• Өнөөдөр 2025-10-28

ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН

2025-09-20,   9257

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар АН-ынхан Ц.Элбэгдорж, Х.Баттулгын гэх баруун, зүүний магнайгаас дэвцгээсэн. Хэн, хэн нь тэнцүү тооны хүн төрийн туг тойруулсан. Жишээ нь, Ц.Элбэгдоржийн талаас гэхэд, Ерөнхий сайд байх үед нь Хэвлэлийн төлөөлөгч нь байсан Ц.Баатархүү, Ерөнхийлөгч байх үед нь Хэвлэлийн төлөөлөгч нь байсан С.Эрдэнэболд, Ахлах зөвлөх нь байсан А.Ганбаатар нар төрийн түшээ болчихоод сууж буй.

Тэгвэл Ц.Элбэгдоржтой хамаатан саднаас ч дотно холбоо, хамааралтай бас нэг хүн төрд орж ирсэн нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Уг нь Х.Тэмүүжин гаднаа экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрээ, цээргүй саймширч, сүйд болоод байдаггүй, харин ч хааяа шүүмжилж харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ хөнжлийг нь сөхөөд харахаар туулсан намтраараа ч, төрөл садныхаа түрийвчээр ч Ц.Элбэгдоржтой хөдөлшгүйгээр холбогддог нэгэн.

Түүх сөхвөл, 2007 онд АН-ын дарга Ц.Элбэгдорж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуухан багш нар дундаас Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр, Г.Эрдэнэбат, М.Батсуурь гэх дөрвөн залууг нэгэн зэрэг дуудан дэргэдээ авч, Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах даалгавар өгснөөр тэд анх танилцсан, ах дүү бололцсон түүхтэй. Ингээд энэ цагаас Ц.Элбэгдорж өнөөх дүү нараа төрд татаж, өөрийнхөө талд зүтгүүлсэн. Эхлээд 2008 онд Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн болж, 2012 онд АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээрээ улирч, улмаар Хууль зүйн сайд болж мандсан. Харин Ч.Өнөрбаяр нь 2009 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дэд дарга, 2011 онд АТГ-ын Дэд дарга, Г.Эрдэнэбат нь 2009 онд Ерөнхийлөгчийн туслах, 2010 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, 2013 онд Улсын Ерөнхий прокурорын орлогч, М.Батсуурь нь 2011 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2014 онд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч болж тус тус томорсон байдаг.

Харамсалтай нь, Хууль зүйн сургуулийн багшаас Хууль зүйн сайд болж томортлоо “татуулсан” Х.Тэмүүжин 2014 онд “Сайн ах” гэх саар хочтой болж, хоёр жил сошиалын од, сонин, сайтын бай болсны эцэст 2016 онд   Саарал ордныг орхиж байв. Улмаар 2020 онд төрөлх Төв аймгаасаа төрд дахин орох гэж үзээд бүтэлгүйтсэн. Ийнхүү найман жил хувь, хувьсгалын ажилгүй, хийцгүйрч суусны эцэст өнгөрөгч УИХ-ын сонгуулиар төрд  дахин орж ирсэн нь энэ юм.

Тэгвэл Х.Тэмүүжин, Ц.Элбэгдорж хоёрын холбоо, хамаарал нь төрд татсан, татагдсан хуурай ах дүүс төдийхнөөр дуусахгүй. Бүр, хэн, хэнийх нь хамаатнууд хоорондоо халаас нэгтэй байх юм.

Тодруулбал, Х.Тэмүүжин хүүхэд насаа нагац ах А.Баярмагнайнхаа хурдан морийг унаж, хүүхдүүдтэй нь тоглож өнгөрүүлсэн нь дурдатгалд нь дурайтал бичээстэй буй. Тэгвэл нагац ах А.Баярмагнайнх нь охин буюу Х.Тэмүүжингийн үеэл эгч нь News.mn сайт болон Parlament телевизийн үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэн гэх эмэгтэй. Х.Тэмүүжинг 2008 онд УИХ-ын гишүүн болсон цагаас түүний хэлсэн үг, хийсэн үйлдлийг сошиал, сайт, сонин хэвлэлээр сурталчилах ажлыг үеэл эгч Б.Тэмүүлэн нь хариуцаж ирсэн түүхтэй.

Тэгвэл Х.Тэмүүжингийн үеэл эгч Б.Тэмүүлэнгийн нөхөр Д.Ганбат нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд буюу 2010-2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилласан. Улмаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буухаасаа ердөө сарын өмнө буюу 2017 оны тавдугаар сард Д.Ганбатыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулж байв.

Харин Б.Тэмүүлэнгийн том хүү Г.Бүүвэйхүү нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд Шадар туслахаар нь ажилласан. Өдгөө Г.Бүүвэйхүү нь Ц.Элбэгдорж, түүний хүү Э.Эрдэнэ нартай “Элбэг эрдэнэ консалтинг” ХХК-ийг эзэмшдэг. Мөн Г.Бүүвэйхүү, Ц.Элбэгдорж нар “Дэлхийн Монголчуудын холбоо глобал” ТББ, “Дэлхийн Монголчуудын Хуралдай” ТББ-ыг хамтран эзэмшдэг.

Харин Б.Тэмүүлэнгийн бага хүү Г.Анархүү нь News.mn сайт буюу “Ньюс-Аженси” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын хүү Б.Батболдтой хамтран эзэмшдэг.

Ийм байхад, Х.Тэмүүжин “Элбэгдоржийн хүн” гэхгүй гээд яах билээ дээ.       

    

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР, “МОНОС”-ЫН Л.ХҮРЭЛБААТАР, “ПЕТРОВИС”-ИЙН Ч.ДАВААНЯМ НАРЫН ОФФШОР БҮСЭЭС МӨНГӨ ОРУУЛЖ ИРЖ, ОРОН СУУЦ БОЛГОЖ “УГААХ” АЖЛЫГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН ХАЛХАЛЖ, ХАРИУД НЬ АВЛИГА АВЧ БАЙСАН УУ

Х.Тэмүүжин Ц.Элбэгдорж гэх том артай, авлигын хэрэг нь С.Баяр, Л.Хүрэлбаатар, Ч.Давааням гэх “акул”-уудтай холбогдож байгаа юм. Товчхондоо, Х.Тэмүүжингийн холбогдоод буй авлигын хэрэг нь оффшор бүсээс мөнгө оруулж ирж, орон сууц болгож угаах ноцтой гэмт хэргийн нэг хэсэг байж болзошгүй. Оффшор бүсэд мөнгө нуух, оруулж ирж орон сууц болгож угаах гэмт хэргийг одоогоор зөвхөн “томчууд”, тэдний гар хөлүүд л хийж буйг хэлэх илүүц биз.

Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК-д тендергүй өгсөн. Гэтэл төд удалгүй “Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Гантулгын төрсөн ах Ц.Цэцэнзоригийн “Рома инвестмент” ХХК-ийн барьсан “Рома таун” хотхоноос хоёр ширхэг орон сууцыг үнэгүй авсан. Тус хоёр орон сууцны нэгэнд нь Х.Тэмүүжин өөрөө, нөгөөд нь түүний хүү Т.Бүгүнүтэй амьдарч байгаа баримтыг бид дэлгэсэн. Өнгөц харвал, Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын албан тушаалаа ашиглаж, “Грийн ресурс констракшн” ХХК-д барилгын ажил тендергүй өгч, хариуд нь хоёр орон сууц авлигад авсан гэж харагдана. Гэхдээ лавшруулж үзвэл, маш том хэргийн нэг сэжүүр байж болзошгүй байгаа юм.

Тодруулбал, Х.Тэмүүжингээс тендергүйгээр барилгын ажил авсан гэх “Грийн ресурс констракшн” ХХК-ийг Цэнд-Аюушийн Гантулга эзэмшдэг. Тус компанийн толгой компани нь “Грийн ресурс” ХХК. “Грийн ресурс” ХХК-ийг Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Бадамханд, С.Баярын эхнэр Эрдэнэбилэгийн Сувд болон Цэнд-Аюушийн Цэцэнзориг нар эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжингээс тендергүй барилгын ажил авсан “Грийн ресурс констракшн” ХХК болон толгой компани болох “Грийн ресурс” ХХК-ийн жинхэнэ эзэн нь Ерөнхий сайд асан С.Баяр гэсэн үг.

Харин Х.Тэмүүжинд хоёр орон сууцаар авлига өгсөн гэх “Рома инвестмент” ХХК-ийг Цэнд-Аюушийн Цэцэнзориг, Хүрэлбаатарын Ананд нар эзэмшдэг. Х.Ананд нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарын хүү. Өөрөөр хэлбэл, “Рома инвестмент” ХХК-ийн жинхэнэ эзэн нь “Монос”-ын Л.Хүрэлбаатар гэсэн үг.

Ерөнхий сайд асан С.Баяр, “Монос групп”-ийн Л.Хүрэлбаатар хоёр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, нэг “дов”-ны найзууд. Мөн С.Баярын “Грийн ресурс” ХХК, Л.Хүрэлбаатарын “Рома инвест” ХХК-ийн аль алинд нь хувьцаа эзэмшиж, хооронд нь холбож байгаа Ц.Цэцэнзориг,  “Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Гантулга нар нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, тус сумаас төрсөн анхны нарийн мэргэжлийн эмч Х.Цэнд-Аюуш агсны хүүхдүүд. Өөрөөр хэлбэл, Ц.Цэцэнзориг, Ц.Гантулга гэх ах дүүс нь С.Баяр, Л.Хүрэлбаатар хоёрын багын найзынх нь хүүхдүүд гэсэн үг. Ц.Цэцэнзориг нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Менежмент, төлөөллийн хэлтсийн даргаар, Ц.Гантулга нь Төрийн тусгай хамгаалалтын газарт комиссар буюу хамгаалагчаар ажиллаж байгаад “Грийн ресурс” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК-иудын хувьцаа эзэмшигч, захирал болцгоосон байгаа юм.

Тэгвэл С.Баяр, Л.Хүрэлбаатар нар “Грийн ресурс” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК, “Рома инвестмент” ХХК-иудыг оффшор бүсэд нуусан мөнгө оруулж ирэх, орон сууц болгож угаах зорилгоор ашиглаж байсан нь 2018 оноос илэрч эхэлсэн. Тодруулбал, С.Баярын найз “Петровис”-ийн Ч.Давааням нь С.Баярын охин Б.Нандинтай оффшор бүсэд зургаан компани эзэмшиж байсан. Тэдгээр компаниудынхаа нэг болох Англид байгуулсан “Forest Berries Ltd” компанийн Хонг Конг дахь данснаас 2010-2013 оны хооронд 3.9 сая ам.доллар Монгол руу шилжүүлсэн. Энэ мөнгө Л.Хүрэлбаатарын “Рома инвестмент” ХХК, Ч.Даваанямын “Петровис” болон С.Баярын охин Б.Бадамхандын дансаар дамжсан гэдэг нь С.Баярын хэрэг шүүхэд шилжсэний дараа ил болсон байдаг.

Цаг хугацааны дарааллаар харвал, С.Баяр, Ч.Давааням, Л.Хүрэлбаатар нар оффшор бүсээс их хэмжээний мөнгө оруулж ирсний дараа буюу 2014 онд “Рома инвестмент” ХХК нь Зайсангийн аманд “Рома таун” гэх тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоныг ашиглалтад оруулсан. “Рома таун” хотхоныг ашиглалтад ормогц нь Х.Тэмүүжин хоёр орон сууцыг үнэгүй авсан. Хэрвээ “Рома таун” хотхоныг оффшор бүсээс оруулж ирсэн хууль бус мөнгөөр барьсан гэж үзвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тус хотхоноос хоёр орон сууц авснаараа оффшорын мөнгөний “охь”-ийг нь хүртсэн болж таарч байна.

Гол асуудал нь, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тансаг зэрэглэлийн “Рома таун” хотхоны хоёр орон сууцыг “Грийн ресурс констракшн” ХХК-д тендергүй барилгын ажил өгснийхөө хариуд авсан уу, эсвэл С.Баяр, Ч.Давааням, Л.Хүрэлбаатар гурвын “мөнгө угаалт”-ыг мэдээгүй царайлсныхаа шанд авсан уу. Өөрөөр бол, С.Баяр, Ч.Давааням, Л.Хүрэлбаатар нарын “Грийн ресурс” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК, “Рома инвестмент” ХХК-иудаар халхавчилсан “мөнгө угаалт” 2010-2014 онд буюу Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх хугацаанд хийгдсэн болж таарч байна. Тухайн үед хууль хүчнийхнийг толгойлж байсан Х.Тэмүүжин оффшор бүсээс их хэмжээний мөнгө орж ирж байгааг, орон сууц болж угаагдаж байгааг огт мэдээгүй байсан байж таарах уу. Эсвэл мэдсэн ч эсрэгээрээ дэмжиж, байгуулагдаад удаагүй “Грийн ресурс констракшн” ХХК-д 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг тендергүй өгч, туршлага хуримтлуулахад нь дэм болсон уу. Ямартай ч, ядарсан багшаас задарсан баян болсон Х.Тэмүүжингийн тансаг зэрэглэлийн хоёр орон сууцны хэргийг хөөхөд ийм схем гарч ирж байна. Хууль хяналтын байгууллагууд эцсийн хариултыг олох биз ээ.


ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 56
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-21 05:45:44
    Хурц: Ёстой цөвүүн цаг иржээ. Ийм л юмнууд байдгын байндоо хэвлэл мэдээллээс л хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-20 15:55:22
    Зочин: TOMSGN GOE TACHAANGUI XELEEREE GUN LAW GOEOOR80955877SEXSEER VANXANDI XUCHINDUULI URN SHINGENE AMIS ALNI SEXSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-20 15:37:58
    Зочин: МУИС хэцуу байгууллага болсондоо!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-20 11:51:58
    Зочин: BOOBN DOLOON TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877SADAR SEXSDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-20 10:50:12
    Од: Зөвхөн хар амиа ххлхойл он үхэж хэвтсэн новшнууд монгол төрийн толгойд гарсан учраас монголчуудын амьдрал уруудан доройтсон нь яах аргагүй үнэн юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-20 10:34:23
    Зочин: Цагдаагийн генерал хурандаа нарын захиалгаар бичсэн утгагүй матаас бна. Тэмүүжин цагдаагийн мафижсан тогтолцоог бут ниргэсэн хүн ш дээ, Дорлиг жавын урвалтаар тэд арай гэж амьтай үлдээд одоо Тэмүүжингээс өс хонзон гоо авах гэж хийцгүйрч бгаа нь энэ л дээ. Мафийн матаас нь дэмжлэг муут ай учраас нэг сэтгэдлээ маш олон даржээ, кх кх кх Ийм балай юм хийхээ больсон нь дээрдээ эрхэм дээдсүүд минь, Тэмүүжин Монголын төрд хэрэгт эй хүн юмшүү !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-20 10:07:05
    Зочин: SEXSEER VANXANDI BOOW XXI80955877ANUSN ALNI SEXSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-17 20:45:52
    Зочин: Ёстой нэг үндсээр нь булга татаж хаямаар юм. Яасан ч лут үндэс ургуулчихсан юм. Арай л байна. Бүгдийг илрүүлж төрөөс зайлуулах ёстой. Тэгэж байж улс хөгжинө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-17 20:45:50
    Зочин: Ёстой нэг үндсээр нь булга татаж хаямаар юм. Яасан ч лут үндэс ургуулчихсан юм. Арай л байна. Бүгдийг илрүүлж төрөөс зайлуулах ёстой. Тэгэж байж улс хөгжинө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-17 20:45:36
    Зочин: Ёстой нэг үндсээр нь булга татаж хаямаар юм. Яасан ч лут үндэс ургуулчихсан юм. Арай л байна. Бүгдийг илрүүлж төрөөс зайлуулах ёстой. Тэгэж байж улс хөгжинө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-17 20:45:35
    Зочин: Ёстой нэг үндсээр нь булга татаж хаямаар юм. Яасан ч лут үндэс ургуулчихсан юм. Арай л байна. Бүгдийг илрүүлж төрөөс зайлуулах ёстой. Тэгэж байж улс хөгжинө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-17 20:45:35
    Зочин: Ёстой нэг үндсээр нь булга татаж хаямаар юм. Яасан ч лут үндэс ургуулчихсан юм. Арай л байна. Бүгдийг илрүүлж төрөөс зайлуулах ёстой. Тэгэж байж улс хөгжинө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-17 18:56:07
    Цэцэгмаа : Монголын ард түмэн ялганаа,ялгана. Хэнд хэрэггүй юм бичихээ боль!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-17 15:15:37
    Юра: ГАнц хүний холбоо сүлбээ АН МАН хоёрыг нэгтгэсэн байхад энэ хоёр нам ард түмний тархийг угааж ил талцаад хэрэггүй юм байна түүнд хууртах ч хэрэггүй. Цааш ухвал бүгд л холбоотой болох учир эд нар ардчилал хүний эрх гэж балаырхаа болчих
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-16 12:06:48
    Zochin: Iim tom hulgaich nar zugeer yavaad baidag haramsaltai yumdaaa ard tumen bid .Ene muu hulgaich emnelegiig eruuljuuleh bolgood uur yalaa huchnuun ******** yum hiij baisan da ene muu hulgaich odoo bas turd orood irsen bn iim yumnuudaar udirduulj amidrah ch gej dee ee chaavaas
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-16 12:06:47
    Zochin: Iim tom hulgaich nar zugeer yavaad baidag haramsaltai yumdaaa ard tumen bid .Ene muu hulgaich emnelegiig eruuljuuleh bolgood uur yalaa huchnuun ******** yum hiij baisan da ene muu hulgaich odoo bas turd orood irsen bn iim yumnuudaar udirduulj amidrah ch gej dee ee chaavaas
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-16 01:37:04
    О: Мэдээжийн л асуудал байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-16 01:37:03
    О: Мэдээжийн л асуудал байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-15 21:06:04
    Зочин: Энэ нөхөр монгол төрд нэг их хэрэгтэй хүн биш шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-14 23:08:27
    Зочин: Ямарч байсан цэвэр хүн биш шүү.их юм гарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-14 14:29:04
    Иргэн: Амьдрал нь новш юм уу даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-14 13:32:28
    Иргэг: Тэнэг нөхөр дөө.Эмнэлгийг эрүүлжүүлэх болгоод хэдэн эмч,өвчтөнгүүдийг тамлаж байсан хүн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-14 10:47:24
    Шанага 5: Мэргэжлийн гүжирдэж сурсан хүний захиалгаар л бичиж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 23:16:52
    Зочин: Өө эрвэл өндөгнөөс ч олдог гэдэг шиг.энэ хүн муулаад бичээд байдаг хүмүүс өөрсдөө ямар хүн болоод бичдэг байна.харинч энэ хүнийг сайд байхдаа сүрхий сайн зөв ажлууд эхлүүлж байсан гэж боддог.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 21:35:22
    Мөнхбат: Ёол сда битүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 20:12:36
    Цэцэг: Үнэнг л илчилж ! Энэ хулгайчдын үнэн төрх аалзны тор нь илэрч байх чинь эд нарын идсэн хулгайлсан нь болжээ өр төлөөсөө төлөх хугацаа нь иржээ гэсэн үг дээ! Ухаан ороосой шуналын дэвнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 19:16:38
    Зочин : Зүгээрээ хүмүос минь санаа зоволтгүй Манай улс төрчид тийм ч муу хүмүүс биш байхаа Харин МАН-АН намаараа талцаж бие биенээ байхгүй болгодог ёс зүйгүй муу хоббитой. Ц.Элбэгдорж сайн ерөнхийлөгч байсан Монголын нэр хүндийг олон улсад таниулах олон ажил санаачилж байсан Монголоо гэх чин сэтгэлтэй Ёстой өөрийнх нь хэлдэгээр Зүрх Тархи 2 нь ойрхон хүн санагддаг Ц.Элбэгдоржийг дагасан Элбэгээгмйн талын хүн гэхээр битгий санаа зовоорой Тийм ч муу юм биш Харин нэг бодлого чиглэлтэй яваа хүмүүст амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 19:11:03
    Уншигч: Одоо өнгөрсөн хойно нь мянга бичсэн ч тоох хүн үгүй томчууд бүгд л иймэрхүү намтартай компанигүй хүн ч үгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 18:56:15
    Хог: Хүний адаг шаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 17:55:26
    Иргэн: Бузарууд. Сэжгийн яс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 17:55:10
    Иргэн: Бузарууд. Сэжгийн яс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 13:27:54
    Зочин: Дэмий балай тэнэг юм бичих нь өвчин зовлон нь хүндэрч байгаа гэсэн үг дээ, тэнэгтэхээ болих боломжтой бол орчин тойрноо сайн ажигла,гэхдээ тийм тэнхэл байхгүй бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 11:45:48
    Зочин: Ёстой дэмий балай таамаг байна.Ер нь монголд яриад байвал хоорондоо хамааралгүй хүн олддог билүү.Ядахдаа л найзын найзууд хоорондоо танил нэг нутаг болдог гэсэн онигоо байдаг тэрч үнэншдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 11:37:57
    Энэ бас ерөнхийлөгчийн согуулийн урьдчилсан: Магадгүй гэсэн хүмүүсээ харлуулах аян
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:50:37
    Монгол чоно: чөтгөр юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:45:36
    Зочин : Хэрэг шалгахдаа маруухан мөрдөгч нар иймэрхүү холбоо, харилцаа, хамаарлыг тогтоож нотлох бариит олж чаддаг юм уу. Аливаа зохион байгуулалттай, харилцан хамааралтай сүлжээг мөрдөж чадахгүйгээс хэрэг замхарч байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:44:56
    Зочин : Хэрэг шалгахдаа маруухан мөрдөгч нар иймэрхүү холбоо, харилцаа, хамаарлыг тогтоож нотлох бариит олж чаддаг юм уу. Аливаа зохион байгуулалттай, харилцан хамааралтай сүлжээг мөрдөж чадахгүйгээс хэрэг замхарч байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:29:22
    Зочин: Их л олон эхнэртэй тэр болгондоо хүүхдүүдтэй завхай нь дэндсэн хүн дээ Тэмүүжин. Багш байхын оюутнаа эргүүлдсэн ёс зүйгүй хүн байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:22:36
    Иргэн: Аргагүй л цөвүүн цаг юм даа!!! Элбэгдорж 1981- онд 10- р ангиа арай гэж төгсөөд УБ Эрдэнэт үйлдвэрт талбайн үйлчлэгчээр ажилд орж байсан хүн, Х, Баттулга гэдэг хүн ДУ- дунд сургууль төгссөн бүх насаараа самбо бөхийн дэвжээн дээр залуу насаа өнгөрөөсөн хүн энэ хоёр ном эрдэм гэх юмгүй хүмүүс Монгол улсын толгойд суусан гэхээр!! Ёстой Хурц сайдын хэлснээр социализмын хог шаарууд цөвүүн цагт төрийн толгойд гарчээ гэдэг энэ шүү дээ хө!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:19:11
    Иргэн: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийг яамныхаа оффис болгох гэж зориулалтыг нь өөрчилж эвдэж өчнөөн хохироосон тухай амтай бүхэн л ярьдаг биз дээ. Шалгаж барьсан зүйл байдаг юмуу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:18:45
    Баяр: Явж2 с.баяр эзэн нь болчихлоо. С.баяраа шалгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:18:21
    Баяр: Явж2 с.баяр эзэн нь болчихлоо. С.баяраа шалгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:13:58
    Эрдэнэ : Хэнд хэрэгтэй гэж ийм үлгэр зохиодог юм бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 10:11:35
    Л.Цэнгэл. : Манж зантай Хятад Элбэгдоржийн АН ынхан миний ариун номын багш хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багшийн хувилгаан олон улсын анагаах ухааны дэлхийн шилдэг эрдэмтэн олон улсын оюун санааны хөгжлийн идэвхтэнгүүдийн 《Аачария 》цолтой Монгол улсын хүний гавьяат ардын гавьяат эмч Ж.Хатанбаатарын үхсэн МАН-д ялагдсан.үхсэн МАН ялахад Занданшатар Батцэцэг У.Хүрэлсүх ямарч нэмэр болоогүй. Ялагдсан манж зантай Хятад Элбэгдоржийн АН болон Хятад эзэнтэй Оджаргал Сү.Батболд (2008 онд сонгуулийг будлиантуулж манж зантай Хятад Элбэгдоржийн зуултанд ард түмнийг өгсөн нусгай С.Баяр) нарын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө зэргийг нь хурааж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 09:25:12
    Зочин: Тэмүжин хийсэн ажил,хэлсэн үг бүр нь хуулийн гадуурх хулгай,дээрэм байсан.Дээрэмчид л Монголын хөгжлөөс 30 татлаа.Дээрэнийн УИХ газар авч,цус ойртсоор.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 09:25:10
    Зочин: Тэмүжин хийсэн ажил,хэлсэн үг бүр нь хуулийн гадуурх хулгай,дээрэм байсан.Дээрэмчид л Монголын хөгжлөөс 30 татлаа.Дээрэнийн УИХ газар авч,цус ойртсоор.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 08:51:32
    Зочин: Ийм юманд итгэдэг сөнөмөл хар масс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 08:51:28
    Зочин: Ийм юманд итгэдэг сөнөмөл хар масс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 06:03:41
    ЗОЧИН: ЭНЭ ТЭМҮҮЖИНГ ШОРОНД ХИЙХ БАГАДАНА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ БҮРЭН САМАРСАН. ДЭСЛЭГЧ , АХЛАГЧ НАРААСАА ОЛОН ХУРАНДААТАЙ БОЛЖ ҮЗСЭН, ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛЭГИЙН 20 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛ ҮҮСГЭСЭН ХУЛГАЙЧ НОВШ ШҮҮ АРДЧИЛСАН НАМ л. Гантөмөр ийм новшийг жагсаалтаар гишүүн болгосон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 06:03:40
    ЗОЧИН: ЭНЭ ТЭМҮҮЖИНГ ШОРОНД ХИЙХ БАГАДАНА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ БҮРЭН САМАРСАН. ДЭСЛЭГЧ , АХЛАГЧ НАРААСАА ОЛОН ХУРАНДААТАЙ БОЛЖ ҮЗСЭН, ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛЭГИЙН 20 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛ ҮҮСГЭСЭН ХУЛГАЙЧ НОВШ ШҮҮ АРДЧИЛСАН НАМ л. Гантөмөр ийм новшийг жагсаалтаар гишүүн болгосон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 06:03:38
    ЗОЧИН: ЭНЭ ТЭМҮҮЖИНГ ШОРОНД ХИЙХ БАГАДАНА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ БҮРЭН САМАРСАН. ДЭСЛЭГЧ , АХЛАГЧ НАРААСАА ОЛОН ХУРАНДААТАЙ БОЛЖ ҮЗСЭН, ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛЭГИЙН 20 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛ ҮҮСГЭСЭН ХУЛГАЙЧ НОВШ ШҮҮ АРДЧИЛСАН НАМ л. Гантөмөр ийм новшийг жагсаалтаар гишүүн болгосон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 06:03:19
    ЗОЧИН: ЭНЭ ТЭМҮҮЖИНГ ШОРОНД ХИЙХ БАГАДАНА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ БҮРЭН САМАРСАН. ДЭСЛЭГЧ , АХЛАГЧ НАРААСАА ОЛОН ХУРАНДААТАЙ БОЛЖ ҮЗСЭН, ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛЭГИЙН 20 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛ ҮҮСГЭСЭН ХУЛГАЙЧ НОВШ ШҮҮ АРДЧИЛСАН НАМ л. Гантөмөр ийм новшийг жагсаалтаар гишүүн болгосон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-13 04:49:54
    Монгол : Хамгийн новшийн хулгайч нарын нэг нь тэмбүүжин лалар юм бна шдээ. Авилгач бас хүзүүгүй хулгайчын хамсаатан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-12 20:32:57
    Сү: Энэ тэмбүүний хятадуудтай маш их холбоотой адгийн шаарууд шүү,Монголоос хамгийн түрүүнд урвах бузар шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-12 17:31:39
    Зочин: Юм олж тохох гээд, хаа хамаагүй юм хамаад хамаад ердөө энэ үү. Харин ч авлига нтр-д орооцолдоогүй, аятайхан цэвэр хүн биш үү !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-12 12:58:51
    Зочин: Битүүхамартай тэмбүүжинигэх нөхөр чинь альч нам д тхл алддаггүй хоёр нүүртэй шаарибайжээ. Ийм хүмүүс улс орныг сүйтгэнэ. Үүнтэйгээ адилаар хль ч улсад тхл алдахгүй ршчин зүтгэнэ шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188