• Өнөөдөр 2025-05-07

"Уран хас" бүжгэн жүжгийг Төв аймгийн "Монгол туургатан театр"-ын тайзнаа тогложээ

2024-03-21,   333

           “Залуучуудын манлайлал- Гэр бүлийн хөгжлийн дэмжих” урианы жилийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, Соёл урлагийн газар, “Монгол туургатан театр”, Монгол Улсын Консерваторын захиргаа, Уран сайхны зөвлөлөөс Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулууны мөнхийн бүтээл, эдүгээ 51 жилийн түүхээ тамгалж буй “Уран хас” бүжгэн жүжгийг өчигдөр “Монгол туургатан театр”-ын тайзнаа тогложээ. “Уран хас” бүжгэн жүжигт нийт 200 орчим уран бүтээлчид оролцсон байна.
 
      Тус жүжгийн хөгжмийг Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр удирдаж, Монгол Улсын Консерваторын “Гранд” симфони найрал хөгжим эгшиглүүлжээ.

"Уран хас" бүжгэн жүжгийг Төв аймгийн "Монгол туургатан театр"-ын тайзнаа тогложээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188