Сүлжсэн үсээ ардаа боосон нүдний шилтэй залуу шарласан мододтой гудамжинд дуулж алхана.
Сонсох нь ээ,
“Ахиад л энэ гудамжинд намар иржээ
Алхах зам дээр шар навчис хөглөрчээ
Яг энэ өдрийг хайрт минь санаж байна уу.
Яг энэ үдэш гараас чинь хөтөлсөн...” гэж дуулна. “Энэ бол хайр” дууг хэдийнэ сонссон үзэгчид бол түүнийг хэн гэдгийг мэдсэн байх.
Дуучин Г.Эрдэнэбилэгийг бид “Дижитал” хамтлагаас эхлэн мэдэх билээ. Томдсон өмд, цамц, саравчтай малгайтай залуус хип хоп дуулаад л ерээд оны сүүлчээр ид хит болж байсан даа. Тэгэхэд тэдний дундаас цойлон гарч ирсэн хамтлаг бол “Дижитал”. Хамтлаг байгуулагдсанаас хоёр жилийн дараа буюу 2001 онд Эрка гишүүнээр нь орж байжээ. Хамтлагийн гишүүд анхны дуундаа бооцоо тавьж, “Энэ дуу хэрэв хүмүүст хүрэхгүй бол хамтдаа дуу хийхээ больж, өөр өөрсдийн уран бүтээлээ хийе” гэж ярилцаж байсан гэдэг. Тэр нь анх гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хит болсоор байгаа “Цасан будрах өвлийн үдэш Би чам дээр очно доо Царайлаг төрсөн чи минь харин Инээмсэглэн ирнэ дээ” гэх “Чамдаа” дуу. Түүнээс хойш “Галзуу ганц”, “Өнчин нулимс” “Хүүгээ өршөө”, “Гандан буурахгүй” зэрэг олон хит дуу төрүүлж, залуусын дунд хоногшин үлдэж чадсан. Анх байгуулагдсан цагаасаа олон хүний дурсамж, хайрыг дуугаараа хөглөн бүтээж яваа домогт хамтлагийн уран бүтээлийг одоо ч сонсоход дотно дулаан, өсвөр насны жаргалтай үеүдэд хүргэдэг. Цас орохоор чихэвчээ тултал чангалаад “Чамдаа” дууг сонсон алхахад одоо ч сэтгэл догдлом санагддаг.

Тэгвэл хамтлагаасаа дутахгүй хит дуутай, рок попын уран бүтээлч дотроо уран бүтээлийн дархлаатай нэгэн бол Эрка. Хүний сэтгэлийн дотор эгнэн орших олон дурсамжаас хамгийн нарийн нандин, онцгой, мартагдашгүйг нь тэр ингэж дуугаараа “сугалан” татаж, эрхгүй өнгөрсөн рүү нь хөтлөн очиж, хөглөн дуулдаг. Бүхий л бие, сэтгэлээрээ дуугаа мэдэрч, тэр мэдрэмжээ харамгүй дэлгэж, хуваалцдаг болохоор дууг нь сонссон хүн нэг мэдэхэд л автаж, эргэн дурсаж, санааширч, инээвхийлж, магад үймэрч суудаг. Өөрөө ч тэр “Мэдрэмж бол миний хувьд их чухал. Хаана ч явсан өөрт төрсөн мэдрэмжээ барьж, биежүүлж, түүнийгээ зүрх сэтгэлдээ гүнзгий суулгаснаар үг бичигдэж, аялгуу төрж бүтээл амилдаг” гэнэ. Түүний тэгж мэдэрсэн бүтээлийг бид өөр өөрсдийн мэдрэмж, дурсамжаар өлгийдөн сонсож, зүрх сэтгэл рүүгээ өнгийдөг. Эркагийн өөр нэгэн имиж бол саравчтай малгай, хар нүдний шил. “Чамайг санасаар” дууг нь сонсоогүй хүн бараг байхгүй болов уу.
“Алдсан ч бид нэг нэгнээ хайрласаар байна
Ахиад эхэлбэл болох уу
Яаж аргадах вэ
Яаж ойлгуулах вэ
Амьдралыг чамтай хамт туулмаар байна...” гэх үгтэй бүтээлээрээ тэр олон хүний хэлж зүрхлээгүй үгийг хэлж, хайртай хүнээ гомдоочихоод яаж уучлалт гуйх учраа олохгүй яваа хүмүүст тэр дуугаараа дамжуулан хүргэж чадаж байгаа. Дуугаараа сэтгэлээс сэтгэлийн хооронд гүүр “барьж” чадаж байна гэдэг л тухайн уран бүтээлчийн бүтээлийн чанар чансааг илтгэх болов уу.

Цаашлаад,
“Аз жаргалтай байгаарай, хайрт минь
Намайг дурсаад инээгээрэй, чи минь
Битгий уйлаарай, эмзэгхэн минь
Зүрхэнд үлдсэн хамгийн нандин дурсамж минь...” гээд хамгийн хайртай хүнээ явуулж чадаж ч байна. Дижиталын Эркаг ийм онцлогтой, хамаг сэтгэлээ дуундаа шингээсэн уран бүтээлч юм уу гэж хардаг юм. Өөрийн гэсэн өнгө аяс уран бүтээлчээс ингэж л төрж, түүнийх гэсэн зүйлд нь бид татагдан дууг нь сонсдог байх нь. Шинэ уран бүтээл нь гараад л нийгэмд тэсрэлт хийж, хэн бүхнийг гуниг, ганцаардал, догдлолтой хайрын дурсамж руу нь хөтөлдөг. Харин хэний ямар дурсамжийг аль дуу нь хөтөлж байна вэ гэдгээрээ өөр. Сонсогчийн хувьд би эхлэлд дурдсан дууг намрын улиралд сонсох дуртай. Хэн нэгэнтэй хамт зогсож байсан гудамж гэхээс илүү бага нас, хамгийн сайн найзтайгаа нандин зүйлсээ ярилцан сууж байсан ахуйн дурсамж хүртэл эл дуугаар хөглөгддөг. Дууг нь сонсоод л дотроосоо дурсамжаа нэг нэгээр нь хөвөрдөөд, цаг хугацааг ухрааж, өнгөрсөн рүү бодол санаагаараа хүрч очиж, нэг догдолж, баярлаж, эсвэл уйлж, багахан харамсана. Түүний дуунд ийм нэг увдис, чадал шингээтэй байдаг нь сонсох бүрд мэдрэгддэг.
| ЭРКАГИЙН ОН ЦАГ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |