-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Анхны гэдэг утгаараа сандарч, догдолж байна. Тоглолтын өдөр ойртох тусам сандарч байгаа ч зориод ирсэн хүмүүст сайхан тоглолт үзэж, сэтгэлийн баяр баясгалан мэдрүүлэхийн тулд хичээж байгаа.
-Бие даасан тоглолт хийх амаргүй шүү дээ. Бэлтгэлээ хэрхэн хийж байна?
-Өдөр бүр хувийн бэлтгэлээ хийж, тоглолтын өдөр хамгийн сайнаараа байхыг хичээж байгаа. Багштайгаа хамтарч хичээллэх бүрдээ хэлсэн заавар зөвлөмж, магтаалыг нь ойлгож, цаашид илүү үр дүнтэй бэлтгэл хийхийг хичээж байна.
-Яагаад тоглолт хийхээр шийдсэн бэ. Энэ удаагийн тоглолтод тоглох хөгжмийн зохиолуудаа хэрхэн сонгов?
-Төгөлдөр хууртай нөхөрлөөд 17 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын филармонийн зааланд найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй тоглолт хийхийг их хүсдэг байлаа. Мөрөөдөлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн төлөвлөсөн. Зургаан өөр урсгалын төгөлдөр хуурчдын ур чадвар шаардсан зохиолуудыг тоглохоор сонгосон байгаа. Мөрөөдөлөө биелүүлэхэд гэр бүл, багш, найзууд минь нөлөөлж, хамгийн их дэмжсэн.

-Таны хувьд мэргэжлийн төгөлдөр хуурч ямар байх ёстой вэ?
-Мэргэжлийн төгөлдөр хуурч байна гэдэг амархан зүйл биш. Бага наснаасаа эхлээд төгөлдөр хуурын онолын талаар судалж, анги дэвших бүрдээ дэлхийн шилдэг, алдартай зохиолуудтай танилцаж, сурдаг. Зохиолынхоо онцлог, утга санааг нь илэрхийлж, тоглож сурахын тулд чамгүй урт хугацаа шаарддаг. Мэргэжлийн төгөлдөр хуурч гэдэг амьдралынхаа ихэнх цаг хугацааг төгөлдөр хуурт зориулсан хүмүүс л байдаг даа.
-Төгөлдөр хуурын багш байхын юу нь танд хамгийн сайхан санагддаг вэ. Анхны хичээл зааж байсан үеэ дурсвал?
-Над дээр ирж хичээл заалгасан хүмүүс урлаг, төгөлдөр хуурын талаар ойлголттой, өөртөө хамгийн зөв хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Миний хамгийн анхны шавь таван настай байсан. Баруун, зүүн гараа ч ялгадаггүй байсан хүүхэд гурван сарын дараа төгөлдөр хуурын нотыг ойлгочихсон чадварлаг тоглож байгааг нь хараад үнэхээр бахархмаар санагдаж байлаа. Тэр үед гэр бүлийнхнээс нь сонсон талархлын үг цаашид багшлах уран зориг өгсөн дөө.
Таны энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?
-Тоглолтын хөтөлбөрийн найрал хөгжим ба төгөлдөр хуурт зохиулсан концерт бол тэр бүр олон тоглогдож байгаагүй тоглолт. Тэр утгаараа энэ зохиол илүү онцгой, миний тоглолтын нэг чимэг болж байгаа.
-Таны хувьд төгөлдөр хуур ямар хөгжим бэ?
-Хүмүүс төгөлдөр хуур хөгжмийг сонгодог хөгжмийн хаан гэдэг. Төгөлдөр хуур хөгжмийг хөгжимдөж байхад олон өнгө, аялгуу тэр бүү хэл хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг баялаг дуугаралттай хөгжим л дөө.

-Хөгжимдөө хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?
-Бага ангидаа багш нарынхаа хамтарсан тоглолтын үзсэн юм. Тэр үед “Багш нар минь ямар мундаг юм бэ” гэж бодож байлаа. Харин дунд ангидаа дахин сонсоод “Зохиолынх нь утга санаа ямар гоё юм бэ, багш нар минь ямар гоё илэрхийлэв ээ” гэж бодсон. Өөрөө ойлгоод төгөлдөр хууртай илүү танилцаж байгаагийн шинж л дээ. Анги дэвшиж шилдэг зохиолууд тоглох бүрдээ тухайн хөгжмийн зохиолчийн мэдрэмж,ямар утга илэрхийлж байгааг нь хүмүүст мэдрүүлэхийг хүсэж, хичээдэг болсон. Төгөлдөр хуураар баяр хөөр, гуниг харуусал, уур бухимдлыг ч илэрхийлж мэдрүүлж болно.Гэр бүлийнхэн найзууддаа дуртай дууных нь аяг тоглож өгч тэднийгээ миний тоглож байгаа хөгжмөөс аз жаргал мэдэрч байгааг нь харах дуртай.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Төгөлдөр хуурч гэх мэргэжлээ өөрийнхөө насан туршийн хамгийн хүндтэй цол болгохын төлөө илүү хичээн суралцаж, олон тоглолт хийх болно. Мөн төгөлдөр хуур сурахыг хүсдэг хүүхдүүдэд өөрийн мэддэг чаддаг хүчнээ зааж, сайн боловсрол олгохыг хичээх болно.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа, тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| Д.МАРАЛМАА: ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ ДУРТАЙ АЯЫГ НЬ ТОГЛОЖ ӨГӨХ МӨЧ ТӨГӨЛДӨР ХУУРЧ БАЙХЫН ХАМГИЙН САЙХАН НЬ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |