-Сайн уу, сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлэх үү?
-Сайн байна уу. Одоогоор би “Яг түүн шиг” шоунд бүжигчнээр ажиллаж байна. Мөн “Питер пен” жүжгийн гол дүрийг бүтээж байгаа.
-Питер пен бол бидний хүүхэд насандаа үзсэн кинонуудын хамгийн хайрламаар, хэзээд дотно байдаг тийм дүрүүдийн нэг шүү дээ. Дүрийн онцлог тантай хэр ойр байв?
-Манай жүжгийн хувьд маш олон давуу талтай. Анх жүжгийнхээ талаар сонсоод жаргалтайгаар хүлээж аваад, дурлаж ажиллаж байгаа. Монголд анх удаа циркийн тоглолттой хамтарч тайзнаа амилуулж байгаад баяртай байна. Гэр бүлээрээ үзээд, аав, ээжийн хайр гэдэг ямар агуу, чухал гэдгийг ойлгож мэдрэх байх. Би жүжиглэхээс гадна циркийн үзүүлбэр үзүүлж байгаа. Олон гэнэтийн бэлэг байгаа та бүхэн хүрэлцэн ирээд мэдээрэй.
Питер пений хувьд “Би бүхнээс илүү” гэдэг тийм давилуун дүр. Гэхдээ цаад мөн чанартаа гэр бүлийн хайр гэж мэдэхгүй, ганцаардсан өрөвдмөөр хүн шүү дээ. Өөртөө олон санааг агуулсан болохоор ажиллахад урамтай байна. Зан чанарын хувьд надаас тэс ондоо. Магадгүй царайны хувьд адилхан байх.
.jpg)
-Тэгвэл Мөрөн багадаа ямар үлгэрийн баатарт дуртай байсан бэ?
-Би багадаа хүүхэлдэйн кино бараг үздэггүй байсан. Хүүхэд байхаасаа урлагаар явсан болохоор зав бага байсан гэх үү дээ. Одоо харин илүү их үзэх дуртай болоод байгаа.
-Эх үрсийн баяр дөхөж байна шүү дээ. Хамгийн гоё хүүхдийн баярын дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Хүүхэд байхдаа өөрөө баярлахаасаа илүүтэй ажлаа хийж, хүүхэд баярлуулж өнгөрөөдөг байсан. Мөн ээжтэйгээ хамт сайн үйлсийн аян хийдэг. Манай ээж хүнд сайн үйл хийхдээ зураг, бичлэг хийж цахим сүлжээнд байршуулдаггүй. Зүгээр л сайхан тусалдаг тийм л дүүрэн сэтгэлтэй эмэгтэй байдаг юм.
-Хүүхэд насаа завгүй өнгөрөөсөндөө одоо харамсдаг уу?
-Үгүй ээ. Багаасаа урлагт орохоор их зан суух, биеэ тоох зэрэг тийм зан байхгүй болдог юм билээ. Үүнд их баярлаж явдаг. Зарим дөнгөж гарч ирж буй үеийн залуусаас тийм хандлага гарахаар “Удахгүй хөрсөн дээрээ бууна даа, ингээд байвал юунд ч хүрэхгүй” гэж бодогддог. “Ерөнхийлөгчийн туслах” уран сайхны кинонд тоглосны дараа “Боловсрол” телевизэд “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” шоунд оролцож байлаа. Тэр үед бүх хүн намайг таниад л би “одын өвчөөр өвчилж” байсан. Тэгээд ээж намайг дуудаад “Чи эвдрээд байна шүү жүжигчин гэдэг зүгээр л мэргэжил чи олны өмнө байгаагаараа л онцлог. Амьдрал бол амьдрал шүү” гэж байсан даа. Тэр үед л хөрсөн дээрээ буусан гэх үү дээ. Манай аав, ээж хоёр урлагийн хүмүүс хэдий ч мэргэжлээрээ хүссэн хэмжээндээ хүртэл ажиллаж чадаагүй. Би үүнийг нь гүйцээхийг, тэдний алга ташилтыг сонсохыг хүсдэг. Тиймээс эрт эхэлсэн дээ баярладаг. Одоо ч намайг хүмүүс “Бяцхан ерөнхийлөгч ямар том болоо вэ гээд таньдаг.
-Таны бүтээсэн дүрүүдээс “Сайн аав” уран сайхны кино үзэгчдийн сэтгэлд их хүрсэн шүү дээ. Тус уран бүтээлийн талаар яриа дэлгээч?
-Энэ кинонд тоглох хэцүү байсан. Тухайн кино бодит явдлаас сэдэвлэж, хүүхдүүд нь дүр бүтээсэн шүү дээ. Зураг авалтын дундуур тэднийг уйлаад гараад явахад гол зурах шиг болдог байлаа. Нээлтийн дараа би нүдээ улайж, зогсож чадахаа больтлоо уйлж билээ. Сайн аав бол үнэхээр бахархам сайн аав байсан. Энэ кинондоо үргэлж хайртай байдаг.
-Хүн өөрийгөө голох тусам илүү дэвшилт рүү тэмүүлж байдаг санагддаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тийм шүү, тухайн үедээ болж байна гэж бодсон киногоо театрт үзэхэд би болоогүй л байдаг. Ер боллоо гэж бодох цагтаа л алддаг байх. Үзэгчид сайхнаар хүлээж авах ч одоогоор надад “За энэ дүрээ тултал гаргасан даа” гэсэн бүтээл байдаггүй ээ.
-Таны бүтээсэн дүрүүд зөөлөн, эерэг дүрүүд байдаг шүү дээ. Одоо илүү өөр зүйлд өөрийгөө сорьж үзэх бодол бий юү?
-Миний дотроо байнга бодож явдаг зүйл л дээ. Би дандаа ахлах сургуулийн хүүхэд, айлын сайн хүү зэрэг эерэг дүрд тоглож ирсэн байна. Дандаа ийм дүр бүтээгээд тэндээ гацчихвий гэж эмээдэг. Хүүхэд царайтай алуурчин ч юм уу, гэмгүй мөртлөө зэвүүн эсрэг байж чаддаг тийм дүр бүтээхийг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| И.МӨРӨН: ПИТЕР ПЕН ЖҮЖГИЙГ МОНГОЛД АНХ УДАА ЦИРКИЙН ТОГЛОЛТТОЙ ХАМТАРЧ ТАЙЗНАА АМИЛУУЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |