Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Г.Жигжидсүрэн түүний хань монгол кино судлаач Д.Цэцэг нарын хамтын бүтээл болох “Монгол киноны баримтын товчоон 1921-2024” хэмээх ном саяхан уншигчдын гарт хүрсэн билээ. Тус ном нь кино урлаг сонирхдог, судалдаг судлаач, оюутан залууст төдийгүй монгол киног шимтэн үздэг үзэгчдийн сонирхон унших, дахин шинийг таньж мэдэх үр өгөөжтэй басхүү нөр их хөдөлмөр шингэсэн ном болжээ. Тухайлбал, Кино бүтээлийн шүүмж нийтлэл, Кино наадам, Уран бүтээлчдийн хөрөг, ярилцлага, Хууль тогтоомж, нийтлэл, Ном бүтээл, мэдээллийн эх сурвалж, Жагсаалт, Нэрийн хэлхээ хэмээх долоон агуулгаас бүрджээ. Ингэхдээ Монголын кино урлагийн түүхэн баримтыг нарийвчлан, бүр тодорхой болгохын тулд он цагийн хэлхээг гаргаж, судалгааны бүрэн хэмжээнд ажиллаж, нарийн дэс дараалалд оруулсан нь уншигчдын сонирхлыг илүүтэй татаж байна. Иймээс тус ном нь танин мэдүүлэх төдийгүй монгол киноны талаар бүрэн хэмжээний мэдээлэлтэй болох нэн чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Кино бүтээлийн шүүмж, нийтлэл бүлэгт “ХХ зууны уран сайхны кино /1936-1999/, ХХI уран сайхны кино /2000-2024/, Киноны хөгжим, Баримтат кино, хүүхдийн ба хүүхэлдэйн кино, Богино хэмжээний кино, Олон ангит кино, Монгол уран бүтээлчид оролцсон гадаад кино гэхчилэн ангилан судалж, нэг ч кино уран бүтээлийг орхигдуулахгүй байхыг хичээсэн нь нөр их хөдөлмөр шингэснийг илтгэж байгаа юм. Тэр хэрээрээ номын чанар агуулга сайн байгааг нотлох аж.

Урлагийн түүхч, Соёл бодлогын судлаач Ж.Бодьбаатар “Зохиогч Д.Цэцэг, Г.Жигжидсүрэн эмхэтгэсэн энэхүү ном нь Монголын нийгэм, соёлын түүх судлалд үгүйлэгдээд буй орон зайг монгол кино судлалаар дамжуулан нөхөх чухал ач холбогдолтой юм. Зохиогчид 1936 оноос өнөөг хүртэлх бүтээгдсэн бүх төрлийн монгол кинотой холбоотой хэвлэмэл болон цахим орчинд нийтлэгдсэн шүүмж, мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт бүтээлүүд зэрэг эх сурвалжуудыг нэгтгэн эмхэтгэсэн нь нийгэм соёлын түүх төдийгүй кино урлагийн түүх дагнан судалдаг сэтгүүлч, оюутан, түүхч, мэргэжлийн сонирхогч хэнд ч болов хэрэгцээтэй судалгааны тойм болжээ. Номын хоёрдугаар бүлэгт зохиогчид монгол кино олон улсын ямар кино наадмуудад шалгаран оролцож, хэрхэн танигдан үнэлэгдсэнийг хөндсөн нь чухам ямар үндэсний кино олон улсад Монголыг төлөөлөн сурталчилах боломжтой холбоотой маргаан нийгэмд хүчтэй өрнөсөөр байгаа өнөө цаг үед хэрэгтэй сэдэв болж цаашид сэдэл болох болов уу. Гутгаар бүлэгт уран бүтээлчдийн тухай нийтлэгдсэн хөрөг нийтлэл, тэдэнтэй хийсэн ярилцлагуудыг багцлан багтаасан нь монгол кино ямар саад бэрхшээл туулж бүтсэн түүхийг хувь уран бүтээлчийн өнцгөөс харахад хэрэгтэй болжээ. Улмаар монгол кино үйлдвэртэй холбоотой төрөөс баримтлах хууль тогтоомжууд болоод Монгол кино үйлдвэр, кино театруудын тухай мэдээллийг нэгтгэн багцалсан нь монгол киноны улс төрийн эдийн засгийн түүх буюу үйлдвэрлэл, үзвэр зэрэг институцийн өнцгөөс эргэн харах эх сурвалж болсон байна. Төгсгөл хэсэгт монгол кион судлалын ном бүтээл хэвлэл мэдээллийн эх сурвалжийг эмхэтгэн нэгтгэхээс гадна Монголд үйлдвэрлэгдсэн кинонуудыг бүтээсэн студи, продакшны хамтаар багтаан жагсаасан нь эмпирик судалдааны үндэс болохоор болжээ” хэмээн оновчтойгоор тодорхойлсон байна. Энэ нь тус номын ач холбогдол ямар чухал болохыг төдийгүй, монгол киноны талаарх судалгааны ажил манай улсад хэрхэн үгүйлэгдэж байсныг илэрхийлэх аж.

Мөн СУИС-ийн хүндэт профессор Х.Наранжаргал “Киноны шүүмж судлалын үндсийг хэвлэл мэдээлэл тавьсан түүхтэй. Хэвлэл мэдээлэл аливаа нийгмийн ухамсар, төлөвшилд гол үүрэг гүйцэтгэдэг ба тухайн нийгмийн соёл, ёс суртахуун, гоо зүйн төлөвшилд түүний манай оронд гүйцэтгэсэн үүргийг судлахад ач холбогдол бүхий эх сурвалжуудыг энэ бүтээл агуулжээ. Энд оросон киноны шүүмж сэтгүүл зүй, түүний салшгүй хэсэг болох урлагийн сэтгүүл зүйн судалгааны үндэс суурийг тавих сэдэл ба чухал эх сурвалж, өгөгдөл юм. Энэ нь кино урлагийн үнэ цэнийг тодорхойлох өргөн боломж олгож буйгаараа өгөгдөлд суурилсан мэргэжлийн судалгааны анхдагч төдийгүй манайд шинэ байгаа ажлыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болно” хэмээн өгүүлжээ. Дээрх хоёр судлаачийн тодорхойлтууд энэхүү номыг ямархан үнэ цэнтэй, ач холбогдолтой, үр өгөөжтэй болох ахин дахин нотолсоор байгаа юм.
Тус номын хуудас бүрийг эргүүлэх тоолонд шинийг мэдэх, тухайн кинотой холбоотой дурсамжаа санах, жүжигчдийн талаар дурсах гээд мэдлэг, мэдээлэлтэй болохоос гадна дурсамжаа уудлах, үгүйлэн санах, дэлгэрүүлэн хүүрнэх бүрэн боломжтой юм. Мөн “Монгол киноны баримтын товчоон 1921-2024” хэмээх ном нь нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн болохыг уншигч та бүхэн мэдрэх болно.
| “МОНГОЛ КИНОНЫ БАРИМТЫН ТОВЧООН” НОМООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |