• Өнөөдөр 2024-04-27

ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС “ТӨРСӨН” ГУДИГГҮЙ ТЭРБУМТНУУД

2024-03-23,   5610

      Хөдөлмөрчдийн цалин, хөгшдийн тэтгэврийн хэдэн бор төгрөг гурилын үйлдвэрүүдийн эздийн халаас руу тогтмол урсаж байдаг. Мах, гурилтай л бол хүнсээ базаасанд тооцдог ахуйтай учраас арга ч үгүй биз. Гэвч өнөөх гурилын үйлдвэрүүдийн эзэд түүнд ханадаггүй, өдөр ирэх бүр түмнийхээ түрийвч рүү илүү гүнзгий гар дүрсээр л байдаг. Эргэн санавал, 2010 онд нэг кг дээд гурил 650 төгрөг байлаа. Гэтэл 2014 онд 1050 төгрөг, 2020 онд 1500, одоо 3900 болж нэмэгдсэн. Зөвхөн 2023-2024 онд л гэхэд нэг кг дээд гурилын үнэ 19 хувиар буюу 635 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Атал ардын түмний цалин, тэтгэвэр аль 10 жилийн өмнөх янзаараа. 
 
Тэгвэл Засгийн газраас гурилын үнийг буулгахын тулд гурилын импортын татварын тэглэх саналыг УИХ-д оруулж, тун удахгүй хэлэлцүүлэхээр болсон. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан “Гурилын үйлдвэрүүдийг төр сүүлийн жилүүдэд хангалттай дэмжиж ирсэн. Гэвч гурилын үнээ өсгөсөөр байгааг зүгээр хараад сууж чадахгүй. Гурилын импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар үнийг буулгана” гэж мэдэгдсэн. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гурилын үйлдвэрүүд нэг кг улаан буудайг 700 төгрөгөөр худалдаж авдаг мөртөө нэг кг гурилаа 2800 төгрөгөөр зарж байна. Дөрөв нугалж ашиг олдог мөлжигчид. Энэ бол луйвар” гэж хатуухан мэдэгдсэн. Товчхондоо, Засгийн газар зах зээлд монополь тогтоосон гурилын үйлдвэрүүдийн эзэдтэй “үзэлцэхээр” болсноо өнгөрсөн долоо хоногт ийнхүү зарлалаа. 
 
      Тэгвэл бид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “мөлжигчид” гэж тодорхойлсон, зах зээлийг эзэгнэж буй гурилын үйлдвэрүүдийг эздийг танилцуулж байна. Эхэнд нь онцлоход, гурилын үйлдвэрүүдийн эзэд цөм толгой эргэм олон компанитай тэрбумтнууд байдаг. Тэгэхээр үнээ дөрөв нухалж зардаг гэх гурилын үйлдвэрүүд ямар ашигтай ажилладаг нь ойлгомжтой харагдах биз ээ. 

“Улаанбаатар” гурил- Ц.Баатарсайхан

   “Улаанбаатар гурил”-ыг “Улаанбаатар гурил” ХХК үйлдвэрлэдэг. Харин “Улаанбаатар гурил” ХХК-ийн эзэн нь “Таван богд”-ын Ц.Баатарсайхан бөгөөд гүйцэтгэх захирлаар нь төрсөн дүү Ц.Оюунсүрэн нь ажилладаг.  
Зах зээлийн шуурганаар буюу 1989-1993 онд тэр Японд электроникийн инженерээр суралцаж төгссөн. Буцаж ирмэгцээ Японы хөрөнгө оруулалттай “Алтай” компанид дэд захирлаар томилогдож, тэндээсээ “Таван богд”-оо салбарлуулсан түүхтэй. Өдгөө ч Ц.Баатарсайхан япончуудаас нэг их холдоогүй. Жишээ нь, “Хаан” банкны 22.7 хувийг Ц.Баатарсайхан, 13.2 хувийг түүний эхнэр Д.Хулан, үлдсэн хувийг нь япончууд эзэмшдэг. 
 
Цаашилбал, Ц.Баатарсайханд банк, гурилнаас гадна бүх салбарт бизнес бий. Ямар сайндаа л, “Хаан” банкны эзэн мөртөө пицца зөөдөг гэж шүүмжлүүлж байх вэ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд тансаг зэрэглэлийн “Gerlug” хотхоныг барьж буй “Таван богд проперти” ХХК, “Оюу толгой”-н бүх ажилчдын хоол буюу катерингийг хариуцдаг “Саппорт сервис монголиа” ХХК, Төрийн ордны хажуугийн “Галлериа Улаанбаатар” барилга, гадаадаас жуулчин зуучилдаг “Жуулчин” ХХК, “Toyota”-ийн жийпнүүдийг оруулж ирж зардаг “Таванбогд” ХХК, ноолууран хувцасны “Говь” ХК, “KFC” сүлжээг ажиллуулдаг “Таванбогд фүүдс” ХХК, “Pizza hut” сүлжээг ажиллуулдаг “Таванбогд фүүдс пицца” ХХК, Зүүн IV замд байрлах “Кемпински хаан палас” зочид буудал, “Mamy Poko” живх, “Олейна” тос зэрэг 20 гаруй төрлийн ахуйн брэндийг оруулж ирж захуудад нийлүүлдэг “Таванбогд интернэйшнл” ХХК, хэвлэлийн “Улаанбаатар принт” ХХК, олон улсын онгоцны тийз борлуулдаг “Эйрлин Монголиа” ХХК, хүүтэй зээл олгодог “Таванбогд финанс” ББСБ, үхрийн ферм ажиллуулдаг “Мон бийф” ХХК гэх мэтээр дурдаж болно. 
 
Сонирхуулахад, 2014 онд Ц.Баатарсайхан тухайн үеийн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай хуйвалдан, “Улаанбаатар гурил” ХХК-аараа ОХУ-аас хөгцтэй, хортон шавжтай, хүнсэнд хэрэглэж болохгүй их хэмжээний улаан буудайг гаалийн шинжилгээгүй оруулж ирсэн асуудал нь Төрийн ордонд яригдах хэмжээнд өндрөө авч байв.

“Алтан тариа” гурил- П.Цэнгүүн

      “Алтан тариа” гурилыг “Алтан тариа” ХХК үйлдвэрлэдэг. “Алтан тариа” ХХК-ийн эзэн нь Пүрэвжавын Цэнгүүн. 
Түүх сөхвөл, төрийн өмчид байсан “Алтан тариа” гурилын үйлдвэрийг анх П.Цэнгүүний хадам аав Ч.Сүрэн нь хувьчлалаар авч, түүнд “бэлэглэсэн” гэж хууччуул ам уралдан ярицгаадаг. Тодруулбал, П.Цэнгүүний хадам аав Ч.Сүрэн нь 1990 он хүртэл Сайд нарын зөвлөлийн орлогч дарга буюу Ж.Батмөнх даргын дараа орох тухайн үеийн төрийн хамгийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Улмаар нийгэм солигдмогц 1991 оноос “Стар” зочид буудлыг байгуулан хувийн бизнест орсон. Гэтэл аз таарч гэх үү, 1992 онд төрийн өмчит “Алтан тариа” гурилын үйлвэрийг хувьцаат компани болгох шийдвэр гарч, улмаар 1996 оны арванхоёрдугаар сарын 25-нд тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан 328 дугаартай тогтоол гаргаж, “Алтан тариа” ХК-ийг бүр мөсөн хувьчилж худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үүрэгдсэн байдаг. Ингэж Сайд нарын зөвлөлийн дарга асан Ч.Сүрэн “Алтан тариа”-г хувьчилж авч, хүргэн П.Цэнгүүн нь удирдаж эхэлсэн гэдэг. 
 
Энэ тухай тариаланч Л.Цандэлэг “Сайд нарын зөвлөлийн дарга Сүрэн гэдэг хүн Алтан тариа ХК-ыг 600 гаруй сая төгрөгөөр З.Энхболдтой хуйвалдаж авсан. Тухайн үед саванд нь тэрбум гаруй төгрөгийн буудай хадгалагдаж байсан түүхтэй. Одоо хүргэн Цэнгүүн нь тариаланчдыг үргэлж шулж мөлжиж байна” гэж бухимдсан байдаг. 
 
Өдгөө П.Цэнгүүн зөвхөн “Алтан тариа” ХХК-аа эзэмшиж, удирддаг. Харин эхнэр С.Цацрал нь “Стар Эстэйтс” ХХК-аараа Хүүхдийн паркийн замын зүүн талд тансаг зэрэглэлийн “Star apartments” хотхоныг барьж худалдсан. Цаашилбал, С.Цацралын төрсөн дүү С.Эрхэмбаярын “Ажет лимитед” ХХК нь саяхныг хүртэл “МИАТ” ТӨХК-д онгоцны шатахуун “шахдаг” монополь эрхтэй байсан. “Буянт-Ухаа” нисэх буудлын зүүн талд залгаа 3.6 га газар дээр “Ажет лимитед” ХХК-ийн онгоцны шатахууны агуулах нь бий. Мөн С.Эрхэмбаяр нь хувьдаа нисдэг тэрэгтэй цөөн хүмүүсийн нэг бөгөөд түүний “Ажет авиэйшн” ХХК нь улс төр, бизнесийн томчуудын ан ав, аялал зугаалга, албан томилолтод нисдэг тэргээр үйлчилдэг. 

“Ургац” гурил- “Таван богд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатар

       “Ургац” нэрийн гурилыг “Од групп” ХХК үйлдвэрлэдэг. Харин “Од групп” ХХК-ийн эзэн нь “Таван богд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатар. 
Хэдий Ц.Отгонбаатар ахаараа танигдсан ч салбар бүрд компанитай, ахаасаа дутахгүй хөлжсөн нэгэн. Тухайлбал, Ц.Отгонбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно тансаг зэрэглэлийн “Global town” хотхоныг барьж буй “Глобал бридж констракшн” ХХК, Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд байрлах, саяхан газны дэлбэрэлтэд өртсөн “Глобал иннова” сургууль, “Глобал монтессори” цэцэрлэг зэргийг эзэмшдэг.  

“Атар” гурил- Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул

    “Атар” нэрийн гурилыг “Милл хаус” ХХК үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. “Милл хаус” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул 2007 онд байгуулж, 2009 онд гурилын үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Тухайн үед Х.Баттулга Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар, Х.Баттуул НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Өдгөө Х.Баттуул “Милл хаус” ХХК-ийг эхнэр Н.Алтанцэцэгийнхээ нэр дээр эзэмшиж, удирдаж буй. Харин Х.Баттуул өөрөө “Баянгол” зочид буудал, “Мах импекс” ХХК, “Женко” ХХК, “Талх чихэр” ХХК-уудыг эгч Х.Цэндбаяр, ах Х.Баттулга нартайгаа хамтран эзэмшиж, удирдаж байгаа. 
Сонирхуулахад, Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр “Милл хаус” ХХК-аас гадна “Нүүдэл тэжээл” ХХК, “Нүүдэл жи” ХХК-ууд байдаг. Эдгээр компаниуд нь төрийн тендер түүгчид бөгөөд “Нүүдэл тэжээл” ХХК нь ОБЕГ-ын “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 1.2 тэрбум төгрөгийн тендер, “Нүүдэл жи” ХХК нь ЗХЖШ-т “Гурил нийлүүлэх”- 659 сая төгрөгийн тендер, “Будаа нийлүүлэх”- 187 сая төгрөгийн тендер гэх мэтээр төсвийн тендерүүдийг “тоншсоор” буй. 

“Өег” гурил”- УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батсуурь

 
     “Өег” нэрийн гурилыг “Өег гурил” ХХК үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. “Өег гурил” ХХК-ийн эзэн нь Алтансүхийн Батсуурь. А.Батсуурь өдгөө УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж буй. А.Батсуурь Дарханых, “Өег гурил”-ын үйлдвэр нь ч Дарханд байрладаг. Тиймдээ ч А.Батсуурь ирэх оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ, Дархан, Төв аймаг буюу төвийн тойргоос нэр дэвшихээр горилж, УИХ-ын гишүүн Ц.Тувааны хажуугаас салахгүй төвийн тойргоор тойрч яваа. 
 
Цаашилбал, А.Батсуурь “Өег гурил” ХХК-аас гадна “Наран бэлх” ХХК, “Тэгш хан” ХХК, “Дархан таван нуур” ХХК-уудыг эзэмшдэг. “Наран бэлх” ХХК нь Дарханд “Queen” нэртэй зочид буудал, ресторан, “Тэгш хан” ХХК нь улаан тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. Харин “Дархан таван нуур” ХХК нь 2018 онд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед энэ зээлийг УИХ-ын гишүүн А.Сүхбат нөлөөлж олгуулсан гэдэг. Тиймдээ ч улс төр, бизнесийн хүрээлэлд А.Батсуурийг “А.Сүхбатын хүн” гэцгээдэг. Харамсалтай нь, А.Батсуурийн “Дархан таван нуур” ХХК нь ЖДҮХС-аас авсан зээлээ одоог хүртэл төлж дуусгаагүй яваа.

“Хурх” гурил- Л.Ганбат 

     “Хурх” нэрийн гурилыг “Хангай миллс” ХХК үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. “Хангай миллс” ХХК-ийн эзэн нь Лувсаннамжилын Ганбат. “Хурх” гурилын үйлдвэрийн эзэн Л.Ганбат 2012 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшсэн ч өвдөг шороодож байсан. 
 
“Хурх” гурилын үйлдвэрийн эзэн Л.Ганбат “Хангай миллс” ХХК-аас гадна “Буудайн цацал” ХХК, “Хангай” ХХК, “Хурх гол” ХХК, “Хаалга цонх” ХХК-уудыг эзэмшдэг. Ноцтой нь, УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ 2008-2012 онд Л.Ганбатын “Буудайн цацал” ХХК-ийн 20 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж байсан. 

“Гацуурт” гурил- Л.Чинбат

    “Гацуурт” гурилыг “Гацуурт” ХХК үйлдвэрлэдэг бөгөөд эзэн нь Л.Чинбат. Өдгөө түүнийг Хөдөлмөрийн баатар гэдгээр нь ч, хүн хөөж давхидаг гэдгээр нь ч, хөдөө аж ахуйн санг “хоослосон” гэдгээр нь ч танихгүй хүн үгүй биз. Газар тариалангийн салбарт “ганцаараа” мэт аашилж ирсэн нь нууц биш. Ямар сайндаа л одоогийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хоёр “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 230 орчим тэрбум төгрөгийн талыг нь манай нэг хөдөлмөрийн баатар нөхөр 14 компаниараа дамжуулаад авчихсан” гэх ноцтой мэдэгдэл хийж байсан удаатай. 
 
“Гацуурт”-ын Л.Чинбат анх 1993 онд одоогийн худ Т.Ганхуягтайгаа “Гурван гол” компанийг байгуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Гацууртын аманд алт ухаж эхэлсэн. Улмаар 1998 онд “Гацуурт” ХХК-аа бие дааж байгуулсан түүхтэй. Өдгөө Л.Чинбатад ороогүй бизнес, оролцоогүй салбар гэж үгүй. Тиймдээ ч эзэмшдэг компаниуд нь тоолоод “баршгүй”. “Таван богд”-ын Ц.Баатарсайхантай харьцуулахад, дутуу нь банк, ноолуурын бизнесгүй, илүү нь уурхайнуудтай. “Гацуурт”-ын Л.Чинбат өдгөө Сэлэнгэ аймгийн Хушаат, Сайхан, Цагаан нуур, Түшиг, Шаамар, Алтанбулаг, Зүүнбүрэн сумдад улаан буудай тариалдаг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Батсүмбэр сумдад төмс, хүнсний ногоо тариалдаг, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд Францын “Лимузин”, Канадын “Ангус” үүлдрийн үхрийн фермтэй. Харин Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Бүрэгхангай, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдад алтны уурхайнууд нь бий. Мөн Улаанбаатар хотод “Монгол телевиз”, “Тэрэлж” зочид буудал, “Brick House” хүүхдийн тоглоомын дэлгүүр нь бий. 

“Дорнод” гурил- ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун

    “Дорнод” гурилыг “Дорнод гурил” ХХК үйлдвэрлэж, нийлүүлдэг. Олны сайн мэдэхээр “Дорнод гурил” ХХК-ийн эзэн нь ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун. Газар тариалантай, гурилын үйлдвэртэй, ашиг сонирхлын зөрчил нэвт ханхлуулсан Х.Болорчулууныг ХХААХҮ-ийн сайд болсноос хойш гурилыг үнэ улам л гаарсаар буй нь бодит үнэн. 
 
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун 1997 онд “Дорнод гурил” ХХК-аа байгуулж, гурилын бизнест буцалтгүй орсон. Дараа нь 2005 онд буудай тариалалтын “Хишиг агро” ХХК-аа байгуулж, “Дорнод гурил” ХХК-тайгаа хоршуулсан. Улмаар Х.Болорчулуун энэ хоёр компанийнхаа буянд Дорнодын төв баячуудад зориулсан хоёр давхар хаус хороолол, залуу гэр бүлүүдэд зориулсан нэг давхар хаус хорооллыг тус тус барьж худалдсан. Мөн Нийслэлийн прокурорын газартай зэрэгцүүлэн 10 давхар “Хэрлэн плаза” гэх шилэн барилга барьж, тэндээ тухалж буй. 
 
Сонирхуулахад, Үндсэн хуулийн цэцийн Д.Одбаяр 2008-2012 онд УИХ-ын гишүүн байхдаа “Дорнод гурил” ХХК-ийн 5.0 хувийг эзэмшдэг гэж мэдүүлдэг байсан юм. 

ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС “ТӨРСӨН” ГУДИГГҮЙ ТЭРБУМТНУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 46
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 09:41:10
    Баагий : Зайлуул муу П. Цэнгүүн дүү цохиж явна . Ойроос мэдэхийн хувьд хүний халбага ч хулгайлаагүй дээр нь энд тэндхийн сангаас 1 ч төгрөг авалгүй хэдэн ажилчидаа асуудалгүй амьдруулаад дотоодын үйлдвэрлэгч байж зах зээлээ хамгаалаад явж байна . Энэ хүнээс та нар зүгээр л сур за
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 08:10:09
    ДЭЛГЭРСАЙХАНДИХАЯГЛАВ: ХАМГИЙН ЭВГҮЙ ХУЛГАЙЧ БОЛ ӨЕГ ГУРИЛ ШҮҮ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 03:20:17
    балдан : буудай тариалдаг газрууд доройтолд орчихсон хороор ургуулж бгааг мэдэхүүд нь мэдэж бга монгол гурил битгий хэрэглэ хор. гадны гурил адилханл хор хямд хор хэрэглэ арай бага хортой япон солонгосоос гурил авцгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 03:13:58
    puujee: хамгийн новш нь хороор тариа ургуулдаг болсон монгол гэх нэртэй гурил огт хэрэглэж болохгүй баримт үзүүлж ч болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 12:38:46
    Dd: Buudaig teeremdej erteg shingeej guriluildverledeg gedgiig odoo boltol medehgui shader saidtai baihaar guriliin uniin togtverjuujeh onovchtoi shiidver ZG-as garage bolov uu? Ali chuildveriin yamar ch sortiin guriliin beenii une 2800 tug. Baigaaa gedeg irgen vii itgehgui baina Delguuruuded l ene bagtsaand baigaa baih daaaGaaliin tatvar tegleed hiliin tsaana 900 baigaa guril hedeer ch zaragdsan bi bol avahguiUB-iinbuh neriin delguureer orohod hyamd guril olgoh l taarah daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-23 11:30:39
    Ddavaa: Tsogtgerel sain unsee Gehdee Altantariagiin neriin delguuruudeer neg orood gargaarai Tend 1kg1-r guril, 1300, 1-r guril 2100 baigaa shuu manai bainga hudaldan avdag Er ni buh uildveriin ezdiig bish beenii uniig ni neg medeeleerei Uniig uildver heeredej baina uu delguurt heeregdej baina uu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 12:33:56
    Иргэн: За Монголчууд минь бухимдаад юу гэхэв үйл үйлээ дагадаг хорвоо хойно буянаараа болно биз!!! Харин эдгээр хүмүүс жаахан ч гэсэн жудагтай байгаарай л гэж хүсэе!!! Буруу үйлийн үрийг буцааж болдоггүй хорвоо шүү!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 21:02:54
    иргэн: Гачууртын гувшаа Чинбат гэх хулгайч гувшиж завшаагүй юм байна уу.Охин нь гэж тэнэг амьтан сайд болчихсон Оюун-Эрдэний бага хатан шиг эрхэлж эргүүтээд бас л улсыг хохироож явна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 12:09:44
    Damba: Ард түмэн нэн ядуу байхыг энэ хэдэн хулгайч нийлж хийдэг юм байна.Устгах талаар ард олноороо ярих цаг болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 10:32:25
    Зочин: Монополийг дэмжсэн эзэн нь ХХААН сайд гурлын ченж Болорчулуун үү.УИХын чуулганы индэр дээрээс микрофоны өмнө монголчууд 1000 төгрөгний гурил талх иддэг гэж хашгирсаар байгаад нэмүүлж чадсан.Түүнийг нь алтан тариан ЦЭНГҮҮН эхлэж хөглөж хөнөөгөөд явчихсан. Одоо Болорчулуунд монгол барууны орноос ч үнэтэй гурил идэж байна гэж хэлмээр байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 10:13:35
    Цэнгүүн лалар: Хамгмйн зэвүүн пизда бол Цэнгүүн ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 10:06:42
    Зочин: монгол улс энэ шуналтангуудаас ард иргэдээ хэзээ салгах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 09:58:18
    Зочин: Хэдэн шатахууны компаниуд үнэ нэмж хуйвалдана, гурилын компаниуд мөн адил. Дотоодоо 100 хувь гурилаар хангана гээд улаан буудайнд төр хөнгөлөлт үзүүлэхэд даварч байна. Шунал гэж ... Гаднаас гурил оруулж ирэх нь хямд үнэтэй юм шив дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 09:25:38
    Иргэн: Луйварчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 22:31:52
    Г: Болорчулуун гэгч оросын тавиулаа зайлуулаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 21:12:49
    Иргэн: Улаан луйварчдад хатуу цээрлэл үзүүлээчээ ингэж шулна гэж юу бдгийм бэ гурилын үнээс болж бүх юмны үнэ өслөө ямарч шалтгаангүйгээр үнээ нэмнэ гэдэг чинь жинхэнэ шулаач нар гэдэг нь батлагдаад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 20:23:07
    Жамуух: Эд нарыг Монголын ядарсан иргэдийн өмнөөс ХАТУУХАН ТОРГУУЛАЖ БАГА ЦАЛИНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 18:34:21
    .: Идэж ууж ханадаггүй бирднүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 18:34:04
    .: Идэж ууж ханадаггүй бирднүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 18:33:53
    .: Идэж ууж ханадаггүй бирднүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 16:16:48
    Зочин: Баттулга бол шударгаар баяжсан. Бусад нь бол шуналын туламнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 13:28:34
    Q: Бусдад боломж олгох дургүй бэрдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 13:28:24
    Q: Бусдад боломж олгох дургүй бэрдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 12:26:03
    С.Баяр: Х.Баттулга бол, Том албан тушаалд орохоосоо өмнө , дөнгөж зах зээлийн нийгэм эхлэнгүүт ганзагын наймаанд Орос, Хятад, Германруу явсаар амьдрал ахуйгаа дээшлүүлээд баяжчихсан байсан.Ямарч албан тушаалгүй байхдаа л Чингисийн морьт хөшөөг өөрийнхөө ганзгын наймаа хийсэн мөнгөөрөө барьж бүтээж байсан хүн л дээ....Өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр нойр хоолоо хасан байж, шатах үедээ шатаж, нуглах үедээ нугалж явсаар хөлжсөн хүн л дээ....Харин бусад хүмүүс нь бол, ганзагын наймаанл явж, зовж зүдэрч үзээгүй ёстой жинхэнэ луйврын аргаар баяжсан хүмүүс байгаа байхаа..........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 12:13:38
    Зочин: Атар гурил гэж дуулаагүй юм бна юм л Баттулга наах гээд үхэх юмаа өмхий хулгайч нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 10:55:51
    Оюу: Даварсан хар хулгайчууд далд ороо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-19 01:57:32
    Яахавдээ: За яахав дээ. Бэрд болоод ирэхээрээ биднийг байтугай дэлхийг идэх юмсан гэдэг л энэ. Нүгэл нь хаагуураа яах нь хамаагүй л дээ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 22:10:04
    Сүхбаатарын Оюунчимэг: Цагаан сарын өмнөхөн Дорнод гурил авсан. 25кг. 60000төг. Энэ үнэ үнэн эсэхийг хаанаас лавлах вэ. Яаж амьдрах вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 22:01:51
    Mongol : Chadahgui tuuhii guril unetei heregleh yamar alba ba guril importoor oruulah heregtei oros giril organic tsabuulag sain une hyamd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 19:40:04
    Сайнаа: Гарчиг нь их гоёджээ. Гудиггүй гэсэн үг нь энэ хүмүүст зохихгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 17:54:31
    Уншигч: Улсын үйлдвэрүүдийг бүгд л үнэгүйдүүлж авсан складанд байсан хөрөнгөнүүд нь авсан үнээсээ хэд дахин илүү үнэтэй байсан нь ойлгомжтой НИК ч бас тийм л байсан гэдэг тэр үeийн ТӨХ ных ны сэтгэлгүй хариуцлагагүй гар харсан нь их нөлөөлсөн биз одоо буцах аргагүй олон иргэдийг ажилтай орлоготой байлгаж байгаа нь сайн тал энэ олон бизнeстэй байж гурилаа хямд өртгөөс нь жаахан илүү худалдахад болмоор хүний шуналд хязгаар үгүй гэж үнэн юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 17:53:36
    Уншигч: Улсын үйлдвэрүүдийг бүгд л үнэгүйдүүлж авсан складанд байсан хөрөнгөнүүд нь авсан үнээсээ хэд дахин илүү үнэтэй байсан нь ойлгомжтой НИК ч бас тийм л байсан гэдэг тэр үeийн ТӨХ ных ны сэтгэлгүй хариуцлагагүй гар харсан нь их нөлөөлсөн биз одоо буцах аргагүй олон иргэдийг ажилтай орлоготой байлгаж байгаа нь сайн тал энэ олон бизнeстэй байж гурилаа хямд өртгөөс нь жаахан илүү худалдахад болмоор хүний шуналд хязгаар үгүй гэж үнэн юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 16:32:06
    Зочин: Улсын үйлдвэрүүдийг үнэгүйдүүлэн хувьчлах нэрээр завшсан гаруудаас буцааж ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 15:49:56
    Иргэн: Ичдэггүй амьтад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 15:49:54
    Иргэн: Ичдэггүй амьтад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 15:49:51
    Иргэн: Ичдэггүй амьтад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 15:49:27
    Иргэн: Ичдэггүй амьтад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 15:48:38
    Зочин: Сайд нь тэрбумтан ард түмэн нь ядуу үнэтэй идээл яг л ардчилсан улс нэртэй хөрөнгтөн ниймгэм болжээ сайд ньард түмнээ хямд мах хямд гурил идэж бна гж даапаалад үнэ гоёоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 12:57:13
    иргэн: монопопууыг задалж,Н йтийн компани болго, даварсан ф
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 12:55:38
    иргэн: монопопууыг задал,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 12:47:28
    Нацаг: Цалин тэтгэвэр нэмэх сургаар бусад нь атаархаж хорлонтой нэмдэг байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 12:46:01
    hjbvh: Эд нарлуу бухаж бдаг хогууд юм аа хэдэн арван жил улсын газар тариа дээр тийчлэгчид ийм бузар бдалд авчирсан бдгмаа. Сэлэнгэ ман цэвэрлэгээ хэрэгтэй олон түмэн ярдагаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 12:43:36
    Тариаланчид: ӨЕГ ГУРИЛЫН ЛУЙВАРЧИН ХӨГИЙН МУУ АРЬСНЫ ЧЕНЖ БАЙСАН ЛУЙВАРЧИН ДАА .ОЛОН ТАРИАЛАНЧИД ЧАМАЙГ ЗУУСАН БАЙГАА ХАМТ ДЭВШСЭН ХОГНУУД НЬ ДАРХАН СЭЛЭНГЭД ХӨЛД НЬ ЧИРЭГДЭНЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 12:16:24
    Чухал хүнс: Хойноос гурил оруулахаа эднээс асуух юу байхав сонголтоо иргэд хийнэ даам гарч болсон юу идхээ бид мэднээ....үнэ хөөрөгдсөн ,ашиг олсон одоо болно...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 11:29:03
    зочин: Танайд хоноё нэвтрүүлгээр ӨЕГ гурилийн үйлдвэрийн захирал Батсуурь гурилын бүх үйлдвэрүүд нэг кг гурилыг 1900 төгрөгөөр үйлдвэрлэж байгаад цааших дамжлагууд нь нэмээд үнэ нь өсөөд байгаа талаарярьсан, энэ хэр үнэнтэй юм бол. Тийм бол төр засаг тэр үйлдвэрээс гадгиш үнэ нэмээд байгаа шат дамжлагад хяналтаа тавьж учрыг нь олж хужрыг нь тунгаах хэрэгтэй л дээ. Энэ бизнисийнхэн ч уг нь үнэн ярих нь ховор доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 07:56:06
    Ү: Тэнэг Данх ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сайдаар тавьсан нь энэ засгийн үед хууль гэж байхгүй болсныг гэрчилнэ. Х.Болорчулуун, Б.Чойжилсүрэн г.м
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188