Дуу болгон өөрийн гэсэн жанр, өвөрмөц ертөнцтэй. Хүн дуу хөгжмийг уйдахаараа эсвэл хийцгүй сонсдоггүй байх. Харин ямар нэгэн мэдрэмж авах гэж аль эсвэл тухайн үеийнхээ мэдрэмжээр сонсдог гэж боддог. Гунигтай буюу бидний хэлж заншсанаар эморох үедээ намуухан, тайван мэдрэмж авдаг дууг сонсдог бол баяртай, аз жаргалтай үед илүү цоглог дуу сонсох гэх мэт. Би арван жилийн сурагч байхдаа хэр баргийн дуу сонсдоггүй байсан. Одоо бол өдөр болгон л дуу хөгжим сонсдог. Дуу хөгжимгүй бол нэг л хоосон мэдрэмж төрдөг. Гудамжаар алхаж байхдаа дуртай дуугаа сонсох хэчнээн гоё гэж санана.

Тиймдээ ч би гуниглаад байдаг төрлийн хүн биш л дээ. Английн дуучин Harry Styles(Харри)-ийн дуунууд болон Англи-Ирландын таван хөвгүүдийн поп хамтлаг, One direction-г сонсох дуртай. Дуугаараа дамжуулан уран бүтээлийнх нь намтар түүхийг судлах бас сонирхолтой. Энэ үүднээс дуртай дуучныхаа талаар уншигч танд сонирхуулъя. Харри багаасаа их авьяаслаг хүүхэд байсан бөгөөд энэ тэндхийн тэмцээнүүдэд оролцож, хуриман дээр дуулдаг сэргэлэн адтай хүүхэд байсан гэдэг. Од болохоосоо өмнө халаасны мөнгө олох зорилгоор нарийн боовны дэлгүүрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Харри 2010 онд The X Factor шоунд оролцосны дараа продюсер, шүүгч Simon Cowell тус шоунд оролцсон таван хөвгүүнийг хамтлаг болгон нэгтгэсэн нь түүний хувьд урлагт эргэлт буцалтгүй орох боломж болсон гэж болно. One direction хамтлагийн нэрийг Харри өгсөн гэдэг. Тус хөвгүүдийн хамтлаг 2010-2015 он хүртэл таван жилийн турш маш амжилттай явж, тухайн үеийн шагналуудыг авч, дуу болгон нь хит болж байсан юм. Гэвч хөвгүүд нас биед хүрснээр тус тусын карьерыг хөөсөн. Гэхдээ Harry Styles, Zayn Jawaad Malik хоёр соло уран бүтээлчийнхээ хувиар уран бүтээлээ тасралтгүй хийж, дэлхийн хэмжээний алдартан, сая сая шүтэн бишрэгчтэй болсон. Мөн тэрбээр ганц дуу хөгжмөөр өөрийгөө хязгаарлаагүй бөгөөд хэд хэдэн кинонд туслах болон гол дүр бүтээгээд амжсан.
Харригийн дууны клип нь маш өвөрмөц зураглал дүрстэйгээс гадна хэмнэл нь бусад дуунаас өөр байдаг. Мөн шүтэн бишрэгчдийнх нь Харригаас хардаг өөр нэг хүлээлт бол түүний содон хэв маягтай хувцаслалт юм. 2021 онд тэр загварын хэвшмэл ойлголтыг эвдэж, одоог хүртэл загварт хүйс хамаарахгүй гэх ойлголтыг түгээж буй. Тод өнгийн хувцаслалт нүүр будалт, тэр тусмаа эмэгтэй хүний хэрэглээ болсон даашинз гэх мэт эмэгтэйлэг хувцаслалтыг имиждээ хослуулж өмсдөгөөрөө олон нийтийг байлдан дагуулж буй. Харри энэ хугацаанд“Pleasing” гэх гоо сайхны брэндтэй болж амжсан.
Би One direction хамтлагийн бүх дууг сонсдог. Гэхдээ “What Makes You Beautiful”, “Night Changes” гэх хоёр дуунд нь бүр хайртай. Харригийн “As It was” дууг сонсох бүрдээ би хөгжмийнх нь бөмбөрийг тоглож байгаа юм шиг төсөөлөх дуртай. Тиймдээ ч бөмбөр тоглож сурах нууцхан хүсэл бий. Харин гунигтай үедээ “Falling” гэх дууг нь түлхүү сонсдог бас мэдэрдэг. Яг юу мэдэрдэг гэдгээ сайн илэрхийлж мэдэхгүй ч нэг л мэдэхэд тайвширсан байдаг. Та миний авдаг тэр мэдрэмжийг өөрийнхөөрөө мэдрэхийг хүсвэл дээрх дуунуудыг сонсоод үзээрэй.
Б.ХОНГОРЗУЛ
| МИНИЙ АМЬДРАЛЫН НЭГЭН ХЭСЭГ БОЛСОН HARRY STYLES-ИЙН УРАН БҮТЭЭЛ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |