Ойрд дэлгэцийн бүтээлээс хараагүй түүнтэй бид тун саяхан "THAT'S MY JAM" шоугаар "уулзлаа". Өнөө л “Чамайг алдмааргүй байна” жүжгийн гол дүрийн эрх дураар, сэргэлэн цовоо Уран эмэгтэй, “Гоёлын даашинз” киноны галзуу Ариунаа хэвээр байна. Уг нь тэдгээр уран бүтээлээс хойш цаг хугацаа хорь гаруй жилээр улирсан ч түүний гоо үзэсгэлэнтэй, гал цогтой зан чанар нь өнөөд ч бидний гайхширлыг төрүүлсэн хэвээр байна. Энэ бол арван жилийн сурагч байхаасаа загварын тайз руу алхаж, “Гоёл” наадмын топ моделиор шалгарсан Д.Пүрэвсүрэн.

Долдугаар ангидаа Хүүхдийн ордны "Үнсгэлжин" тэмцээнд оролцож анх загварын тайзнаа гарч, наймдугаар ангиасаа загварын дугуйланд явж эхэлсэн гэдэг. Анх загвар өмсөж байсан тухай тэрбээр “Өөдөөс гэрэл тусаад нүд гялбаад үзэгчид харагдахгүй, чих шуугиад, зүрхний цохилт чанга сонсогдоод яг л кинон дээр гардаг шиг байсан. Нүдээ гүйлгэж болохгүй юм байна гэх зэргээр өөрөө өөрийгөө дасгалжуулна. Тэгээд л тайзан дээр ахин дахин гараад ирэхээрээ биеэ барих байдал нь аажмаар арилж дадлага сууж эхэлсэн” гэж ярьсан байдаг.
Тэгж л тэр загвар хэмээх том ертөнцөд хөл тавьж, амжилттай, чадварлаг модель байж чадсан. Загвар түүний ердөө л нэг жигүүр нь. Гэхдээ биеэ зөв цэгцтэй авч явж, өөрийгөө бүтээхэд нөлөөлсөн салбар.
Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөж, өнөөдрийн тайз, дэлгэцийн “топ”-уудтай нэгэн гараанаас эхэлсэн түүнийг бид “Найм дахь гараг” хамтлагийн “10 жилийн дурсамж” дууны клипээс эхлэн мэдэх билээ.
Өндөр нуруу, турьхан бие, даруухан төрх, чанга дуу түүнийх. Нэмээд эрч хүч, сэргэлэн цовоо зан чанараар өөрийгөө цэнэглэсэн эмэгтэй бол тэр.
Хаана ч гэрэл цацруулж, аливаад дайчин зан чанараараа үлгэрлэж, олон ч охидыг загвар болоод кино урлагт араасаа дагуулж буй. Сургуулиа төгсөөд тэрбээр “Хувьсал” продакшнд жүжигчнээр ажиллаж “Би эр хүнд хайртай”, “Чамайгаа алдмааргүй байна” зэрэг жүжгийн гол дүрд тоглосон. Магад түүний тоглосон жүжгийг үзээгүй үзэгчид жүжгийн дууны клипээр нь илүүтэй мэдэх байх.

Ийн тайзнаа “хүч сорьж” байгаад найруулагч З.Батболдын “Боолын гэрээ” киноны дүрээр дэлгэцийн бүтээл рүү орж эхэлсэн. Араас нь “Мөнгөний гахай”, “Гэр”, “Цасан охин”, “Хожлын нүүдэл”, “Гоёлын даашинз” зэрэг бүтээлд тоглосон билээ. Түүний дүрүүд ихэвчлэн эрх танхи, гоо үзэсгэлэнтэй дурлалт эмэгтэй байдаг бол “Амьдрал төсөл” кинонд хариуцлагатай, хэрсүү, гэр бүлдээ үнэнч хайртай эмэгтэйн дүрийг үзүүлдэг. Хэдий залуу гэр бүл өмнөө тулгарч буй жаахан бэрхшээлдээ дийлдээд амьдралд амархан шантрах, бууж өгөх тохиолдол бий ч нэгнээ хайрлах хайр, итгэл алдраагүй цагт бат бөх хэвээр байдгийг тус уран бүтээл харуулдаг.

Харин ийм нэг эерэг мөртлөө эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал дүүрэн дүрээс нь анги ондоо, тэс өөр Д.Пүрэвсүрэнг бидэнд үзүүлсэн нь “Ларьдма” кино. Нэг ёсондоо гаднаа эрх танхи, зоргоор ялдам энэ уран бүтээлч бүсгүйг эвдэж, дотоод мөн чанарыг нь илрүүлсэн бүтээлийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа “Ларьдма” киногоороо "түлхсэн". Д.Пүрэвсүрэн жүжигчин ч энэ кинонд мэргэжлийнхээ ур чадварыг бүрэн дүүрэн харуулж, өөрийгөө дайчлан тоглосон. Амьдралдаа буруу сонголт хийж, хүчирхийлэлд амьдарч буй олон эмэгтэйн дуу хоолой болж, тэдний өмнөөс "хашгирч" чадсан бүтээл. Дараа нь мөн "Ларьдма-2" кинонд ч зоригтой тоглосон. Уран бүтээлийн ийм нэг ирлэсэн хамтрагч байна гэдэг мөн хол замд дагуулж, хөтөлж, олон зүйл үзүүлж, нүдийг нь нээлгэж, хөгжүүлдэг. Үүнийг Б.Навчаа жүжигчин тэдний хамтын уран бүтээлээс жишээлэн харж болох юм.
Мөн Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглосон “Хоёр амь” киног ч дурдахгүй байх аргагүй. Дэлгэцэд тэр ийн өөрийн өнгө аяс, үнэр, амт, санаа зорилготой дүрүүдийг “өрж” чадварлаг чамбай уран бүтээлч гэдгээ харуулан яваа. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлийн хувьд чимээ аниргүй байгаа тэрбээр загвартаа улам ч гоё сайхан харагдана. Хоёрдугаар 40 мянгатад хүүхэд насаа өнгөрүүлсэн жирийн нэгэн охин тэрбээр амьдралд өөрийн сонгосон сонголтдоо эзэн байж, тууштай шаргуу хөдөлмөрч байж л хүсэл мөрөөдлөө биелүүлдгийг барилгын институд аав, мод боловсруулах үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан ээжээсээ харж өсжээ. Багаасаа загварт сонирхолтой, тайзнаа алхах хүсэл нь байсаар Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгсөөд л урлагт хөл тавьж өдгөө хүртэл тайз, дэлгэцийн урлагт үнэнч зүтгэсээр, гэрэлтэн гялалзсаар байна.
| ТАЙЗНАА Ч, ДЭЛГЭЦЭНД Ч ГЭРЭЛТСЭЭР БУЙ Д.ПҮРЭВСҮРЭН |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |