“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид зохиолч Д.Мэндсайханы зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар “Тод хувцастай эмэгтэй” жүжгийг тайзнаа тоглож байгаа билээ. Тэгвэл бид тус жүжгээс дараах таван зүйлийг онцлон хүргэж байна.
Тус жүжгийг 2006 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн найруулгаар, Ардын жүжигчин С.Сарантуяа гол дүрд нь тоглосноор “Ээж ээ” гэх нэрээр хүргэж байсан бол өдгөө 18 жилийн дараа “Мөрөөдлийн театр-ын уран бүтээлчид “Тод хувцастай эмэгтэй” нэрээр шинэ найруулга,шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглож байна. Цолмонгийн дүрд жүжигчин О.Энхтуул тоглож буй юм.
Жүжигт өгүүлж буй гол нэг санаа энэ. Өнөө цагт эсэргээрээ өөрийн хүүхдийг л гэхээс өрөөлийн хүүхэд, бусдын амьдрал хамаагүй гэх хандлага бий. Тэгвэл эл жүжигт харин ч хүний хүүхдийг өөрийн хүүхдээс илүү хайрлан өсгөж, түүнийг хэрхэн зөв замд нь эхийн хайр энэрлээрээ чиглүүлэн хөтөлж байгааг харуулдаг. Үүгээрээ хүн чанар, хүнлэг сэтгэл, хүн хүнээ ялгахгүй хайрлах чанарыг ч мөн дуугарч байгаагаараа онцлог юм.
Мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэсэн санаа бидний нийгэмд ч өнөөдөр бий. Эд хөрөнгөтэй л бол гоо үзэсгэлэн, гоё сайхан бүхнийг авч болдог гэх санаа мөн энэ жүжигт бий. Тиймдээ ч Ганбаярт уулзаж байсан эмэгтэй нь “Хүн дандаа залуу явдаггүй юм шүү дээ” гэхэд, “Залуу нас дуусах ч мөнгө дуусахгүй” гэдэг. Бүхнийг мөнгөөр шийдэж, бусдыг, тэдний итгэл, сэтгэл, хүн чанарыг ч дэвсэлж буй хүмүүсийг харин ч нэг тод харуулж байна лээ.
Жүжигт мөн л энэ санаа бий. Цолмонгийн том хүү Болдын эхнэр нь түүнийг хамгийн хэцүү үед нь ойлгохгүй орхидог. Хурааж хуримтлуулсан мөнгөө ах, дүүтэй зарцуулж, тэдний асуудалд тусална гэхэд нь дэмждэггүй. Хэцүү бэрх үед хүний мөн чанар танигддагийг ч Цолмон гэх айлын бэрээр төлөөлүүлэн харж болно. Сайн, муу, сайхан, муухай хослон оршиж байдгийг энэ жүжиг Ганбаяр болон бэрийнх нь дүрээр илүүтэй харуулдаг.
Үр хүүхдэдээ амиа өгөхөөс ч буцахгүй хүмүүс бол эцэг, эх. Энэ бол жүжгийн гол амин санаа юм. Мөн архичин, тамхичин, хулгайч, дээрэмчин, хамгийн мундаг тамирчин, дарга, сайд аль нь ч байсан хамаагүй бүх цаг үед ижил тэнцүү хайрладаг. Үргэлж үр хүүхдээ даарч, өлсөж байгаа болов уу гэж санаа нь зовж, асууж сураглаж байж санаа нь амардаг. Тэднийг аз жаргалтай, эрүүл энх байлгахын төлөө хичээж, бусдаас харамлаж, хайрладаг. Ээжүүд ийм л байдаг.
| “ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ” ЖҮЖГЭЭС ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |