Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайн охин төгөлдөр хуурч Эрдэнэчимэг Польш Улсад амьдарч байгаа юм байна. Цал буурал үстэй, 80 хэдийн хол давсан энэ эмэгтэй 1975 онд Варшавт очиж, Шопений төгөлдөр хуурын тэмцээнд оролцож байсан түүхтэй юм билээ. Бид түүний аав, ХХ зууны сод хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайг “Жаргаах зүрхэн”, “Бодол”, “Хайрын дуу” тэргүүтэй аялгуу, “Униар татсан уулсын дээгүүр”, “Дэнжийн ногоо” дуугаар нь андахгүй. Монголын хөгжмийн ай савыг нэмэн дүүргэлцсэн түүний авьяас билиг, бүтээл туурвил мэдээж хэдхэн аялгуудаар хэмжигдэхгүй. Дуу, дуурь, бүжгэн жүжиг, симфони, цөөхүүл хөгжмийн зохиол, киноны хөгжим, романс гээд хөгжмийн бүхий л төрөлд жигд туурвин бүтээж, цөм өөрсдийн төрөлдөө оройд нь эгшиглэж буй. Харин нийтэд нь сонсоод үзвээс сонсогч миний хувьд лав “Жаргаах зүрхэн” дууны үг шиг нэг их өтгөн манан татсан хангайд оччихсон, хөх уулсын дунд зогсоо мэт мэдрэмж бууж, орчлонгийн жам ёс, утга учир, мөн чанарын тухай эгшиглэх шиг санагдаж эрхгүй санаа бодол дэнсэлдэг. Тэгвэл тэр хэн байв, ямар бүтээлүүд туурвив гэдэг рүү хамтдаа нэг очоод үзье.

С.Гончигсумлаа хөгжмийн зохиолч 16 настайдаа Улсын багшийн их сургуулийн ёочин хөгжмийн ангид Монголын анхны ёочдын нэг болох О.Дашдэлэг багшид шавь орж байсан түүхтэй. Тэрээр багшийгаа ээж шигээ санаж, түүний үгийг нь дуулгавартай сонсож, “Ээж ээ” гэж дуудан хүндэтгэдэг байжээ. Дараа нь Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцаж байхдаа дотоод яамны клубийн дэргэдэх Оросын ардын хөгжмийн бүлгэмд суралцаж, тус хотын радиогийн ардын найрал хөгжмийн гишүүн болсон байдаг. Ийм нэг мэргэжилтэн Монголдоо ирээд анхны уран бүтээлийнхээ гарааг хүүхдийн дуугаар хэдийнэ эхэлж амжаад, Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн академид суралцан, хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр төгсөж ирснээр идэвхтэйгээр уран бүтээлээ туурвих болсон болжээ.

-ТҮҮНИЙ АЯЫГ НЬ ХИЙСЭН ДУУНААС “ТЭГВЭЛ ХОЁУЛАА”-ГААС “ЭЭЖДЭЭ” ХҮРТЭЛ СОНСОВ-
Түүний дууны уран бүтээлийн гараа Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Бааст гуайн шүлгээр бүтсэн “Хургачин” дуу байна. Араас нь “Тэгвэл хоёулаа”, “Өнчин ишиг” зэрэг хүүхдийн дуу төржээ. Эдгээрээс бидний сайн мэддэг нь “Тэгвэл хоёулаа”. Яагаа вэ,
“Ногоон зүлэг байна аа гээд
Наадмын ёстой бөх шиг
Хамаагүй чанга унагаавал
Харин би чинь уурлана шүү...” гээд дуулдаггүй юу. Хүүхэд багачуудын сэтгэлд хоногшиж, тэдний хөгтэй, хөгжөөнтэй, сониуч, гайхам үйл байдлын тухай өгүүлэх эл дуунаас хойших олны анхаарлыг татсан бүтээл нь “Чамайг үдье”. 1940 онд болсон улсын анхдугаар дууны уралдаанд энэхүү бүтээлээрээ байр эзэлж, нэгэнтээ дууны хөгжимд өөрийн байр суурьтай болж буйгаа баталж чадсан байдаг. Бичвэрийн эхлэлд өгүүлсэн хэдээс эхлэн сонслоо.
“Бавайсан сахалтай
Баатарцогтын нагацыг
Бага хүнээр бодоо юу даа чи...” гээд л харилцан дуулахад,
“Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ цацруулсаар...” гэж цастай талд хүрчихээд ирлээ. Цаашлаад “Намрын шөнө”, “Хунгийн дуу”, “Эхийн гар дээр үр минь байна”, “Ширээ нуур”,”Сүхбаатар дуу”, “Өргөн хангайн нутаг”-ийг сонссон бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайн
"Эрдэм сурахаар энхрий хүү чинь мордож байна
Энэрэлтэй ээж минь та хүүдээ эрхэм сургаалиа хайрлана уу..." гэх "Ээждээ" дууг сонсоход эрхгүй дотно эгшиглэнэ.

-"МАНАЙ АЯЛГУУ" КИНОНЫ ЗАЛУУ УДИРДААЧ С.ГОНЧИГСУМЛАА-
Үзэгчид санаж байгаа бол С.Гончигсумлаа гуай үсээ толийтол самнаж, хослолоо жимбийтэл өмссөн залуухан төрхөөрөө хөгжмийг нь бичсэн “Манай аялгуу” киноныхоо хэсэгт хийл тоглож, удирдаач хийж байгаагаар орсон байдаг. Нэгэнтээ хөгжмийг нь бичсэн киног нь дурдсаных үлдсэн гурван бүтээлийнх нь тухай онцлох нь зүйтэй. Тэр “БНМАУ”, “Манай аялгуу” “Сэрэлт”, “Улаанбаатарт байгаа миний аав” гэсэн дөрвөн киноны хөгжмийг бичсэн байдаг. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “С.Гончигсумлаа хөгжмийн зохиолч “Сэрэлт” киноны хөгжмийг их өвөрмөц шийдэлтэйгээр хийсэн байдаг. Симфони ая эгшиглэж байгаад гэнэт “Талын таван толгой” дууг оруулаад ирсэн нь ёстой зүүдэлмээргүй шийдэл байсан. Харин “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд бол ардын хөгжмийг зохиолын дуутай сүлсэн. Кинондоо шууд “Униар татсан уулсын дээгүүр” дууг өөрөө зохиогоод оруулаад ирсэн. Киноны хөгжмийнх нь нэг онцлог нь үйл явдал, өрнөлд зохицуулан аялгуугаа бичдэг” гэж ярьсан байдаг. “БНМАУ” баримтат киноны хөгжмийг тэрбээр Москвад сургуулиа төгсөж ирээд л бичсэн байдаг бөгөөд тус бүтээлээрээ олон улсын баримтат киноны наадмаас шилдэг хөгжмийн тусгай шагнал хүртсэн байдаг.
-“СЭТГЭЛД ХҮРСЭН “СИМФОНИ” БОЛОН “БОДОЛ” ТЭРГҮҮТЭЙ ТӨГӨЛДӨР ХУУРЫН АЯЛГУУД”-
Сэтгэл үргэлж л хоёр туйлын хооронд эргэж, үелзэн долгилж байдаг мэт. Хүний сэтгэлийн ийм нэг хөг хэмийг хөглөж, доторх үймээнийг удирдах аялгуу бол симфони. С.Гончигсумлаа хөгжмийн зохиолчийн симфонуудыг сонсоход сэтгэл рүүгээ өөрийн эрхгүй алхан очиж, түүнийг тэвэрч, тайтгаруулж, эсвэл түүнтэй тэрсэлдмээр мэдрэмж төрдөг. Түүний симфони хөгжмийн бүтээлүүдийг уншигч та ч бас сонсоод үзээрэй.
Харин хамгийн анхны төгөлдөр хуурын бүтээл нь “Бодол” аяз байна. “Бодол” бол сонсогчдын сонсож бодлоо хөврүүлж тайвширдаг дотно бүтээл. Нүдэнд харагддаггүй мөртлөө хүнийг юунд ч хүргэж чаддаг бодол гээчийн ертөнцөд хүргэж, сэтгэл хоослоод, эргүүлэн дүүргэх тэр агуу бүтээлийг сонсож олон ч удаа бодол болон алхаж байлаа. Заримдаа хөгжмийн зохиолч энэ аялгууг юунаас үүдэж, юу бодож бичсэн бол гэж таахаар оролдож идэвхтэйгээр сонсдог бол харин ихэнхдээ л аялгуундаа автан, өөрөө бодол болчихсон сонсож явдаг. С.Гончигсумлаа гуай энэхүү бүтээлээсээ гадна төгөлдөр хуурын “Монгол бүжиг” аяз, хийл, төгөлдөр хуурын сонат, хийл төгөлдөр хуурын романс,”Оргилуун гурвал”, “Хуучир, шударга, төгөлдөр хуурын гурвал”, “Хуучир, шударга, төгөлдөр хуурын рапсоди”, “Адуучны дуу”, “Романс” хийлийн чуулга, төгөлдөр хуурын 24 прелюди, токкато хувилбар зэрэг олон аялгууг зохиосон байдаг. Мөн төгөлдөр хуурт зориулсан ардын дуу найруулах, бэсрэг хэлбэрийн 200 гаруй бүтээлийг туурвисан байна.
| С.ГОНЧИГСУМЛАА ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИЙН БҮТЭЭЛҮҮД ХҮДЭН ТАТСАН ХАНГАЙД ХҮРГЭЖ, САНАА БОДЛЫГ ДЭНСЛҮҮЛДЭГ УВДИСТАЙ |
|
Өнгөрсөн долоо хоногт 76733 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-02 15:53:54
Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө
2025-12-02 15:20:47
Холимог тулааны тамирчид Азийн аваргыг зорилоо
2025-12-02 14:47:19
“БАГАНУУР” ХК-ИЙН ЗАХИРАЛ Т.ОТГОНБОЛД УУРХАЙЧДЫГ НАМЫН ХОРООГООР АНГИЛАН АРХИДУУЛЖ, КОМПАНИД ҮҮРЛЭСЭН ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХАМГААЛЖ БАЙНА ГЭВ ҮҮ
2025-12-02 13:48:05
Ц.Сүнжидмаа Солонгосын үндэсний бөхийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2025-12-02 13:33:57
ХОНГ КОНГИЙН ТҮЙМЭРТ 151 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 40 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2025-12-02 13:03:42
Барилгын ажил нь есөн жил гацсан 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ
2025-12-02 12:22:40
ХӨӨРХӨН ХАРЦНЫ ЦААНА
2025-12-02 11:00:00
Жүдо бөхийн “Токио-2025 Гранд слам”-д манай 16 жүдочин барилдана
2025-12-02 10:50:38
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломжтой боллоо
2025-12-02 10:20:30
ХУД-ийн жүдочид “Алтан-Эмээл цом-2025”-аас 4 алт, 3 хүрэл медаль хүртлээ
2025-12-02 10:11:43
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
2025-12-02 09:39:56
Таеквондо-гийн “Сүлд цом–2025” нээлттэй тэмцээн өндөрлөв
2025-12-02 09:11:05
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-02 09:02:28
М.Түвшинжаргал "АЛТАН-ЭМЭЭЛ ЦОМ" тэмцээнээс алтан медаль хүртэв
2025-12-02 07:42:00
Төв аймгийн Засаг дарга чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2025-12-02 07:30:00
“Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалт болно
2025-12-02 07:20:00
Боксын “IBA” холбооны дэлхийн аварга өнөөдөр эхэлнэ
2025-12-02 07:10:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-02 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 30 СУРАГЧТАЙ АНГИЙН 11 НЬ УТАСГҮЙ, ДАТАГҮЙН ГАЧИГДЛААР ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ ЧАДСАНГҮЙ
2025-12-02 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-02 07:00:00
“МИАТ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛД ЯРИГДАЖ БУЙ Т.ТЭЛМЭНГИЙН АРДАХ АШИГ СОНИРХЛЫН СҮЛЖЭЭ
2025-12-02 07:00:00
ХАЙРЫН ХОТ ПАРИСААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2025-12-02 07:00:00
Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй
2025-12-01 14:43:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан" жүжгийг дөрвөн өдөр дахин толилуулна
2025-12-01 14:16:34
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 14:08:06
ТАНИЛЦ: Арван хоёрдугаар сард тоглогдох үзвэрийн хуваарь
2025-12-01 14:06:45
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 13:42:31
Өнөөдөр олон улсын ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна
2025-12-01 13:31:43
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна
2025-12-01 12:12:41
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг тоглох хуваарь
2025-12-01 11:27:13
Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ
2025-12-01 11:13:24
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
2025-12-01 10:02:29
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа
2025-12-01 09:52:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали Улсад хүрэлцэн ирлээ
2025-12-01 09:44:22
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-01 08:00:00
ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ
2025-12-01 07:00:29
ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ
2025-12-01 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-01 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2025-12-01 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-01 07:00:00
Ж.ПҮРЭВСҮРЭН: Монгол эхнэрийн хувцас, үсийг дотоод бясалгалаас минь төрсөн хээтэй уялдуулан барималдаа шингээсэн
2025-12-01 07:00:00
Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч чухал
2025-12-01 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
2025-12-01 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -24 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-12-01 06:00:00
Б.ГОНЧИГСҮРЭН “АБУ ДАБИ-2025 ГРАНД СЛАМ”-ААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-12-01 00:12:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |