Өндөр нуруу, өв тэгш бие, өтгөн хар хөмсөг, эргэлдсэн алаг нүд, хагалж самнасан богино хар үс, өргөн хамар, жигтэйхэн зохисон гэмээр живэр сахал, дөрвөлжин царай, дөлгөөн инээмсэглэл дээр хар савхи өмсөөд, дугуй саарал малгай духдуулж, урт савхин гутал өмсөх нь анай л нэг гүндүүхэн бригадын дарга гэлтэй. Гэхдээ энэ бол бригадын дарга биш та бидний сайн мэдэх “Уулын хөх сүүдэр” киноны Ганбатын дүр. Эрс шулуун, зоригт, хээ шуугүй тракторын жолоочийн дүр хүн бүрийн зүрхэнд дүрэлзэн шатаж үлдсэн билээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбын Золбоот хэмээх эрхэм ийм нэг час халуун дүрийг цэл залуудаа бүтээсэн нь ёстой чиг оносон гэмээр. Бодох нь ээ, тэр үнэхээр Монголын урлаг хэмээх их уулын хөх сүүдэр, хийморь лундаа нь өөдөө талын хөх чоно, эх орон, элгэн садан, шударга бүхний өмнө амиа өгөх эсэргүү Түмэн нь билээ.
Дундговь аймгаас гаралтай, дунд үеийн даруухан жүжигчин тэрбээр хошин урлагийн эцэг гэгддэг “Өнгөт инээд” инээдмийн продакшнаас өдөлж, өдгөө дэлгэцийн бүтээлд нэг тийм буурьтай, нөмөр түшигтэй ах, аав, ханийн дүрийг гаргаж яваа. Магад өөрөөс нь эхлэлд дурдсан хүнийг хэн бэ гэж асуусан бол тэрбээр “Би л байна” гээд нэг талынхаа хөмсгийг ёжтой гэгч нь өргөөд, том алаг нүдээ үл ялиг онийлгон, хацраа хонхойлгон инээмсэглэх байсан болов уу. Учир нь, нэг тийм төрх нь түүний тухай бичихэд санаанд бууж байна. Харин уншигч танд яг одоо түүний дэлгэцэнд бүтээсэн олон сайхан дүр харагдаж байгаа болов уу.

“Бүлээн нурам” киноны Олдой, “Эцгийн голомт” киноны Галсан, “Агарын гурван сүлжээ” киноны Үйлстөгөлдөр, “Сүүдэрт жилийн зурвас” киноны Доёд, “Өс хонзон” киноны Норов, “Амилсан чөтгөр” киноны Гантулга, “Наран ургахыг хүлээхүй” киноны Түмэн, “Аравт” киноны Хархор, “Үхэж үл болно” киноны Боорчи, “Долоон бурхан харвадаггүй” киноны Догсом, “Тусгай салаа” киноны Раднаа дарга, “Хүний цаана” киноны Лантуу, “37-р Точка” киноны Содном тун чиг жинтэй, тос даасан дүр түүнийх. Үзэгчид дүр бүхнийг нь андахгүй байхаас гадна хачин сайхан инээмсэглэл, бодрол, гүндүүгүй сайхан үг яриаг нь ч андахгүй. Хэний ч сэтгэлд тийн ойрхон, дулаахан дүрийг үлдээж чаддаг эгэл даруухан мөртлөө даацтай уран бүтээлч ээ, тэр.
Цаашлаад авсан дүр бүрдээ бүрэн багтаж, яг таг таардаг нь авьяас, билиг, ур чадвар, ясны уран бүтээлчийнх нь илрэл бөгөөд нэгэн цаг үеийг уран бүтээлээрээ базаж, атгаж явсан нь ч бий. Тэгээд бүр “Энэ Золбоот шаггүй авьяастай, шийртэй эр шүү”, “Золбоотгүй кино ч гэж байхаа болилоо” гэх яриа ч гарсан байдаг. Шийртэй гэдэг нь хүч бяртай, хэн нэгэнтэй барилдах тухай ойлголт биш.
Ер авьяас билиг, жүжигчний ур чадвар, уран бүтээлчийн хувьд шийртэй, чөмөгтэй хүмүүн.
Намуухан, тайван ярих атлаа цаанаа нэг тийм шазруун, зэвүүн, дотор жихүүцэм эсрэг дүрийг харц болоод хоолойныхоо өнгөөр хөнгөхөн бүтээчихдэг. Харин намбалаг төрх, буурьтай байдлаараа л эерэг дүрийг өргөөд л гарчихдаг нэгэн бол тэр. Яагаа вэ, “Аравт” киноны Хархор жанжинг монголчууд мэднэ дээ. Хар хорын санаа өвөртөлж, өдөөн хатгаж, хор найруулдаг баатрын дүрийг тэр зөөлөн харцаа хувиргаж исгээд, зүйтэй үгээ хатууруулж, эрч нэмээд л хатгачихсан. Тэр сайн хатгасаан, дүрээ сайн ч гаргасан. Харин “Наран ургахыг хүлээхүй” киноны эсэргүү Түмэн бол яг Золбоот байсан. Голын уснаас гарч ирсэн тэр идэр чийрэг бие хаа, хамаг хайраа тэрхэн мөчид юүлсэн үү гэмээр хайр цоргисон тэр харц, үзэл бодол, шийдвэртээ эцсээ хүртэл үнэнч байх эр зориг гээд хаанаас ч харсан Түмэнгийн дүрийг түүнээс өөрөөр төсөөлөмгүй.
Дэлгэцэд бүтээсэн дүрийн хувьд ийм. Харин тайз болоод хошин урлагийн уяан дээр тэр авьяас билгээ сойж хэрхэн сойсныг, энэ бүхэн хаанаас эхлэлтэйг дараагийн хэсэгт өгүүье. Урлагийн бүхий л төрөлд тэр авьяас билгээ сойсныг уншигч та мэдэх билээ.

Тэрбээр Улаанбаатар дээд сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөж, уран бүтээлийн гараагаа Армийн театраас эхэлсэн гэдэг. Анх найруулагч Г.Жигжидсүрэнгийн “Бүлээн нурам” кинонд тоглосноор дэлгэцийн уран бүтээлд орж байж. Энэ үед тэрбээр “Өнгөт инээд” продакшны жүжигчнээр ажиллаж, ид мандаж байсан хошин урлагт ч гарч эхэлж байв. Үндсэндээ урлагт тэр ингэж эхэлсэн байдаг.
Хошин урлагийн тайзнаас гадна театрын тайзнаа гайхуулж, 1990-2000 оны үед тавигдах ихэнх жүжгийн гол болон туслах дүрд тоглож байжээ. Үүнээс тэрбээр “Аянгын бороо” жүжгийн Жоу Чуны дүрээрээ 2000 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн байлаа. Товчхондоо, уран бүтээлч болсон намтар энэ. Харин хошин урлагийн тайзнаа цэрэг, дарга, босс, аав, ханийн дүрийг гаргадаг. Гэхдээ театрын тайз болон дэлгэцийн бүтээлээс илүү содон сондгой дүр бага. Яг нэг тийм дүрээр тайзнаа танил даа гэх нь ховор. Хүмүүс ч түүнийг хошин урлагаас илүү театрын тайз, дэлгэцэд илүү тохирно гэдэг. Үүүнийг ч баталж тэр дэлгэцийн олон дүрд хүчээ сорьж, бүр цойлж, хальж, дэвэрч олон сайхан дүрд тоглосон нэгэн. Түүний авьяас билиг, зоригт дайчин чанар, дүр төрх, инээмсэглэл урлаг хэмээх их уулын хөх сүүдэр байсаар өдгөө ч Ганбат шиг үг дуу цөөтэй, өөрийн оршихуйдаа чимээгүйхэн оршиж, жинтэйхэн дүрээ гаргасаар яваа. Үргэлж бүтээлээрээ сүү шиг дэвэрч, дулаахан төрх байдлаараа Монголын урлагт дүрээ мөнхөлж яваа түүнд амжилт хүсье. Яах аргагүй кино урлагийн өндөр уулсын нэг мөн билээ.
| УРЛАГ ХЭМЭЭХ УУЛЫН ХӨХ СҮҮДЭР |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |