Тэр бидний хувьд үл таних эмэгтэй биш. Харин ч дотно дулаан, аяс намуун төрхөөрөө дэлгэцийн олон сайхан бүтээлд дүр бүтээж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгосон нэгэн. Тэр орон зайд нэвтрэхийн өмнө бид түүний тоглосон "Өдөр өдрийн нар", "Үл таних эмэгтэй", "Бид дөрвийн хайр", "Төрийн дайсан", "Нэг хоёрын гурваа", "Эзэнгүй бөгж", "Хоёулаа унтах уу", "Хөлтрөг", "Зам", "Микроны босс", "Ану хатан", "Танхай тээгч", "Ар хударга" гээд олон сайхан бүтээлийг нь үзэхэд л болох юм. Эдгээрийн дараа харин О.Долгор гэж ямар уран бүтээлч вэ гэсэн асуултын хариултыг үзэгч та төвөггүй авах юм. Тэрбээр "Хүмүүс анх надтай танилцаад уулзахдаа их даруухан юм гэдэг. Ерөнхий зан төлөв минь даруухан байлаа гээд уран бүтээлд тэр бүр тусгаад байдаггүй. Уран бүтээлч хүн янз бүрийн өөр өөрийн төлөвшилттэй дүрүүдийг санал болгодог учраас тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай байх ёстой. Тэгж өөрийгөө дүгнэдэг. Тийм ч байх шаардлагатай. Амьдрал дээр О.Долгор даруу гэдгийг би өөрөө гэхээс илүүтэй хөндлөнгийн хүмүүс хэлдэг" гэнэ.

Дүрүүдээс нь "Үл таних эмэгтэй" киноны Зулцэцэгийн дүр нь илүүтэй ур чадвар шаардсан гэдгийг тэр онцолдог. Энэ тухай "Зулцэцэг эмэгтэйн дүр маань урьд урьдын дүрүүдээс жүжигчний ур чадвар, ажиллагаа шаардсан. Ерөнхийдөө бодож ажиллах хэрэгтэй байлаа. Намайг олон зүйл дээр шалгасан, мэргэжлийн хувьд, өсөж дэвжих бас нэгэн шат ахиулж туршлага хуримтлуулсан уран бүтээл болсон. Анх энэ дүрийн саналыг аваад зохиолтойгоо танилцаад багагүй эмээж байсан. Ингээд урьд өмнөх дүрүүдээр бага зэрэг туршлага хуримтлуулсан болохоор би энэ дүр дээр ажиллаж чадах ёстой, заавал ард нь гарна гээд л өөртөө зориг өгсөн. Гэхдээ чадварлаг хамт олон сайн найруулагчийн ачаар дүрээ бүтээж чадсан. Энэ дүрд тоглосон нь аз завшаан гэхээсээ илүүтэйгээр том зүйлд өөрийгөө сорьсон, туршлага хуримтлуулж нэг шат ахисан нь миний хувьд маш үнэтэй байр суурь эзэлж байгаа" гэнэ. Үнэхээр ч монголчууд өсвөр насны охин Зулцэцэг дурлаад, хэрхэн тэр дурлал нь хайр, амьдрал болон өрнөж, эцсээ хүртэл бүхнээ зориулсаар, хайр сэтгэлээ ойлгуулж чадахгүй байсаар дуусдаг тэр нэгэн үл таних эмэгтэйг хайрлан үздэг билээ. Харин сүүлд тэр найруулагч Д.Галбаярын "Эмэгтэйн кэйс" кинонд мөн нэмэн тоглосон.


| ЗӨӨЛӨН, НАМУУН ДҮРТЭЙ О.ДОЛГОР |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |