Тэрбээр У.Шеспирын “Ромео, Жульетта”, СГЗ Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас, Оросын нэрт зохиолч В.Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" зэрэг жүжгүүдэд дүр бүтээсэн билээ.
Мөн “Шуугиан таригч”, “Нинжин сэтгэл”, “Нийслэн хүүхэн 1,2” гэх мэт дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээж өөрийгөө чамгүй авьяаслаг уран бүтээлч гэдгээ харуулсан.
-Сайн байна уу. УДЭТ-д ажиллах болсон түүхээсээ хуваалцаач?
-Би 2012 онд Соёл Урлагийн Их Сургуульд УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатар багшийн удирдлага дор суралцаж эхэлсэн. Нэгдүгээр курсийн оюутан байхаасаа л УДЭТ-ынхаа жүжгүүдийн олны хэсэгт ажиллаж эхэлснээр “Би УДЭТ-ын жүжигчин л болно” гэж “шунаж”, дурлаж эхэлсэн дээ. Тэгээд их сургуулиа төгссөн жилээ шалгалт өгч тэнцээд, долоо дахь жилдээ энэ том “айл”-д ажиллаж байна.
-Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов, хүүхэд насны мөрөөдөл байв уу?
- Миний өвөө Урлагийн гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн дуу оруулагч Ж.Дарамсүрэн гэж хүн бий. Тухайн үед би өөр мэргэжил сонгосон байсан ч өвөөгийнхөө хүсэлтийг хүлээн авч, СУИС-д элсэж байлаа.
-Ямар мэргэжлээр суралцах бодолтой байсан юм бэ?
-Би хими, физик, математикийн хичээлдээ дуртай, идэвхтэй сурдаг эмч болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Найзуудтайгаа хамт АШУИС руу нууцаар орж, музейг нь үздэг байсан.
Харин арван жилийн сургуулиа төгсөх жил өвөө “Чи нэг СУИС дээр хүрээд ирэх үү” гээд дуудсан. Учрыг нь ойлгохгүй яваад очсон чинь “Энэ жил хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр элсэлт авч байгаа юм байна. Өвөө нь чамайг жүжигчин болгомоор байна аа, чи ийшээ орох уу” гэсэн. Тэгээд "Ямар ч байсан шалгалт өгөөд үзье" гээд л өгсөн чинь эхний тавд ороод, сургуульдаа орж байсан. Одоо өвөө минь намайг урлагийн хүн болох ёстойг мэдэрч, зөв алхам хийлгэж дээ гэж боддог.
-Та дэлгэцийн урлагт чамгүй олон дүр бүтээсэн байдаг шүү дээ. Анхны дүрийнхээ талаар яриа дэлгэвэл?
-Найруулагч, СТА Д.Галбаярын бүтээл “Шуугиан таригч” уран сайхны кинонд продюсер, жүжигчин Т.Хулан эгч маань санал тавьж, нэгдүгээр курсийн оюутан байхдаа анхны дүрээ бүтээж байлаа. Миний хувьд маш их ололт амжилт, нээлт, сандралаар дүүрэн байсан.
-Тайз, дэлгэц хоёрын ялгааг өөрийнхөө зүгээс тайлбарлавал?
-Кино бол монтажны урлаг гэдэг шүү дээ. Хэдэн ч удаа оролдож, сайн жүжиглэлт гаргаж болно. Нэг талаараа тэр дүр нь засаж болохгүйгээр дэлгэцэд мөнхөрдөг учир өндөр хариуцлагатай байх ёстой.
Харин тайзан дээр алдаа гаргаж болохгүй. Хэрэв алдаа гаргасан тохиолдолд жүжигчний уран чадвараар түргэн хугацаанд хөрвөх шаардлагатай байдаг. Мэдээж үзэгчидтэйгээ шууд харилцаж, тэдний энергийг мэдрэх хамгийн сайхан шүү дээ. Би тайзан дээр муу байвал тэрийг үзэгчид мэдрэх учир хамгийн сайнаараа дүрээ тултал гаргахыг хичээдэг.
-Өнгөрсөн хугацаанд таныг хамгийн их сорьсон дүр ямар дүр байв?
-У.Шеспирын “Ромео, Жульетта” жүжгийн Меркуциогийн дүр намайг хамгийн их сорьсон. Миний өмнө жүжигчин, СТА Э.Тодгэрэл энэ дүрийг маш чадварлагаар бүтээж, олны сайшаалыг хүртсэн байсан учир дутуудуулчихвий гэсэн сандралтай байсан.
Үзэгчид ч надаас Меркуциогийн дүрийг Г.Ганбат гэх жүжигчин “Яаж бүтээх бол, өөрөөр тоглож чадах болов уу” гэж харж байсан байх. Өөрийнхөө хэмжээнд сайн бүтээж, үзэгчдээс сайшаал хүртэж, цаашид илүү ихийг хийх очлуур минь болсон. Нэг ёсондоо өөрийгөө батлан харуулах шалгуур байсан гэх үү дээ.
.jpg)
-Ирээдүйд ямар дүр дээр ажиллахыг хүсдэг вэ?
-Түүхэнд үлдсэн нэрт хүмүүний дүрийг бүтээхийг хүсдэг. Жишээлбэл, Юмжаагийн Цэдэнбал дарга, Дамдины Сүхбаатар ч гэдэг юм уу., өнөөдрийн Монгол Улсыг бүтээлцсэн тийм түүхэн эрхэм хүний дүр. Харин театрын хувьд дэлхийн сонгодог жүжгийн гол дүр бүтээхийг хамгийн их хүсдэг.
-Уран бүтээлийн яриагаа түр орхиод, хувь хүн талаас нь ярилцъя. Та ямархуу хүүхэд байв, хаана өссөн бэ?
-Миний хүүхэд нас Бичил хороололд өнгөрсөн дөө. Аав, ээжийн яриагаар би дүрд хувирч тоглох дуртай хүүхэд байсан гэдэг. Энэ нь ч жүжигчин болох эхлэл байсан байх. Бас хөлбөмбөгөөр хичээллэж, Монгол Улсын лигт тоглодог, спортын зэрэгтэй байлаа. Яг тэр үед монголд гудамжны бүжиг хөгжиж эхэлж байсан юм. Найзуудтайгаа нийлж, бүжгийн хамтлаг байгуулж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн оролцож явсан түүхтэй.
-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгэвэл?
-Эхнэр минь Монгол Улсын Их Сургуулийн оюутан. Тиймдээ ч би сүүлийн үед уран бүтээл гэж гүйхээс илүүтэй охиноо хэрхэн өсөж торниж байгааг нь хараад л гэр “амь”-тай байна даа.
-Тэгвэл та урлагийн салбарт ажиллахыг зорьж буй дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
-Жүжигчин болохыг зорьж байгаа болон суралцаж буй дүү нартаа “Болно, бүтнэ” гэж өөрөө бодож байгаа л бол зоригтой “дайр”. Харин салхины аясаар битгий байгаарай. Бусдаас давж суралцаж, хүмүүстэй танилцаж, арын албанд ажиллаж, өөрийгөө бүрэн дайчлаарай. Хэрвээ чи урсгалаараа яваад л байвал ажлын байргүй жүжигчдийн нэг л болно оо л гэж хэлмээр байна. Би энэ л замаар хичээгээд л явж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
| ЖҮЖИГЧИН Г.ГАНБАТ: “РОМЕО, ЖУЛЬЕТТА” ЖҮЖГИЙН МЕРКУЦИОГИЙН ДҮР НАМАЙГ ХАМГИЙН ИХ СОРЬСОН |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |