Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн “Зүйл зүйлийн бодол” ном хэвлэлтээс гарлаа. “Зүйл зүйлийн бодол” ном нь нийт 34 зүйл, бодлоос бүрдсэн байна. Нэрт сэтгүүлч Х.Цэвлээ өмнө нь “Социалист аж төрх ёс”, “Амьдрал бидэн хоёр”, “Хэнзхэн сарнайн өчил”, “Зүрхний бичээс”, “Дээлтэй судар”, “Хангайн нуруу шиг хүмүүс”, “Өвөөгийн жор”, “Ээж бидэн хоёр”, “Нийтлэлийн тухай яриа” , “Өвөөгийн жор”, “Хоточ цагаан банхар”, “Нандин ээж”, “Үзэг бидэн хоёр” тэргүүтэй 50 гаруй ном бүтээл хэвлүүлсэн билээ.
...Монголын ахмад настнууд бол монгол гүрнийг сүмбэр уул гэвэл бэл толгод нь, сүн далай гэвэл эх ундарга нь, ургамал ногоо гэвэл үндэс нь, түмэн наст хэмээх уран зургийн бэлгэдэл гэвэл хас тэмдэг нь юм.
Тиймээс ахмад настныг урт удаан наслуулан хүн амд эзлэх тоо хэмжээг ахиулах нь монгол өв соёлын дархлааг хамгаалах төрийн бодлогын цөм асуудлын нэг яах аргагүй мөн байх учиртай.
.jpg)
“Амьдралын цагаан хөтлөөр даваад буцахын хөндий уруудан айдсын хөх жим рүү дөхөж яваа гурван хөлтэй өвөөг би сайн таньдаг, түүний бодол санааг нь хүртэл андахгүй мэднэ.”
“Хүмүүс бид олныг мэддэг ч хөгширснөө мэдэхгүй хөгширдөг аж”
“Цаг хугацаа яагаад ч хүчирдэггүй нэгэн зүйлийн чухал юм хүнд бий”
“Өвөө эмээгийн сэтгэл гэдэг бол хөгширдөггүй ертөнц. Өвөө эмээгийн сэтгэлийн нар жаргадаггүй, сэтгэлийн гал нь унтардаггүй, сэтгэлийн гэгээ нь бөхдөггүй, сэтгэлийн тэнхээ нь барагддаггүй.”
“Байхгүйг бий болгох мөрөөдлөөс хүмүүний ухамсарт амьдрал эхэлдэг тул мөрөөдөл амттай.”
“Хүн гэдэг амьтан гарамгай хэдий ч эрийн сайнд биш, эх дэлхийн хүчинд ургадаг нэгэн төрлийн ухаалаг ургамал юм санжээ.”
“Ээжтэйгээ байгаа хүн бол ядуухан борог амьдралтай байвч баян хүний зэрэгтэй явдгийг би ээжийгээ энэ хорвоогоос алдсаны дараа л ухаарсан.”
“Хэл яриагаар дамжиж байгаа бүхэн мэдээ.”
“Эргэцүүлбээс бид үг үсгийг нь уншиж үл мэдэх судар бичгийн хүрээлэн дотор сууж л байна уу гэлтэй.”
“Дэлхийн дэвжээ гэдэг хэмжүүр нь орчин үеийн монгол хүнд хүршгүй хол зам, давшгүй өндөр даваа байхаа нэгэнт больжээ.”
| ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, НЭРТ СЭТГҮҮЛЧ ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭГИЙН “ЗҮЙЛ ЗҮЙЛИЙН БОДОЛ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |