Найруулагч Б.Амарсайханы бусдаас ялгарах онцлог нь тэр хэзээ ч киногоо шууд аз жаргалтай эсвэл гунигтай төгсгөдөггүй. Харин үзэгчдэд бодох, төсөөлөх боломжийг өгдөг. Мөн уран бүтээл бүрдээ бидэнтэй шинэ содон жүжигчдийг танилцуулдаг. Тэр энэ удаад АНУ-д ажиллаж, амьдардаг жүжигчин Б.Нобаг “Орлон тоглогч” олон ангит киногоор бидэнд танилцууллаа. Харин бид энэ удаагийн “Залуус” буландаа түүнийг урьж, ярилцлаа.
(1).jpg)
-Сайн байна уу. Найруулагч Б.Амарсайхантай хамтарч ажиллах болсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Би Амараа ахын уран бүтээлүүдийг үзэх дуртай, түүнээс нь үлгэр дуурайлал авдаг. Бид 2016 онд Лос Анжелест киногоо гаднын орнуудаар гаргаж явах үеэр нь анх танилцаж байлаа. Тухайн үед “Би жүжигчнээр сурах гэж байгаа” гэхэд Амраа ах, Уран эгч хоёр надад “Чи сонирхолтой, гоё төрхтэй залуу байна, амжилт хүсье” гэсэн. Тэр нь надад маш их урам зориг, итгэлийг өгсөн.
Үүний дараа 2023 онд “Монгол” киногоороо гаргаж явах үеэр нь уулзсан юм. Тэгээд нэг өглөө “Хээе, Ноба. Би чамд нэг зохиол ярья, чи наашаа суучих” гэсэн. Би зүгээр л зохиолын санаагаа надад ярьж, миний бодлыг сонсох гэж байна гэж бодсон. Гэтэл миний төсөөлөө ч үгүй зүйл болох “Чи Билэгээгийн дүр дээр ажиллах уу. Зун Монголд очиж чадах уу” гэж асуусан.
-Хуланг өөртөө хайргүйг мэдсээр байж түүний төлөө Билэгээ бүх амьдралаа зориулж байгаа. Таны хувьд дүрээ өрөвдөх, өмөөрөх үе байв уу?
-Билэгээ маш том зүрхтэй залуу. Энэ нийгэмд байгаа хайрынхаа төлөө тэмцэж буй олон хүний нэг. Хэдий өөрөө хайртай ч Хангайд “Чи Хуланг битгий орхиоч, тэр чамд хайртай” гэж хэлж байгаа юм. Энэ чинь өөрөө бас том зориг. Хангайг орхиод явахад Хулангийн хажууд үлдэж байгаа нь асар их хайр. Заримдаа өрөвдмөөр гэхдээ тэр үргэлж Хуланг жаргалтай байх л түүний жаргал байсан юм болов уу.
-Тэгвэл таны хувьд хайр гэж юу вэ. Та бодит байдал дээр Билэгээ шиг хэн нэгнийг хайрлаж чадах болов уу?
-Хэн ч тийм драматай зүйлийг тээж, орлон тоглогч байж амьдрахыг хүсэхгүй. Гэхдээ магадгүй надад ийм зүйл болсон бол Билэгээ шиг хайрлаж чадах том зүрх надад бий.
-Монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч ажиллах хэр байв?
-Би нэг Холлейвүүдийн жүжигчний ярилцлагыг үзэж байсан юм. Тэнд “Жүжигчин хүн олон ангит киногоор урлагийн замналаа эхлүүлэх нь зөв шийдэл байдаг” гэж байлаа. Үүнийг өөрийнхөө эхлэлтэй холбож бодоод, их бэлгэшээж байна. Энэ удаагийн уран бүтээл маш их туршлага болж өглөө гэж бодож байгаа.
“Би Монгол кино үздэггүй” гэдэг хүмүүс их байдаг. Би ч тэдний нэг байсан. Одоо бол илүү их Монгол киногоо үзэхийг хөгжилд нь хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Анхны эх орондоо ажилласан уран бүтээл минь учир сайхан санагдаж байгаа. Мэдээж өөр оронд сурч, төгссөн учир өөр зүйлс гарсан. Юм болгонд сайн бас муу тал бий. Нэг хүн надаас “Монгол уран бүтээлчдийн давуу тал юу вэ” гэж асууж байсан. Үүнд Монгол уран бүтээлчийн хурдан сэтгэх, хувирч ажиллах чадвар маш өндөр гэж хариулмаар байна. Харин Холлейвүүдийн уран бүтээлчид яг төлөвлөсөний дагуу явна. Нэгнээ орлоно, хувирч ажиллах зүйл байхгүй.

- “Орлон тоглогч” олон ангит киноны хоёрдугаар хэсэг өнөөдрөөс эхлэх гэж байна. Өмнө есөн ангийн турш Билэгээ бол зүгээр л нэг туслах дүр байлаа шүү дээ. Тэгвэл дараагийн хэсэгт илүү тэсрэлтүүд хийж, дүрээ тодотгох болов уу?
-Дүрийнхээ талаар товч тайлбарлах зөв байх. Билэгээ 38 настай, АНУ-д 19 жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн залуу. Тэр бүх цаг хугацаагаа хайртай эхнэр Хулангийнхаа төлөө зарцуулж, зөвхөн түүний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө амьдарч яваа. Эхний есөн ангийн турш Билэгээ бол нэг тийм юу ч мэдэхгүй, анзаарахгүй байгаа мэт инээмсэглэсэн л зөөлөн дүр байсан. Харин сүүлийн ангиуд дээр илүү тэсэрч, хөдөлгөөнд орж эхэлнэ. Үзэгчид “Билэгээ битгий муу хүн байгаасай. Энэ дуугай, дөлгөөхөн харц гаргаж байгаад эсрэг тал байх” гэж байсан. Магадгүй сүүлийн ангиудад үзэгчид илүү өрөвдөж, хайрлах байх. Аравдугаар анги бол маш хүнд байх болов уу. Тиймээс сэтгэлээ бэлдэж үзээрэй. Өөр яримаар зүйл олон байгаа. Гэхдээ киногоо хэт ярих гээд байна, уншигч, үзэгчид минь ойлгоорой.
(3).jpg)
-Дахиж Монгол кинонд тоглох уу?
-Хэд хэдэн санал ирсэн байгаа. Миний уран бүтээлчийн хувьд тавьдаг шалгуур нь тухайн зохиол юуны төлөө зорьж байна. Найруулагч нь ямар хүн байгааг хардаг. Би Монголын анхны супер баатрын дүрийг бүтээхийг хүсдэг. Яагаад байж болохгүй гэж... Сүүлд нэг жүжигчин залуу твиттер дээр “Марвэлд яагаад Ази супер баатар байхгүй байгаа юм бэ, Би болох болно” гэж бичиж байсан. Тэгсэн өнгөрсөн жил түүний мөрөөдөл биелж анхны Ази супер баатар болсон болсон. Амьдралд иш шидийн зүйл тохиолдож болно. Бодол биеллээ олно гэдэгт би итгэдэг.
-Таныг Эрдэнэт хотод өссөн гэж сонсон. Хүүхэд байхдаа урлагийн хүн болно гэж боддог байв уу?
-Миний хүүхэд нас Эрдэнэтэд эмээ, өвөөгийн хамт өнгөрсөн. Гэхдээ гэр бүл минь Лос Анжелест амьдардаг байсан болохоор тэнд гэр минь байдаг гэж боддог байлаа. Тэгээд 19 наснаасаа хойш тогтмол суурьшсан. Би загасны ордод төрсөн. Загасны ордны тайлбарт урлагийн хүн болоход тохиромжтой, мөрөөдөмтгий, сэтгэл хөдлөл өндөртэй гэж байдаг. Тэгээд би хүүхэд насаа бодоод үзэхээр яг л тийм хүүхэд байсан байгаа юм. Өсвөр насандаа бид ямар мэргэжилтэй хүн болох уу гэж бодох үедээ найзууддаа “Манай гэр Холлейвүүд гэх бичгийн дор байдаг. Би жүжигчин болно” гэж ярьдаг байлаа. Ер нь жүжигчний мэргэжил гайхалтай шүү дээ. Би ганцхан Ноба гэдэг хүнээр биш өөр хэн ч болж жүжиглэж болно. Миний бүтээсэн дүрээс намайг бус тэр дүрийг олж хараасай гэж хүсдэг.
-Та аль сургуулийг хэдэн онд төгссөн бэ?
-Би “New York film academy”-ийг 2019 онд төгссөн. Манайд надаас өмнө нэг Монгол залуу сурч байсан. Үүнээс хойш хэдэн хүн суралцсаныг мэдэхгүй юм. Бид аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж, үүний төлөө хичээж чадах юм бол амьдрал бэлэг өгдөг байх. Мөрөөдлөө тодорхой болгох, үүнийхээ төлөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
-“Орлон тоглогч” киноны үзэгчид таныг “Хэдэн настай бол, гэр бүлтэй болов уу” гэж сонирхож цахим сүлжээнд бичиж байгаа харагдсан. Үүнд хариу өгөх үү?
-Бололгүй яахав, би 1993 онд төрсөн, ганц бие. Аав, ээж, эгчийн хамт амьдардаг./инээв/
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Орлон тоглогч” олон ангит киног үзээгүй хүн уншиж байвал үзэхийг уриалж байна. Урлаг хүн болгонд таалагдах албагүй. Харин манай Монгол уран бүтээлчид юу бүтээж, хэр дээшилж байна гээд нэг хардаг, дэмждэг байгаарай.
Бид жүжигчин Б.Нобатай энэ удаад ийн ярилцлаа. Түүнтэй дараагийн удаа Холлейвүүдийн кинонд дүр бүтээх үеэр нь эргэн уншигч та бүхэн уулзах болно оо. Тэр киноны дараагийн хэсэгт орлон тоглогч хэвээр байх болов уу. Эсвэл тоглоомын эзэн болох уу. Уншигч та бүхний хувьд тэр хэн байх бол сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай....



(2).jpg)
| Б.НОБА: ХЭН Ч, ХЭЗЭЭ Ч ОРЛОН ТОГЛОГЧ БАЙХЫГ ХҮСЭХГҮЙ |
|
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |