Улсын драмын эрдмийн театр энэ хавар Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийг тавдугаар сарын 1-нээс тоглохоор болсон билээ. Тэгвэл Аннагийн дүрд театрын залуу уран бүтээлч О.Хонгорзул тоглохоор болжээ.
Тэрбээр өмнө нь “Анна Каренина” жүжгийн Китигийн дублёрд тоглож, сувилагчийн дүр, олны хэсэгт ажиллаж байсан юм. О.Хонгорзул 2016 онд СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангид элсэн орж, 2020 онд СТА Ц.Батнайрамдал, Г.Амгаланбаатар нарын удирдлагад сурч төгссөн байна. Сургуулиа төгсөөд УДЭТ-ын театр студи ангид шалгалт өгснөөр тэнцэн орж, өдгөө үндсэн жүжигчнээр ажиллаж буй юм. Тайзны бүтээлээс гадна мөн 2020 онд “Хувьсал” продакшны долоо дахь уран бүтээл болох “Ноён эмэгтэй” кинонд тоглосон юм.
Тэр “Багадаа урлагийн олон тэмцээн, наадамд ордог хүүхэд байлаа. Дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө гээд хүүхэд нас минь их завгүй, өөрийгөө үргэлж хөгжүүлж байдаг хүүхэд байсан. Манайх Эрдэнэт байдаг байлаа. Тэгээд л драмын театрт жүжиг тавигдаж байгаа гэдгийг сонсоод, хотод өвөөгийндөө амрах гэж ирэхдээ жүжиг үзэхийн хүслэн болдог байлаа. Жүжиг үзэх бүрдээ өөрийгөө тайзан дээр байгаагаар төсөөлөөд гардаг байсан. Тэгээд л жүжигчин болох хүсэл улам их төрж эхэлсэн. Театрын хажуугаар явахдаа их сандарч, сүрддэг байсан ч “Заавал орно доо” гэж мөрөөддөг байлаа” гэнэ.
О.Хонгорзул "Жүжигчин мэргэжлээр ажиллах бол маш том хариуцлага гэж боддог. Тайзан дээр гараад хэзээ ч алдах эрх байхгүй. Үзэгчдэд шууд хүрч байгаа учир байнгын анхааралтай байх хэрэгтэй. Тэгэхээр үргэлж бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг мэргэжил гэж хэлж болох юм байна. Миний хувьд унтахаасаа өмнө өдрийнхөө ажлыг дүгнээд маргаашийн төлөвлөгөөгөө гаргаад, бодоод унтдаг" гэж ярьсан байдаг. Мөн түүхэн дүрд тоглохыг хүсдэг бөгөөд цаашлаад дэлхийд танигдсан чадварлаг уран бүтээлч болохыг мөрөөддөг байна. 




| АННА КАРЕНИНАГИЙН ДҮРД ТОГЛОЖ БУЙ О.ХОНГОРЗУЛ ГЭЖ ХЭН БЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |