Тодоо энэ удаад үнэхээр тодоор дүрээ гаргалаа. Энэ цагийн зэвүүн, шилээвэр гэсэн жүжигчдийг “түүж” кинондоо тоглуулдаг “Фантастик” продакшны уран бүтээлчид, Б.Тамир найруулагч түүүнийг урьсан нь үнэхээр оносон сонголт байлаа. Тэр ч Авлигатай тэмцэх газрын ахлах комиссор Сэргэлэнгийн дүрийг бүтээсэн шиг бүтээж чадлаа.

Ажлаа үнэнч шударга хийх хүсэл хүн бүрд байдаг ч хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөгөөр өөрчлөгдөж, эсвэл тэдний үгээр байх, аялдан дагах, үгүй бол ажилгүй болж, бие, сэтгэлээрээ хохирох гэсэн сонголтод тулдаг. Үүний нэгэн төлөөлөл дүр Сэргэлэн байв. Тэгэхдээ эцсээ хүртэл өөрийн үзэл бодолдоо үнэнч, мөн чанартаа эзэн байж, харин бусдад үйлчилж, хүслийг нь биелүүлж байгаа мэт болж эцэстээ тэднийг нураан унагааж чадсан.
Заримдаа нээрээ өөрийн зарчмаа авч үлдэхийн тулд өрөөлийн талд байгаа мэт байж л энэ бохир, хүн чанаргүй нийгмээс хүнээрээ үлдэж чадах мэт. Энэ мэтээр түүний дүр олон зүйл бодогдуулж байв. Инээж байгаад л ар нуруу руу нь хутга зоодог хүмүүсийн дунд ч мөн инээж байгаад л нуруугаа хамгаалах ёстойг, тэдний буруу булхайг илчлэх ёстойг харууллаа. Түүний энэ дүр мандаж, унаж, буцаад хэн нэгний зориг дэмээр босож, дахин босохдоо бүр ч ухаалаг, болгоомжтой, сэргэлэн хөдөллөө. Үүнд нь түүнд том баяр хүргэе.
Урьд бид түүнийг “Бид гурвын болзоо”, “Намайг хайрла”, “Нүдээ аниад төсөөл”, “Яллагч”, “Хийморь”, “Сүнс”, “Цагаан эрэг”, “Ээж” зэрэг киноны дүрээр нь мэдэх билээ. Ингээд харахаар тэр дандаа өөр, өөрийн өнгө аястай дүрийг бүтээсэн мэт. Гэсэн ч төдийлөн ялгаран товойж, “Энэ дүр нь зэвүүн болжээ” гэх нь төдийлөн ховор.

Харин энэ удаагийн дүр нь онцгой сэтгэгдэл төрүүлж, түүний тухай бичих үүдэл болсон юм. Багаасаа л урлагт дуртай, дуу, хөгжим эгшиглэсэн хаана ч дагаж дуулаад, бүжиглэчихдэг хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо хүүхэд байжээ. Тийм нэг зоргоор, өөрийнхөөрөө, чөлөөтэй араншин нь ч зарим бүтээлийн дүр болоод телевизийн нэвтрүүлэгт ярьж буйгаас нь анзаарагддаг.
Тэр “Би Монголын хүүхдийн ордны дугуйланд явдаг байсан. Ордны драмын ангийнхан инээдмийн баяраар “Өлгийтэй инээд” гэх тайлан тоглолтыг тавьсныг үзээд маргааш нь ангиа драмын ангиар сольж байсан. Магадгүй тэр тоглолтыг үзээгүй бол би жүжигчин мэргэжлийг сонгоогүй байх ч байж мэдэх юм" гэсэн байдаг. Тэндээс л урлагийн хүн, тэр дундаа жүжигчин болох хүсэл мөрөөдлийн жигүүр ургаж, "Сити" их сургуульд орж, найруулагч Ц.Батнайрамдал багшийнхаа удирдлагад суралцан төгссөн байна. Сургуулиа төгсөөд жилийн дараа Улсын драмын эрдмийн театр гэх айлд уран бүтээлч ах, эгч нараасаа суралцан дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлжээ.

Театр угаас уран бүтээлчийг төлөвшүүлж, боловсруулж, бүтээдэг гэдэг. Тэр ч театраас чамгүйг суралцаж, урлагт өөрийн өнгө төрх, арга барилыг барьж яваа уран бүтээлч. Гаднаа тэр хөнгөн, хөгжилтэй мэт боловч тайз, дэлгэцнээ аль нэг найруулагч дүр онооход итгэлийг нь даасан шиг дааж, авсан дүрийнхээ ард нь ёстой гарсан шиг гарч, дүрийнхээ мөн чанарыг уудалсан шиг уудлан дэлгэдэг чансаатай уран бүтээлч юм.
Ийм ховорхон чанар түүнд нэвт шингээстэй байдаг нь бүтээл бүрээр нь илэрдэг. Үзэгчид ч гарцаагүй итгэж, үнэмшиж, автдаг.
-МАМБРЕТТО, МЕРКУЦИО...-
Тайзнаас тэр чин шударга, үнэнч дайчин, эрэлхэг зоригтой, иртэй, хурдтай Меркуциогоор анх үзэгчидтэй уулзаж байсан. Яагаа вэ, Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн. Театрын студи ангийн дагалдан жүжигчний хувьд том ч дүр, алтан ч боломж байсан нь мэдээж. “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрийг бүтээсэн алдарт жүжигчин А.Очирбат гуай, Гавьяат жүжигчин Н.Онон, Ш.Доржсүрэн гэх эрхмүүд тоглож байсан Меркуцио шүү дээ. Тодоо харин дутахгүй тоглож, дүүрэн гүйцээж театрт үндсэн жүжигчнээр тэнцэж байсан нь одоогоос арав гаруй жилийн өмнө.

"Надад ямар дүр өгөх бол", ямар ч дүр өгсөн “бүх чадлаа дайчилж ажиллана даа” гэх ассан бодолтой, уран бүтээлийн төлөө шатан дүрэлзсэн галтай үед нь түүнд хамгийн хариуцлагатай мөртлөө өөрийгөө бүрэн дүүрэн харуулах ийм нэг дүр өгсөн нь түүнийг урлагийн тавцанд цаашид ирээдүйтэй гэдгийг тодоор харуулж чадсан.
Тэр өөрөө ч “Би бүтээсэн бүх дүрдээ хайртай ч Меркуциогийн дүрдээ илүү хайртай. Театрын алтан тайзны хүн болох тасалбар минь шүү дээ” гэсэн байдаг. Үнэхээр ч тэр тасалбараараа театрт 2019 он хүртэл зорчиж, монгол болон дэлхийн олон сонгодог жүжигт гол болон туслах дүр бүтээсэн. Мөн театраас олж, түүнийг үзэгчдэд хүргэх нэгэн гүүр бол “Драм 3” хамтлаг. “Макарина” дууг нь бид андахгүй дээ. Ингэж театраас урган гарч, авьяас билгээрээ далавчлан ниссэн нэгэн тэр юм.
Театраас гарснаас хойш ч тэр тайз, дэлгэцээ хослуулан олон бүтээлд тоглосон. Жүжигчин Х.Цасчихэртэй хамтран “Reaction” продакшн байгуулж, кино ч хийсэн. Ганц дүрээ гаргахаас ангид өөрсдийн ухаан, бодол, сэтгэл шингэсэн бүтээлийг үзэгчдэд хүргэсэн нь тэднийг илүү тодоор, томоор харах боломжийг үзэгчдэд олгосон болов уу. Түүнээс гадна Тодоогийн тоглосон "Чөлөөт хос" жүжгийг мөн онцлохгүй өнгөрч боломгүй байх. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагчийн энэ жүжигт тэр театрын студи ангийн жүжигчин байхдаа тоглож байсан юм билээ. Ур чадвар, авьяас билиг шаардсан тийм нэг дүрээс эхэлсэн гэдэг нь өөрөө цаашдын олон бүтээлд том босгыг тавьдаг болов уу.
Тэр дүрдээ гүйцэтгэл сайтай ажилладаг чулуу шиг зангаараа олон ч дүрийг бүтээнэ байх аа.
| ТОДОО ЭНЭ УДААД ҮНЭХЭЭР ЗЭВҮҮН БАЙЛАА |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |