Бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн дээр МУГЖ Н.Ариунболд Амбий найзынхаа celebration-ыг хийсэн нь үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн үйлдэл байлаа. Аргагүй Амбий, Бооёо, Хүрлээ гэж нэгэн цагт хоршин дуудагдаж, зорилго, зориг нэг явсан нөхөд. Жүжигчин Б.Батзаяа, Л.Чаминчулуун, Б.Туяа тэргүүтэй хошин урлагийн мастеруудын араас халгиж, цалгисан залуус түрэн орж ирж, олон сайхан үзүүлбэр, номероор үзэгчдийн хайрыг татаж, сэтгэл зүрхэнд нь мартагдахгүйгээр хоногшсон. Тайзнаа тэд тууз зүүж, дүрэмт хувцас өмсөөд сурагч охид болж байлаа.
Хамтдаа тэд хүүхэд тэврээд ээж болж байлаа. Атаман, аав, хүү, цэрэг, ч болж байлаа.
Тэд мөн сайхан ч нөхөрлөсөн. Хар бага нас, арван жил, оюутан ахуй үе, цэргийн он жилүүд гээд хамт байгаагүй үе тэдэнд нэг ч үгүй. Аатай залуу насныхаа алдаа, оноо, ир, бяр, авьяас билэг бүхнийг хамтдаа хуваалцаж, нэгнээрээ хөглөгдөж он жилүүдийг хамт туулсан. Бооёо “Сайн уу сайн аа” нэвтрүүлэгт зочноор ороод, “Амбийгаа их санана даа, их ч бодогдоно. Одоо ч найзыгаа байхгүй болсон гэж боддоггүй шүү дээ. Энэ том хотын хаа нэгтээ юмаа хийгээд явж байгаа шиг санагддаг” гэж гунигтайхан ярьж суусан. Түүнд ер нь найзыгаа мартаж байсан цаг мөч гэж байхгүй байх. Ямар сайндаа л бүх оддын тэмцээнд залуусаа хошуучлан орж, амжилттай шидэлт хийхдээ найзынхаа тэр нэг дотнохон үйдлийг дуурайн хийж байх вэ. Санан, үгүйлж, байнга сэтгэл зүрхэндээ хамт байдгийн нэгээхэн илрэл л тэр шүү дээ.
Он цаг өнгөрч, ойр дотно явсан хэн бүхэн хорвоогоос буцлаа ч үгүйлэгдэхийн орон зайд амьдарч мартахгүй байх нь сайхан юм даа гэж бодлоо, Бооёогийн бичлэгийг үзээд. Баярлалаа Бооёо, ард түмний хайртай жүжигчнийг эргэн сануулсанд.

| АНД НАЙЗАА МАРТАХГҮЙ НЬ САЙХАН ЮМ ДАА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |