Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдрүүдэд "Монгол театр"-ын "Клеопатра" жүжгийн Клеопатра хатны дүрийг бүтээж буй юм.
Соёл урлагийн их сургуулийг 2008 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугарын удирдлагад төгссөн тэрбээр сургуулиа төгсөөд гурван жил телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажилласан байдаг. Дараа нь 2012 онд Улсын драмын эрдмийн театр гэх айлын халуун ам бүлд багтан орсноор дагалдан жүжигчнээр хоёр жил, 2014 оноос өдгөө хүртэл үндсэн жүжигчнээр тасралтгүй ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч билээ. Н.Баярмаагийн аав нь математикч, ээж нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Тоо бодох дуртай, математикч хүмүүсийн ертөнцөд хайртай, ээжийнхээ шүлэг, найргийн мэдрэмж гээд аль ч талыг нь тэр өвлөн авч, аав, ээжийнхээ чадварыг хослуулан эзэмшсэн нь түүнийг бүтээхэд хамгийн их нөлөөлсөн байна.
Багадаа толины өмнө эргэлдэж, дэлгэцээр гарах бүсгүйчүүдийг өөртэйгөө харьцуулах зуураа “Жүжигчин болбол олон гоё хувцас өмсөх боломжтой юм байна даа” гэсэн бодлоос эхлэн түүний хүсэл мөрөөдлийн жигүүр ургажээ. Тэр хүссэн мэргэжлээрээ суралцаж, дараа нь театрт ч авьяас, чадвараа сорьж, бүтээлээс бүтээлийн хооронд өссөөр өнөөдөрт хүрч, тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээсэн. Оросын алдарт зохиолч Л.Толстойн "Анна Каренина" жүжгийн Аннагийн дүрээр нь бид андахгүй. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" жүжгийн Пагмадуламын дүрд тоглосныг ч мэдэх билээ. Мэдээж тайзны олон бүтээлд гол болон туслах дүр бүтээснээс дээрх хоёр нь голлох бүтээл нь юм. Харин дэлгэцэд "Алсын удирдлага" -аас эхлэн мөн л гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн гэдгийг үзэгчид андахгүй. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
| АННА, КЛЕОПАТРАГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН ТҮҮНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |