэрэгт хэрхэн холбогдож байсан зарим баримтыг хүргэж байна.
.jpg)
Ерөнхийлөгч асан Х.Баттулгад холбогдоогүй хэрэг гэж бараг алга. Хамгийн сүүлд гэхэд Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байх “Төгрөг нуур”-ын ордыг хулгайлж, гадаадынханд 250 сая ам.доллараар зарсан хэрэгт холбогдож, хууль хяналтынханд шалгагдаж байгаа. Өнгөрсөн жилийн яг өдийд Н.Учрал ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгыг “Төгрөг нуур”-ын эзэн гэдгийг анх олон нийтэд зарлаж байв. Тодруулбал, Б.Баттулгыг охин Намууныхаа компанид хувьцаагаа шилжүүлж, “Төгрөг нуур”-ын ордыг гадаадын компанид өндөр үнээр зарсан гэдгийг нотлох баримт байгаа тухайгаа хэлж, түүнийг АТГ шалгуулахаар болсон. Хонконгийн биржид “Төгрөг нуур”-тай холбоотой хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтэц, хувьцаа, өрийн бичиг, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, “Төгрөг нуур” ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээлэл байдаг гэх. Хамгийн гол нь энэ хэргийг Х.Баттулга Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийнхөө компанитай буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан болж таардаг.
(1).jpg)
30 ЖИЛИЙН ӨМНӨХ СПИРТНИЙ ХУЛГАЙЧ
Х.Баттулга Ерөнхийлөгч болсон даруйдаа хамгийн түрүүнд төмөр замын хэргээ хав дарсан байдаг. Тэрбээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хууль зөрчиж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих шийдвэр гаргуулж, 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байлаа. Мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонконгод үүсгэн байгуулсан “Море” компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шанд Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан “Koon Yau Limited” компанис “CAMEX”, “Их Майдар” сан, “Түмэн хишигтэн”, “Либерти партнерс” компаниудаараа дамжуулан хоёр сая ам.долларын хахууль авсан гэдэг. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөөс таван тэрбумыг завшсан хэмээн тухайн үед төсөл дээр нь ажиллаж байсан дөрвөн эмэгтэйг баривчилсан байдаг.
Энэ бол түүний сүүлийн үед холбогдсон, олон нийтэд ил болсон хэргүүдийнх нь төлөөлөл. Тэрбээр одоогоос 30 жилийн өмнө улс дамнасан хэрэгт нэр холбогдож байсан түүхтэй. 1997 онд дүү Х.Баттуулын хамт улсын хилээр 17 чингэлэг буюу 340 тонн спирт хууль бусаар оруулж ирсэн онц ноцтой гэмт хэргээр тухайн үедээ дуулиан тарьж байв. Түүнээс хойш өмч, хувьчлалын луйвар, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний 40 их наядын хулгай, Чингис бондын мөнгийг салхинд хийсгэсэн, Хөдөө аж ахуйн санг цөлмөсөн гээд түүнд оролцоогүй хэрэг, хулгайлаагүй мөнгө үнэндээ үлдээгүйг баримтууд нь барьж өгсөөр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх хэргүүд мөн адил ар араасаа хөвөрдөг. Тэр дундаа хулгайтай холбоотой хэд хэдэн хэрэгт холбогдож байсныг нь Монголын ард түмэн сайн санаж байгаа биз ээ. Ц.Элбэгдорж нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэгддэг. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн, багын найз нь гэгдэх Б.Отгонбаатар нартай холбоотой хэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан.
Тэр дундаа хамгийн сонирхолтой нь,1986 онд Их тэнгэрийн амны цогцолбор руу илгээсэн 40 уран зургийн 21 нь ор сураггүй алга болж, хуулбар нь хадгалагдан үлдсэн байдаг. Ноцтой нь, дээрх алга болсон 21 зурагны нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү, “Болд” группийн ерөнхийлөгч Х.Болдбаатарын хувийн галерей болох “Нью фолдер арт” ХХК-ийн уран зураг хадгалах зориулалттай өрөөнөөс олдож байсан. 1960 онд тос, зотон материалаар 60х90 см-ийн хэмжээтэй зурж, улсын сан хөмрөгт хадгалуулсан зураач С.Нацагдоржийн “Бугуйлч” гэх зураг байсан гэдэг.

"ТВ-9" телевизийн 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон түүхтэй. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухайн цагийн нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн ялыг шүүхээс тогтоогоод байсан. Ингээд түүнийг 600 гаруй гаруй албан хаагч хүч хэрэглэн баривчилж байсан түүхтэй.

.jpg)
ГАЗРЫН МАФИ БА М.ЭНХБОЛД
Улаанбаатар хотын газрыг хайр найргүй зарж, үрж дуусгасан гэгддэг тэрбээр 2000 оны 282 дугаартай захирамжаар газрын наймааны гол хамтрагч болох М.Наранхүүдээ Баянзүрх дүүргийн 36-р хороо, “Нарантуул” захын баруун урд 30 га, Сонгинохайрхан 20-р хороо, Толгойт өртөөний урд 18 га газар тус тус олгосон байдаг. Мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 15-нд 445 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 2-р хороо, одоогийн Бөмбөгөр худалдааны төвийн 1.3 га газрыг олгожээ. Дараа жил нь буюу 2001 онд М.Энхболд дахиад 36 тоот захирамжаар “Мон-Уран” ХХК-д Баянзүрх 1-р хороо, Чингис зочид буудлын ард 2.1 га газар олгосон байгаа юм.
Ингээд Б.Наранхүү “Мон-Уран” ХХК-ийнхаа нэр дээрх нийт 50 га газартай болж, тэр даруйдаа дээрх газруудыг зарж эхэлсэн байдаг. Б.Наранхүү эхлээд БЗД-ийн 1-р хороо, Чингис зочид буудлын арын 2.1 га газрынхаа 1.0 га газрыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл групп” ХХК-д худалдсан гээд энэ хэрэг цааш улам бүр газар авч, даамжирдаг. Түүнээс гадна 2016 оны УИХ-ын сонгуулиар М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын талаарх ярианы бичлэг цацагдсан нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үер шуугиан тарьсан юм. 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байгаа.

Ерөнхий сайд асан С.Баяр 2009 онд Оюу-толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, гадаадын компанид давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр баривчлагдаж байсан. Тус гэрээ нь Монголд ашиггүй болсон гэх асуудал одоо ч газар авч, улс төр, эдийн засгийн маргаан дагуулсан хэвээр байгаа. Түүнээс гадна Монголын баялагыг гадаадынханд зарж, үнэгүйдүүлчихээд авлигын мөнгөөрөө АНУ-д байр авсан хэрэгт сэжиглэгддэг байв.

Монголын баялгийн хамгийн том хулгайчдын нэг нь СҮ.Батболд. Түүний Оюу толгой, Эрдэнэтийн орд газрын баялгаас албан тушаалын давуу байдлаа ашиглан хувьдаа нууцаарр ашиг олж, оффшор бүсэд байршуулсан гэх асуудал гарч байсан. Түүний хөрөнгө байршиж байгаа улсууд болох Британийн Виржинийн аралд 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Америкт 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн орны шүүхээс гаргаж, нийт 66 сая ам.долларын хөрөнгийг шүүхээс битүүмжилж, царцаасан байгаа юм. Нийт царцаасан 66 сая ам.долларын хөрөнгийг Монгол төгрөгт авч үзвэл улсын төсвийн 10 орчим хувьтай тэнцэх аж. 2006 оны дөрөвдүгээр сард Сү.Батболд “Премьер Эдж Лимитед” гэх оффшор компанийн өөрийн эзэмшдэг хувьцаагаа “Регула Лимитед” гэх Британийн Виржинийн Арлуудын өөр нэгэн компанид шилжүүлсэн байдаг. Тэгвэл Сү.Батболдын “Премьер Эдж Лимитед” компанид эзэмшдэг хувьцаа 2015 оны зургадугаар сарын 11-нд “Регула Лимитед” компаниас Сү.Батболдын том хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн түүний хүүхдүүд болох Б.Баттүшиг, Б.Самаади нар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Харин тухайн жилийн аравдугаар сард “Премьер Эдж Лимитед” компанийн 84 хувьцаа Б.Баттүшигт шилжсэн байдаг.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байсан билээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 44.3 тэрбумын хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татаж байсан юм. Өнгөрсөн онд шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосны дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар багтсан байдаг. Гэвч 2025 оны есдүгээр сард Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр цагаатгасан гэж дүгнэж байв.

Түүнийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ болон ЭЦА-наас шалгаж эхэлсэн юм. Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байсан юм. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, эрэн сурвалжлагдаж байсан.
.jpg)
Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбай бүхий тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлж авсан, зургаан сарын дараа цааш нь зарсан, мөн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашиг малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал олгосон гэж буруутгасан байдаг. Ингээд Ж.Эрдэнэбат ба түүний хамт баривчлагдсан Д.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хянан хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс С.Мандахбатыг цагаатгаж, Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял ногдуулсан. Мөн Б.Отгонбаатарт зургаан жил, Д.Түвшинжаргалд таван жил, Д.Ганбатад гурван жилийн хорих ял тус тус ногдуулсан.
Улмаар 2020 оны есдүгээр сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдний хэргийг хянан хэлэлцсэн. Ингээд анхан шатны шүүхийн тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалын ялыг гурван жил болгон бууруулж, Д.Ганбатын ялыг 30 сая төгрөгөөр торгон болгон өөрчилж, Ж.Эрдэнэбат, Д.Отгонбаатар нарыг хорих ялыг хэвээр үлдээсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий хэд хэдэн иргэн АТГ-т гомдол, мэдээлэл гаргажээ. Үүнд үндэслэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн 18.6-д заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар нийслэлийн Прокурорын газраас мэдээлээд буй. Түүнчлэн түүний улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

З.ЭНХБОЛД ХОЁР ЖИЛИЙН ЯЛ АВЛАА
УИХ-ын гишүүдийг айлгаж явсан УИХ-ын дарга асан З.Энхболд авилга албан тушаалын хэргээр шүүхээс хоёр жилийн ял сонсож, нийтийн албанд таван жил томилогдох эрхээ хасууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК-ийн нүүрсийг зөөх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д Цогтцэций-Шивээговь чиглэлийн 407 км шороон замыг эзэмшүүлэх тушаал гаргасан байдаг. Тайлбарлавал, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс худалдан авч, улмаар Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байх нүүрс угаах үйлдвэртээ тээвэрлэн авч угаагаад, урагш нь гаргадаг. Энэхүү тээвэрлэлтийг нь “Их дэлгэмэл ингүүн” ХХК гүйцэтгэдэг. Харин Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайд байхдаа хууль бусаар Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замыг “олон улсын чанартай авто зам” гэж бүртгээд, улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлж, тус замаар нүүрс тээвэрлэх эрх олгосон. Өөрөөр бол, Б.Энх-Амгалан З.Энхболдод нүүрс тээврийн замыг нь хууль бусаар бэлдэж өгч, давуу байдал олгосон, хариуд нь асар их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр АТГ-т яллагдагчаар татагдан шалгуулж байсан юм.
Энэ мэтээр төрийн гурван өндөрлөг хүртэл ажилласан, туршлагатай улстөрчид ээлж дараалан гэмт хэрэгтний ширээнд суусаар байгаа нь харамсалтай.


| МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ |
|
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |