Тэрбээр "Монголын сайхан бүсгүй-2023” гоо сайхны 16 дахь наадмын алтан эрдэнийн титмийн эзэн, “Miss world Mongolia 2023” тэмцээний үндэсний ялагч болж, Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхээ авсан. Б.Болор Үндэсний урлагийн их театрт гоцлол бүжигчнээр ажиллаж бөгөөд 2018 онд Монгол Улсын консерваторыг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар тус тус төгссөн билээ. Харин түүний загварын гараа 2019 онд “Манжуур”-ын мисс шалгаруулах тэмцээнд оролцсоноор эхэлж байсан. Мөн тэрбээр "Монголын Их Хатад" бүжгэн туульс, “Тэнгэрийн хутагт” зэрэг бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн.
.jpg)
-Сайн байна уу, та. “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголын сайхан бүсгүй-2023” гоо сайхны 16 дахь наадмын алтан эрдэнийн титмийн эзэн, “Miss world Mongolia 2023” тэмцээний үндэсний ялагч болж, нэрээ зарлуулах мөч үнэхээр догдлом сайхан байсан. Эх орноо төлөөлөөд дэлхийн 110 гаруй орны гоо бүсгүйтэй өрсөлдөнө гэдэг маш хариуцлага байдаг. Тэнд очоод би Болор гэдэг нэрээр биш Монгол гэдэг нэрээр дуудуулж байлаа.
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
Миний хувьд гурван сар гаруйн хугацаанд тэмцээндээ бэлтгэсэн. Харин бусад орны миссүүд хоёр жил гаруйн хугацаанд бэлтгэлээ хангасан. Хэлэх үг илтгэлийг нь хүртэл бэлтгэсэн маш том багтай байсан. Хэрвээ надад илүү том баг, хугацаа байсан бол илүү амжилттай оролцож чадах байсан байх. Жишээлбэл, дөрөвхөн сарын хугацаанд хүмүүнлэгийн томоохон ажил хийхэд хүрэлцээгүй, өөр бэлдэх маш их зүйл байсан. Энэ нь хамгийн гол шалгуурын нэг байдаг. Гэхдээ өөртөө байгаа бүх зүйлээ дайчилж, богино хугацаанд маш сайхан ажлыг хийсэн.
-Та “Авьслаг мисс”-ийн шалгаруулалтад амжилттай оролцсон байсан. Тэр талаараа яриа дэлгээч?
-Дөрвөн удаа авьяасын шалгаруулалт хийсэн. Би СТА, ҮУИТ-ын бүжиг дэглээч Х.Хашхүүгийн дэглэсэн “Цаст уулын охин” бүжгийг бүжиглэсэн. Энэ бүжиг гарын үелэх хөдөлгөөн ихтэй. Тэгээд хүмүүс надаас “Чи яаж ингэж бүжиглээд байгаа юм бэ, үегүй юм уу” гэж их гайхаж байсан. Ялагч зарлагдсаны дараа ч тэнд байгаа хүмүүс "Монголиа” гэж алга ташиж байсан. Тайзнаас буухад “Энэ Монгол үндэсний хувцас уу, Монгол бүжиг ямар гайхалтай юм бэ. Энэ бүжгийг үзээд танай оронд зочилмоор санагдлаа” гээд маш сайхан хүлээж авсан. Үндэсний урлагаа таниулсандаа маш их баярлаж, өөрөөрөө жоохон бахархсан. Би англи, герман хэлтэй учир бусад орны миссүүдтэй ойлголцох, эх орныхоо талаар ярилцахад хүндрэл гараагүй.
Мөн спорт шалгаруулалтад ази тивээс топ 8-т, мультимедиад топ 3-т орсон. Манай улс цөөн хүн амтай ч мультимедиа буюу цахим дэмжлэгт маш хүчтэй намайг дэмжсэн. Тэр олон сая иргэнтэй улсуудтай ингэж өрсөлдөнө гэдэг үнэхээр сайхан шүү дээ.
-Б.Болорын хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би айлын бага хүүхэд, нэг эгчтэй. 93 дугаар сургуульд VIII анги хүртлээ суралцсан. Би бага байхын л зурагтаар дуу явах бүрд өөрөө бүжиг зохиож бүжиглэдэг. Бүжгэн жүжиг гарах юм бол даган дуурайдаг байсан. Тэгээд ээж маань намайг Хөгжим бүжгийн коллежид шалгуулж, тэнцээд бүжгийн жүжигчин гэх мэргэжлийг эзэмшсэн. Урлагийн чиглэлээр суралцаж буй хүүхдүүд багаасаа цагаа зөв хувиарлаж, ачаалал дааж сурсан байдаг. Бүжгийн бэлтгэл, хичээл гэж гүйсээр л миний хүүхэд нас өнгөрсөн дөө. Найзуудаасаа түрүүлээд ажил дээр гарчихсан гэх үү дээ.
-Та "Монголын Их Хатад" бүжгэн туульс, “Тэнгэрийн хутагт” зэрэг бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бүтээсэн дүрээс хамгийн хүнд дүр нь аль байв?
-"Монголын Их Хатад" бүжгэн туульсын Чинба хатан, Гоо марал, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн Данзанравжаа хутагтын хайртай бүсгүй Цогзул гол дүрийг бүтээсэн. Дүр болгон өөрийн гэсэн онцлогтой учир бүх л дүр минь уран чадвар их шаарддаг даа.
(1).jpg)
-“Манжуурын мисс” тэмцээнд оролцож байсан түүхээсээ хуваалцаач?
-2019 онд анх “Манжуурын мисс” тэмцээнд оролцож, “Авьяаслаг мисс” болж, зургадугаар байрт шалгарсан. Ажлынхан маань ийм тэмцээнд болох гэж байгаа “Чи оролцооч” гэж байсан. Тэгээд “Залуу байгаа дээрээ оролцоод үзье. Байр эзлэхгүй байсан ч хамаагүй дурсамж болоод үлдэх байх” гэж бодоод оролцсон. Тэгээд энэ жилийн “Монголын мисс” шалгаруулах тэмцээнд ээж минь намайг БНСУ-д тоглолтоор явах хооронд бүртгүүлсэн байсан.
-Мисс болохыг мөрөөддөг өсвөр насны охидод бяцхан зөвлөгөө өгөөч?
-Би өөрөө оролцоод ирсэн хүний хувьд дараагийн миссүүддээ харсан, үзсэн бүх зүйлээ зааж, ярьж өгөхийг хүсэж байгаа.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Мэдээж сэтгэлээ ханатлаа бүжиглэнэ. Ирээдүйд бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа. Мөн Герман Улсад мэргэжлээ дээшлүүлж суралцахаар бэлтгэж байна.
-Тоглолтын бэлтгэлийнхээ үеэр цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Мөн намайг өдий зэрэгт хүргэсэн гэр бүл, багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
(2).jpg)
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
| Б.БОЛОР: Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрээр овоглож, "Авьяаслаг мисс"-ийн шилдэг 14-т багтсандаа баяртай байна |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |