Youtuber Гремикс буюу М.Ганбаяр Хан-Уул дүүргийн И-март дэлгүүрт очиход түүнтэй гар барьж, хамт зургаа даруулж, уулзах гэсэн олон хүүхэд цуглаж, оочер дараалал үүсгэж буй тухай зураг, дүрс бичлэг цахим сүлжээгээр тархаад байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монголын хамгийн анхны “Youtube” хуудсанд сая дагагчтай болсон youtuber, хүүхдүүдийн үлгэр жишээ болж буй Гремикс буюу М.Ганбаяр гэж хэн болохыг танилцуулъя.

Сошиал сүлжээнд “Учиха Гремикс” нэрээрээ танигдсан youtuber М.Ганбаяр 1996 оны тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр “Багадаа хүнтэй нэг их үг дуугардаггүй. Ер нь даруухан талдаа хүүхэд байсан” тухайгаа нэгэн ярилцлагаа дурдсан байдаг бөгөөд сургуулийн сурагч байхдаа “RA”, “Lord of the Rings”, “Warcraft” зэрэг компьютер тоглоом тоглож байсан нь хожим youtuber болох эхлэл нь болсон байна. М.Ганбаяр ерөнхий боловсролын сургуулиа төгссөн жилээ одоогийн “Учиха Гремикс” нэртэй “Youtube” сувгаа нээсэн байдаг. Харин их сургуульд IT инженер суралцсан эхний жилүүддээ сошиал хуудастаа цөөнгүй бичлэг оруулсан ч тэгж их хандалт авч чадаагүй гэнэ.

М.Ганбаяр 2016 оноос “Youtube” хуудастаа идэвхтэй бичлэг хийж эхэлсэн бөгөөд шинээр гарч буй видео тоглоомын танилцуулга, тоглоомын үе, даалгавруудыг хэрхэн давах тухай харуулдаг дүрс бичлэгүүд нь сошиал хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Түүнээс хойш удалгүй Учиха Гремикс видео тоглоом тоглож байхдаа гаргадаг хариу үйлдэл, ярьж буй зүйлсээрээ үзэгчдийг татаж эхэлсэн бөгөөд М.Ганбаяр 2023 оны сүүлчээр Монголын анхны сая дагагчтай youtuber болж, тус платформын “Gold Play Button”-ы эзэн болсон байдаг. Мөн youtuber Гремикс хүүхэд, залуусын сонирхлын татсан видео тоглоомын тухай видео оруулахаас гадна “Хүйтэн байна”, “Сангиймсал” зэрэг дуу гаргаж, тодорхой хэмжээний үзэлт авчээ. Одоогийн байдлаар youtuber “Учиха Гремикс” буюу М.Ганбаяр “Facebook” хуудаст 402 мянган дагагчтай, “Youtube” хуудаст 1.1 сая дагагчтай байгаа юм.


| Youtuber “УЧИХА ГРЕМИКС” буюу М.ГАНБАЯР ГЭЖ ХЭН БЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |