Дуу цөөтэй, дүн нуруутай даруухан нэгэн уран бүтээлч “Фантастик” продакшнд бий. Мэргэжлийнхээ хүрээнд харин зохиол дээр суух, найруулагчийн багт ажиллах, оногдсон дүрээ онож гаргах гээд юуг л бол юуг ч хийчихдэг чадварлаг гэдэг нь тус продакшны олон бүтээлээс илэрдэг. Ёстой л нөгөө тэдний дуулдаг “Дүүгий даагий дүү” дуунд гардаг шиг найзуудаасаа хамгийн даруу мөртлөө даацтайхан юмаа хийгээд явдаг нэгэн. Б.Ганчулууны гар бие оролцоогүй нэг ч кино энэ хамтлагт байхгүй. Оногдсон ажлаа яс биелүүлж, чамбай гүйцэтгээд, авсан дүрээ харин энгийнээр урлагч.

Тэрбээр Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт зургаан наснаасаа эхлэн аравдугаар анги төгстөлөө явсан байдаг. Тэрбээр “Багаасаа жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй байсан учир тэмцээнд их ордог даруухан хүү байлаа. Манай гэр бүлд урлагийн хүн аль ч талд байхгүй. Тиймдээ ч намайг их дэмжсэн” гэнэ. Энэ хугацаанд урлагт дуртай болж, арван жилээ төгсөөд эргэлт буцалтгүй СУИС-ийн жүжигчний ангид оржээ. “Хөдөөнөөс хотод орж ирэхэд бүх л зүйл хэцүү санагддаг. 2004 онд СУИС-д ороод хотод ирлээ. Урлагийн сургууль чинь их сонин. Анх ороод гайхаж байсан. Энд ч нэг хүн дуулаад, тэнд ч нэг хүн бүжиглээд. Дөнгөж арван жилээ төгссөн надад цоо шинэ, өөр ертөнц шиг санагдсан. Эхний нэг сар шоктой л байв. Цаг хугацаа өнгөрөх тусам сургуульдаа дасаад сайхан болсон.

Ингээд сургуулиа 2008 онд төгсөөд ангийнхантайгаа хамтран “Фантастик” продакшныг байгуулж, өдгөө бат итгэлт гишүүн нь болон ажиллаж яваа. "Фантастик" продакшныхаа анхны бүтээлийн талаар "Анхны уран бүтээл гэвэл, бид оюутны найзуудын тухай адал явдалтай кино хийж байлаа. Гэхдээ тэр кино дэлгэцээр ч юм уу ямар нэг байдлаар гараагүй. Тэр үедээ дөнгөж төгссөн, “Ураад өгье” гэсэн үзэл бодолтой нэг үеийн залуучууд байсан учраас сэтгэлээр унацгаасан. Кино гарахгүй байх нь биднээс шалтгаалаагүй. Анхны уран бүтээл байсан учир хөрөнгө, мөнгөнөөс эхлээд асуудал зөндөө. Бид хэдий сэтгэлээр унасан ч дараа нь маш их хурцлагдсан. Аливаа зүйл учиртай байдаг. Цаг хугацааны эрхээр бүх зүйл шийдэгддэг гэдгийг ойлгуулж өгсөн. Алдаагаа давтахгүй байх том сургамж болсон. Одоо бол бид тэр алдаандаа их баярлацгаадаг. Хэрвээ бид тэр үед алдаа гаргаагүй ч юм уу, кино минь гарсан бол дөнгөж төгссөн залуучууд яах ч байсан юм. Олны танил болох өвчин гэх мэт зүйлүүд тулгарах байсан болов ууу. Ер нь бидэнд нэгдэж ажиллахын чухлыг ойлгуулсан том туршлага болсон" гэнэ.
Түүний хувьд продакшныхаа цөөнгүй бүтээлд дүр бүтээсэн байдаг. А нхны гол дүр нь “Зүрхний хилэн” киноны Базар. Түүнээс өмнө “Шувуудын үүр”, “Гарал угсаа”, “Маш нууц”, “Том толгойтын романс”, “18 нас би чамд хайртай”, Байтаг богд”, “Параллель ертөнц”, “Зура”, “Цурам ажиллагаа” зэрэг бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон юм.

Б.Тамир найруулагч түүнийг санаанд оромгүй мөртлөө сонирхол татам дүрд хувиарладаг нь үзэгчдэд гэнэтийн. Мөн тэр “Тоглоом”, “Парисын дарь эхийн сүм” драмын болон “Улаан малгайтын адал явдал” хүүхдийн жүжигт мөн оролцоод амжсныг ч онцлох нь зүйтэй болов уу. Эдгээрээс “37-р точка” киноны Болд бол гэнэн томоогүй, сахилгагүй, хөгжилтэй дүр. Харин түүнд найруулагчдаа хүсэл тавьж ажилласан дүр ч байдаг нь “Цурам ажиллагаа” киноны Мандах. Нэг ёсондоо тэр Мандахын дүрээр энгийн даруу Б.Ганчулууныг эвдэж, өөрөөсөө өөр дүр бүтээхээр зорьж нь тэр аж. Энэ мэт шийдвэр, дүрдээ ажилласан байдлыг нь үзэгчийн хувьд харахад аливаад ул суурьтай, голыг нь олж, онож ажилладаг уран бүтээлч тэр. Энэ магад хуучны монгол кино үзэж, алтан үеийнхний мундаг уран бүтээлчдийг дүрээ хэрхэн гаргасныг судалдаг байна. Үнэхээр ч залуу уран бүтээлчдэд том үлгэр, судлагдахуун болох бүтээл бол хуучны монгол кинонууд. Үүнийг Б.Ганчулуун гэж буйртай уран бүтээлч хэдийнэ мэдэж, өөртөө хичээл болгон үздэг байна. Сайн хамтрагч, сайн уран бүтээлч байна гэдэг нэгэн зорилгын төлөө алдаа, оноотойгоо тэмүүлэн яваа баг хамт олонд том хүч, гагнаас гэдгийг түүнээс харж болох юм.
Найруулагчийн хувьд ч тэр чамбай. Үүнийг "Параллель ертөнц” киноноос жишээлж болно. Б.Ганчулуун "Гэхдээ би найруулагч мэргэжилтэй биш. Манай ангид найруулагчийн сонгон ордог байсан. Төгсөхөд ангийн багш найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багш диплом дээр жүжигчин, найруулагч гэж давхар бичиж өгсөн юм. Жүжигчин хүний хамгийн гоё нь уран бүтээлээ хийж дуусаад үзэгчдийн хүртээл болгож тэднээс зэмлэл, магтаалыг зэрэг сонсох байдаг. Зураг авалтын үед гэртээ очихгүй, дотныхоо хүмүүстэй уулзахгүй гээд ачаалал ихтэй ч уран бүтээл дуусахаар тайвширч сэтгэл сайхан болдог. Хамгийн гол нь мэргэжлийг маань нэг ч удаа үг, үйлдлээрээ эсэргүүцэж байгаагүй нь надад үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг шүү дээ" гэнэ. Үнэхээр ч баттай ар тал, хүсэл мөрөөдлийг нь дэмждэг гэр бүл бол уран бүтээлчийн тулах хүч. Сэтгэл санаа тогтвортой зөвхөн урдах зүйлдээ л төвлөрч байж ч амжилт гаргана. Тэр ч мөн энэ зарчмаар итгэлтэйгээр үргэлжилж байгаа уран бүтээлч. Цаашид Б.Ганчулууныг ихэд "эвдэж", авьяас чадвар, ухаан бодлыг нь нээсэн дүрүүдээр уулзана гэдэгт итгэлтэй байна.
| "ФАНТАСТИК"-ИЙН БАТ ИТГЭЛТ Б.ГАНЧУЛУУН |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |