Тэрээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд Монгол уулын энгэр гэдэг газар мэндэлжээ. Түүний хүүхэд ахуй нас үеийн хөвгүүдийн адил малын бэлчирт өнгөрсөн гэдэг. Түүнийг 19 нас хүрэх үед багийн бүлгэм байгуулагдаж тэрээ бичиг үсэг сурч улмаар сумынхаа төвд багшлах болжээ. Тэр үеэс л урлагт дурлаж эхэлсэн гэнэ.

Энэ талаараа тэр “Сумын төвийн багш нарыг сайн дурын уран сайханч болгож, сумын клубт хааяа “Учиртай гурван толгой” жүжгийн тэрэг чирсэн хоёрын нэг нь болгох, эсвэл “Цэрэг комиссар”-т оруулдаг байсан юм. Тэр үеэс л урлагт дуртай болсон. Тэр үед урлагийн сургуульд орох гэсэн олон хүүхэд шалгалт өгч байсан нь аз болж тохиолдсон хэрэг. Тэгээд ч тэр ах урлагийн сургуулийн комендант байсан юм. Намайг дагуулж очсон газар нь “Бөмбөгөр ногоон” театр. Анх тэр өргөөнд хөл тавьсан. Морио үүднийх нь гэрлийн шонгоос уячихаад бүрх малгай, бор нударгатай дээл, түрийгээ эргүүлсэн хар савхин гуталтай орж байсан минь санаанаас гардаггүй. Багш нар нь С.Удвал, Ц.Цэгмид нараас гадна хоёр орос хүн байлаа. Намайг ороход хотын хүүхдүүд шалгуулж байна. Тэдний дотор сүүлд миний найз болсон Д.Хишигт, П.Туваанжав, “сэлэм Тогмид” Ц.Цэрэндорж зэрэг гавьяат, профессор, доктор болсон хүүхдүүд байж. Ороход тэд тоож байгаа ч шинж алга. Дуу дуулаад л, бүжиглээд л бужигнуулж байна шүү. Тэднээс шалгалт авч дуусаад нэг багш намайг “Чи шалгуулах гэж байгаа юм уу” гэнэ. Намайг дагуулж явсан ах “Тийм ээ. Энэ хүүхэд урлагт дуртай юм" гэнээ. Би ч тэр ахынхаа нүүрийг улайлгахгүйн тулд дуул гэхээр нь хонь хариулж явахдаа дуулдаг нэг дуугаа дуулж гайгүй үнэлгээ авсан. Харин этюд үзүүл гэхээр нь нэг юм үзүүлмэрээ аядсан. Түүний дараа Ц.Цэгмид багш “Тэнцсэн хүүхдүүдийн нэрс үүдний самбарт гарна” гэхээр нь би ч тэнцэх биш харьдаг юм бил үү гээд морь руугаа хэд алхсанаа “Ер нь ямар хүүхдүүд тэнцсэн юм бол. Харъя” гэж бодоод очтол миний нэр дунд нь цохиж явна. Ингээд наймдугаар сарын 20-нд урлагийн сургуульд ир гэсэн тушаал авч гэр лүүгээ бөөн баяртай давхиж байлаа” хэмээн ярьж байсан удаатай.
Ингэж л шавилхан биетэй хөдөөгийн хүүгийн урлагийн замнал 1950 оноос Хүүхэд, залуучуудын театрт эхэлсэн юм гэдэг. Тэр чамлахааргүй уран чадвартай гэдгээ батлан У.Шекспир “Ромео, Джульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллер ”Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдаг “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Мөн "Тэнгэрийн муухай арилдаг" Журнай, "Сэрүүн дуганы мөхөл" Шагдар, "Тод магнай" Мятав, "Чин ван Ханддорж" Сандо амбан зэрэг 20 гаруй уран сайхны кинонд тоглосон.

Үүгээр ч зогсохгүй “Баавгай дуулах дуу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга” зэрэг жүжгийн зохиол бичиж байсан билээ. Түүний хөдөлмөрийг үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдгээр шагнаж байв.
А.Очирбат гуай Итгэлт баяны дүрийг бүтээхийн тулд зах дээр наймаа хийж, дүрээ судалж, дүрдээ гологдож байсан гэдэг. Гэсэн ч тэр уйгагүй хөдөлмөрлөж, өөрийгөө нээж, хөгжүүлж сая нэг найруулагчийнхаа сэтгэлд нийцэж дүрээ бүтээсэн гэнэ.
Харин өдгөө түүний мэргэжлийг охин О.Оюун өвлөн авч ажилласаар байгаа билээ. Тэрбээр аавынхаа тухай “Намайг урлагийн хүн болно гэхэд аав минь эсэргүүцээгүй. Гэхдээ айхтар дэмжээгүй. Намайг ганц дэмжиж, аавыг ятгасан хүн нь ээж. Ээж минь “Чи охиноо л жүжигчин болго. Чиний мэргэжлийг өвлөх ганц хүн. Миний охин хоосонгүй” гэж аавд хэлдэг байлаа. Аав минь ч ээжийн үгэнд орж, даалгаврыг нь биелүүлэн намайг театрт аваачиж, шалгуулсан даа. Миний аавын театрынхаа төдийгүй монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч. Надад хувь уран бүтээлч гэдгээр нь бус, Очирбатын Оюун л гэж хандана. Тэр хэрээр хариуцлага ярина. Аавынхаа нэрийг сэвтээхгүй юм сан гэж үйлдэл бүрээ учиргүй цэнэж явсангүй. Уран бүтээлдээ баримталдаг зарчмынхаа дагуу л өнөөдрийг хүрч байна. Гайхалтай, гайхамшигтай мэт дүр эсгээд ч яах юм. Гэлээ ч аавынхаа нэрийг муугаар дуудуулаагүй л гэж боддог доо” хэмээн дурсан ярьсан байдаг.

| МОНГОЛ КИНОНЫ ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД VIII |
|
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |