Хөгжилтэй яриа, хөөргөн зантай эмээгийн хайртай хүү, дөрөвдүгээр ангиасаа эхлэн арван жил төгсөтлөө алиалагч хийсэн даруухан ч урлагт хайртай хөвгүүн. Найруулагч, жүжигчин аавыгаа дагаад Кино үйлдвэрийн байранд очиж өнждөг, зундаа хөдөөгүүр кино зургийн талбай руу хамт явна. Тэр ч бүү хэл “Анхны алхам”, “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар” зэрэг олон сайхан бүтээлийг найруулсан нэрт Г.Жигжидсүрэн гуайн “100 ламын сургууль” киноны лам бандийн дүрд тоглоод амжсан гээд дурдвал тэр бага наснаасаа л урлагт хөл тавьсан, үгүйдээ л найруулагч, жүжигчин хүний ажил мэргэжлийг мэдэрч өссөн. Тиймдээ ч бага ангид байхаасаа л “Жүжигчин болно” гэдгээ ангийнхандаа, багш нартаа шулуухан хэлчихдэг байжээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ариунболдын бага насныхаа тухай ийм яриа өрнөдөг. Аав нь ч хүүгээ урлагийн хүн болохыг зөвлөдөг байжээ.

Арван жилээ төгсөөд СУИС-д шалгалт өгч тэнцсэнээ дуулаад, өмсөж явсан пиджакаа тайлан шидээд, хөл дээрээ дэвхцэж байсан хөгжилтэй түүхээсээ ч мөн хуучилдаг. Энэ тухай нь сонсоход, тухайн үеийн стилээр өргөн жинс, томдсон пиджактай сэргэлэн Бооёогийн дүр төрх тодордог. Ингэж тэр хошин урлаг хэмээх том айлын том уран бүтээлч болох замаа эхлүүлжээ. Түүнийг хошин урлагийн томчууд угтан авч, хүн инээлгэх, инээдээр дамжуулан бусдад ухаарал өгөх амаргүй боловч аз жаргалтай, нарийн торгон мэдрэмж хэрэгтэй энэ салбарт хөтөлжээ. Бооёо энэ тухай "Шинэ үе” продакшнаа байгуулчихаад Жанчивдорж, Дашхүү ах хоёрыг урьж тоглолтдоо оролцуулдаг байлаа. Гавьяат жүжигчин Д.Батсүх ах надад хэлдэг байлаа. “Миний хүү мундаг шүү. Инээдэм гэдгийг зөв мэдэрч тоглож байгаа чинь сайн хэрэг” гэж урмын үгээр шагнаж байсан” гэсэн байдаг.

Түүний олон сайхан номер, дүр бидний сэтгэлд бий. Бүтэлгүй хүү, болзоот залуу, дурласан эр, аальгүй эмэгтэй, сайн эзэгтэй, журамт ах, хариуцлагатай аав, үрсээ бурханд даатгасан ээж, газар шороондоо хайртай нэгэн гээд “Шинэ үе” продакшны тайзнаа тавьж буй номер бүхэн түүний үлгэрлэл, бусдад өгөх зөв мессеж, ухаарал байдаг. Үзэгчид заавал нэгийг ойлгоод, олоод, хайрыг мэдрээд гардаг нь өнөө л хэвээрээ. Түүний аав Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Намсрайжав “Хил дээр” уран сайхны кинонд БНМАУ-ын баатар Гиваан, “Моторын дуу” киноны нэгдлийн дарга, “Тэнгэрийн муухай арилдаг” кинонд гараашийн диспетчерт, “Би чамд хайртай” кинонд хороон дарга, “Тэмцлийн оч” уран сайхны кинонд Даалуучин Дорж, “Сахиул уу сахиус уу” кинонд согтуу жолооч, “Ацаг шүдний зөрөө” кинонд банкны Балдан, “Хөх өвсний нуур хөлгүй” кинонд тогооч Тулга, “Тоншуул” кинонд тэмээчин Барамсайд гээд 20 гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн.

Мөн “Шинэ хотын гэрэл”, “Дэгдээхэй нас”, “Давааны цаана даваа”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Бушхүүгийн үлгэр”, “Говийн зэрэглээ”, “Саруул талын ерөөл”, “Жаргал даахгүйн зовлон”, “Ацаг шүдний зөрөө”, “Намар нахиалсан мод”, “Тэмцлийн оч”, “Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ховор хүмүүс”, “Хүний хүн”, “Эргүүлэг” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд ассистент найруулагчаар ажилласан байдаг.
Бооёогийн хувьд нөхөрлөлийн том үлгэр жишээ болж байдгийг үзэгчид мэднэ байх. Хошин урлагийн Амбий, Бооёо, Хүрэлээ гээд хоршил нэр бүр тогтсон байсан. Тэр “Сайхан хүнийг дурсах сайхан байдаг. Хүрэлээ бид гурав ямархан уран бүтээлчид байсан, хэр хэмжээний уран бүтээл олонд хүргэж сэтгэлийн цэнгэл эдлүүлснийг яриад баршгүй. Манай Амбий бол хошин урлагийн төлөө төрсөн, хүмүүст инээдэм хөгжөөн, сэтгэлийн баяр баясгалан өгөх гэж хорвоод ирсэн уран бүтээлч байлаа. Бид хамтарч ажиллаад дараа нь тус тусынхаа бизнесийг хөөсөн. Амбий маань өөрөө бас хамтлаг байгуулсан. Гэвч сэтгэл зүрхнээсээ алхам ч холдоогүй дээ. Би муу найзыгаа үргэлж бодож, бие хаа нь гайгүй л байгаа даа. Ойрд ямар бүтээл дээр ажиллаад манаргаж байгаа бол гэж боддог байлаа. Сүүлд өнгөрөхийнх нь өмнө очиж уулзсан. Огтхон ч гуньж гутралгүй хорвоог орхисон. Бид хоёрын танилцсан түүх бас сонин. Би СУИС-ийн оюутан боллоо. Манай хүн Дорнодоос мөн оюутан болоод ирж байгаа юм. Бид хоёр удаа ч үгүй дотно нөхөрлөлөө. Манайхаар орж гарч, хооллож ундалж хамаг л юманд хамт байлаа. Тэгтэл Амбийгийн аав Цэвэгсүрэн гуай Дорнодоос яриад “Миний хүү яажшуухан байна. Наана чинь аавтай нь хамт Дорнодын театрт ажиллаж байсан Намсрайжав гэж найруулагч бий. Тэднийхийг сураад очдог юм шүү” гэж хэлэхэд мань эр хэдийнэ олоод ирчихсэн, хүүтэй нь нөхөрлөчихсөн байж билээ. Ингэж хорь ч хүрээгүй хонгор зүстэйгээсээ нөхөрлөсөн юм. Соёл урлагийн их сургуульд хамт суралцаж, хамт төгсөж, драмын театрт хамт ажиллаж, дараа нь “Шинэ үе”-ийг хамтдаа байгуулж байсан гээд бодохгүй юу” гэж найзынхаа тухай олонтаа ярьсан нь бидэнд ч дотно.
Өдгөө харин тэр Хүүхэд, Залуучуудын театр хэмээх том айлыг удирдан явна. “Аавдаа театрын дарга болж буйгаа хэлэхэд “Энэ театрыг л бүрэн утгаар нь авч яваарай” гэж захисан. Би энэ театрыг хүүхэд чуулсан театр болгоно” гэж ярьснаа биелүүлэхээр алхаж явна. Энэ өдрүүдэд аавынхаа захиасын эхлэлийг тавиад, продюсераар нь ажилласан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийг үзэгчдэд хүргэж байна. Түүнд амжилт хүсье.
| ААВЫНХАА ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ ЯВАА Н.АРИУНБОЛД ГАВЬЯАТ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |