Монголын хөгжмийн нэрт зохиолч, Соёлын тэргүүний ажилтан С.Тараатай ярилцлаа. Тэрбээр хоёр дуурь, симфони найраглал, 16 киноны хөгжим, 10 гаруй дуу хөгжмийн чуулбар, бүжгийн хөгжим, “Шанзны гоцлол”, “Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт”, “Морин хуурын квартет” зэрэг дан хөгжмийн бүтээлүүд, 11 романс, 80 гаруй дууны хөгжмийг сонсогчдод хүргэжээ.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан таны сор болсон бүтээлийн нэг "Ээжийн бүүвэйн дуу" хэрхэн бүтсэн талаар ярилцлагаа эхлүүлье?
-"Ээжийн бүүвэйн дуу" бол миний олонд танигдсан анхны дуу. Яруу найрагч Ц.Зоригтсайхан агсан шүлгийг нь бичсэн юм. 1982 онд Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа би ээжийгээ санаад сэтгэл хоосон оргиод, бие тавгүйтээд сууж байхдаа зохиосон. Бас ээжийн минь намайг бүүвэйлж өсгөсөн аялгуутай энэ дуу холбоотой байх гэж боддог. Өөрөөр хэлбэл, ээжийгээ санасан сэтгэлээс бүтсэн дуу гэж болно. Зүрх, сэтгэлийн угаас, ээжийн хайраас бүтсэн дуу болохоор хүмүүст их хүрсэн болов уу гэж боддог. Ер нь 40 гаруй жил энэ дууг марталгүй дуулж байгаа нь надад бахархалтай сайхан санагддаг. Миний ээждээ зориулсан анхны дуу бол энэ. Гэхдээ би ээждээ энэ дууг танд зориулсан шүү гэж одоог хүртэл хэлээгүй. Ээж минь бусад хүнээс энэ тухай сонсож байсан уу, үгүй юу гэдгийг ч би мэддэггүй юм. Хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн гайгүй бүтээлүүд нь дандаа сургуулиа төгсөхөөс өмнө гарсан байдаг. Түүний нэг нь энэ.
-Та нийтийн дуу төдийлөн их хийгээгүй санагддаг. Энэ тухайгаа ярьж өгөөч. Таны бусдаас өөр байх онцлог уу?
-1975 онд “Хараацай минь нисээрэй”, “Эмчийн сэтгэл” гээд хоёр дуутайгаар хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа багшид шавь орж байлаа. Түүнээс хойш "Багачуудын ордон", "Хүйн ээж", "Эмчийн сэтгэл", "Миний хань", "Цасан дээрх танго", "Жаахан цэрэг", "Цэргийн бүсгүй", “Монгол цэрэг”, “Ээж хайрхан”, “Ааваа дурсана” гээд 80 гаруй дуу хийсэн байна. Хүмүүсийн дагаж дуулдаг биш сонсох дуртай дууг нь хийх юм сан гэж мөрөөддөг байсан. Тэр бодол мөрөөдөл минь одоо ч хэвээрээ.

-Тэр олон дуунуус нь "Цасан дээрх танго"-г онцолмоор байна. Монголчуудын сонсох дуртай дуунуудын нэг яах аргагүй мөн шүү дээ?
-“Цасан дээрх танго”-г минь Монголын анхны танго, Н.Оюунчимэгийн дуулсан “Баянтуул” дууг минь анхны блюз гэдэг юм. Бас “Шөнийн танго” гэж дуу бий. Хөгжмийн зохиолч өөрийгөө олох нь хамгийн чухал. 1986 онд Хөгжмийн дээд сургууль төгсөж ирснийхээ дараа Германд мэргэжил дээшлүүлж буцаж ирээд “Варьете” чуулгыг байгуулан ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолчоор ажилласан. Тэнд ажиллаж байхдаа бүжгийн хөгжим, жүжгийн хөгжмүүд, жааз оркестрт зориулсан аяз олныг бичсэн. Чухам тэндээс л би өөрийгөө олсон.

-Дуулж чаддаггүй хөгжмийн зохиолч гэж байхгүй биз дээ. Дуулахгүйгээр хөгжим, ая бичнэ гэж байхгүй байх?
-Дуулж чаддаггүй хөгжмийн зохиолч байхгүй. Бүгд өөрийн гэсэн дотоод ертөнц, сэтгэлээ мэдэрч, аялж байж хөгжим бичдэг. Дуулна гэхээр дуучин шиг чанга дуулахын нэр биш. Тийм болохоор хөгжмийн зохиолч болгонд ширээний ном шиг нь дуу сэтгэлд нь байдаг гэсэн үг.
-Уран бүтээлчдээс хүмүүс онгодын тухай их асуух болжээ. Та үүний талаар ямар ойлголттой явдаг вэ?
-Уран бүтээлийн онгод гэж хичээж, хөдөлмөрлөсний эцэст бий болсон сайн бүтээлүүдийг онгод орж хийсэн бүтээл гэж яриад байх шиг. Миний хувьд уран бүтээлийн онгод гэж байдаггүй. Сайн юм хийх гэж бодох, хичээх, нойргүй хонох үе зөндөө. Түүний хүчинд буюу тэр бүхний эцэст хамгийн сүүлчийн хувилбараараа тархи, сэтгэлд буусан бүтээлээ би од, хиймортой бүтээл гэж боддог. Өөрөөр хэлбэл, онгод орж байж хийсэн бүтээл юм даа. Мөн стресстэхгүй юм хийнэ гэж байхгүй. Өөрийгөө шаналгаж, зовоож байж л гараас юм гардаг.

-Таны аливаа хөгжим бичих, уран бүтээл хийх үүтгэл нь юу байдаг вэ. Улирал, сэтгэл зүйн байдал зэрэг нөлөөлдөг үү?
-Надад улирал, өнгө, гаднын нөхцөл байдал төдийлөн нөлөөлдөггүй. Төгөлдөр хуур дээр нэг суугаад л ая хийчих үе бий. Хэчнээн суугаад байхад болж өгдөггүй үе ч бий. Тэгэхээр бүтээл төрөх мөч, агшин гэдэг давтагдашгүй байдаг. Ганцхан намрын улиралд өөрийгөө сайн бүтээл хийдэг гэж ярьдаг хүмүүс байдаг. Би тэдний нэг биш. Өөрийгөө сайн мэдэрч, ойлгох нь чухал байдаг.
-Та Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалтай нэг ангийн сурагчид байсан гэх юм билээ. Хэрхэн нөхөрлөж байсан тухайгаа ярьж өгөөч?
-Би нийслэлийн 33 дугаар сургуулийг төгсөөд Багшийн сургуульд багшийн ангийн хуваарьтай ирсэн ч эхний хэл бичгийн шалгалтдаа уначихсан. Аав маань сандраад намайг Хөгжмийн ангид нь шалгуулахад тэнцчихсэн. Тэгэхэд Билэгээг ээж нь, Шаравыг ах нь хөтөлчихсөн ирж оруулж байлаа. Билэгээ гитар, Шарав баян хуур тоглоно. Нэрсийн дарааллаар хөгжим хуваарилаад, эхнээсээ төгөлдөр хуур, аккордеон, үндэсний хөгжим, хуучир гээд л сонгуулаад явсаар Шарав бид хоёр шанз хөгжим дээр таарсан. Шанзыг эмэгтэй хүүхэд тоглодог гэсэн шүү юм бодоод ичээд явдаг байлаа. Гэсэн ч хоёулаа “Үлгэрийн холбоо” гээд бүтээл тоглоно оо. Багшийн сургууль төгсөхдөө би “Шанзны гоцлол” концерт биччихсэн байлаа шүү дээ. Сургуулиа төгсөөд би Пионерын ордонд, Шарав маань Нэгдүгээр сургуульд, Билэгжаргал Архангайн Багшийн сургуульд хуваарилагдаж байлаа. Анх очихдоо төрийн шагналт яруу найрагч Цэгмидийн Гайтав гуайтай “Багачуудын ордон” гэдэг дуу хийж байлаа. Манай ангийнхан ээлж дараалан хойшоо сургуульд явцгаасан. Би 1977 онд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр явах байсан ч цэрэг татлага мэргэжлийн шалгалттай давхацчихсан. Бага даргын сургуульд хорь гаруй хоночхоод ирж байлаа. Тэгээд 1979 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг найрал дууны багш, удирдаач мэргэжлээр дүүргэсэн. Бид уран бүтээлийн талаар ярилцаж, нэгнийгээ бүтээлийг сайн, муу болсон тухай байнга ярилцдаг байлаа. Тэднийхээ зөвлөгөө, сэтгэгдэл, урмын үгэнд хэдэн бүтээл хийгээд амжсан гэж боддог.

-Та киноны ямар хөгжмүүд бичиж байсан бэ. Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Жин дунгуй”-гаас эхлээд “иний охин ээждээ ир”, “Зүрх зогсохгүй”, “Ахадсан ачаа”, “Амьдрал”, “Сүүгээр амилсан хорвоо” гээд уран сайхны 16 киноны хөгжим бичсэн. Хамгийн сүүлд “Худгийн мисс” киноны хөгжим дээр ажилласан. Цэргийн чуулгаас гарснаас хойш оркестрт зориулсан “Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт”, “Морин хуурын квартет”, төрөлх нутагтаа зориулж “Алтай” симфони найраглал бичсэн. Одоо нэг концертны хөгжим бичих гээд хэд хоног нам сууж байна.
| ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ С.ТАРАА: УРАН БҮТЭЭЛИЙН ОНГОД ГЭЖ БАЙДАГГҮЙ. ХИЧЭЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨСНӨӨР САЙН БҮТЭЭЛ ТӨРДӨГ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |