Киноны турш надад “Хэрвээ надад ийм боломж байсан бол эмээгийнхээ энгэрт цай хөртөл, ганцхан удаа тэврүүлэх юм сан” гэх бодол эргэлдэж байв. Эмээгийнхээ царайг бүдэг бадагхаан санаж, бусдын үгнээс л сонсож ирсэн болохоор өнгөрсөн очиж уулзах юм сан гэх биелэхгүй нэг хүсэл надад бий.
Би эмээдээ “Зээ нь хүссэн замаараа гэлдэрч л яваа шүү. Таны бага охин/миний ээж/ ач нараа тойруулсан тань шиг дүүрэн сэтгэлтэй эмээ болсон” гэж хэлмээр байна.
Киноны тухай цухас тэмдэглэвэл,
Киноны ихэнх үйл явдал нэгэн буйдхан хэр нь хачирхалтай кафед өрнөнө. Тэнд өөр өөрийн зовлонтой хөхөө дуугарахыг чин сэтгэлээсээ хүссэн хүмүүсээр “дүүрэн. Учир нь хөхөө дуугарахад тэд шидэт сандал дээр сууж өнгөрсөн рүү аялдаг юм.
Хайртай хүнээ, ээжийгээ, дүүгээ санасан хүмүүс ээлжлэн ирнэ. Тэднийг “Ганцхан удаа л харах юм сан, тэгээд л хэлчихвэл боллоо” гэх ганцхан хүсэл нэгтгэж, энэ кафены зүг хөтөлдөг. Хагацал, эргээд уулзах хүсэл л хүнийг тэгтэл шантрааж, бачууруулж, боломжгүйд итгэхэд хүргэдэг байх.
Зохиолч Г.Анхбаяр уг бүтээлээрээ дамжуулан бидний сэтгэлийн “утас”-ыг хөндөж, өнгөрснөө эргэцүүлэх, хэн нэгнийг үгүйлэх мэдрэмжийг өглөө. Харин найруулагч Х.Манлайбаатар ч л дүрүүдээ маш сайн сонгожээ. Дүрүүдэд МУГЖ С.Лхагвасүрэн, МУСТА Д.Батцэцэг, Б.Гарамханд, Н.Цэнд-Аюуш болон залуу жүжигчин Г.Золзаяа, Ц.Номин, Т.Анхзул, О.Уярал, Х.Сумьяадорж нар тогложээ.
.jpg)
Жүжигчдийн намуухан яриа, үнэн жүжиглэлт, киноны өнгө, дуу үнэхээр мэдрэмжтэй байлаа. Дүрүүдээс Т.Анхзулын дүр хамгийн гэгээн хийгээд нандин дүр байв. Хэрэв би түүний оронд байсан бол “Эгчээ би танд гомдож байна...” гээд уурлаж, хашхирч, уйлах байлаа. Гэтэл тэр тэгсэнгүй эгчдээ хэчнээн гомдсон ч үргэлж хайрласаар, зөөлөн хандсаар байв. Хорвоогоос буцахдаа ч эгчдээ ухаарал өгөөд буцаж байгаа нь хайр хүрмээр, бас бачуурмаар...
Хэрвээ эгч нь ганцхан удаа дүүтэйгээ уулзсан бол. Түүнээс зугтааж, нуугдаагүй бол тэдний гэр бүл уй гашууд автахгүй байлаа. Бид яг одоо л хайрлаж, уучилж чадвал өнгөрсөн цаг хугацаанд бид юунд ч харамсахгүй гэдгийг ч түүний дүр харуулж байв.
Уншигч та бүхэн амралтын өдрөөр “Эргэх учрал” киног гэр бүлээрээ үзэж, нэгийг бодоод үзээрэй.
| “ЭРГЭХ УЧРАЛ” КИНОНООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |