• Өнөөдөр 2024-09-11

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДУУД НИЙЛЖ, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРЬЖ, 229 ТЭРБУМААР ХУДАЛДЖЭЭ

2024-08-06,   11120

      Төрд барилгачин түшээд олон бий. Хатуухан хэлэхэд, тэд түмнийхээ хөлс, хүчийг хамгийн ихээр “шимэгчид”. Гэр хорооллыг бодлогоор бохир заваан, засмал замгүй, харанхуй, халуун усгүй, гудамжыг нь гэрэлгүй, гэмт хэрэг гарвал илрүүлэх камер ч үгүй байлгаж, далдуур “байртай л бол” гэж ухуулна. Тэгээд түшээд өөрсдөө хаа таарсан газраа хууль бусаар аваад, тэндээ хотхон, хороолол бариад “үүнийг л ав” гэж сурталчилна.  Хөөрхий, залуучууд авах гэж зүтгэнэ. Гэвч, харьд хүнд хөдөлмөр эрхэлж мөнгө олох, эсвэл эх орондоо 20 жил хөдлөх эрхгүй банкны зээлийн барьцаанд орох хоёр л сонголттой. Аль ч сонголтыг хийсэн эцсийн дүнд байр авсан бүх мөнгө барилгын эзэн түшээгийн халаасанд л орно. Хүүхдэд нь хэтийдсэн үнэтэй байр “шахаж”, хэд нугалсан мөнгө халааснаас нь хулгайлж авчихаад, цагаан сараар аав, ээжид нь хэвийн боов, хадаг, хоёр уут чихэр авч очно. Малаа зараад байр авах боломжтойгоор нь мянгат малчдад төрийн түшээд хачин хайртай. Барилгачин түшээд ийм л харгис. 
 
      Өнөөдөр хот даяар дээр дурдсан зарчмаар ажилладаг, төрийн түшээдийн хотхон, хороолол нэртэй хэдэн мянган “мөнгөний машин” ашиглалтад орж байна. Ц.Анандбазарын “Бага тэнгэр”, С.Бямбацогтын “Хан төгөл”, Б.Чойжилсүрэнгийн “Хурд”, “Хүннү”, Ж.Ганбаатарын “Энканто”, “Оргил”, С.Амарсайханы “Ботаник центр”, “Зайсан скуэр”, “Скуэр резиденс”, Х.Нямбаатарын “Неверланд таун”, “Хамаг монгол”, О.Цогтгэрэлийн “Скай гарден”, “Альфа зоне”, “Палм спринг”, Х.Ганхуягийн “Жаргалант гарден”, Б.Энх-амгалангийн “Мишээл резиденс”, Ж.Мөнхбатын “Жаргалант хотхон”, Т.Аюурсайханы “Ар гүнт вилла” гэх мэтээр үргэлжилнэ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан л гэхэд орон сууцны газрын наймааны “овжин шагчин”. Зөвхөн одоо төрд байгаа нь тэд. Гишүүн, сайд асангуудын хотхон, хорооллуудыг дурдвал, цаг, цаас эс хүрнэ. 
 
     Тэгвэл дээр дурдсан төрийн түшээд дээр нэмэгдээд тэтгэвэртээ суусан дипломатчид, тэр тусмаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд орон сууцны хотхон, хорооллоор халаасаа түнтийлгээд эхэлжээ.  Одоо баримтыг танилцуулъя. 
 
Нисэхийн дэнж дээр буюу “Буянт-ухаа” спортын ордон, “Буянт-ухаа” нисэх буудал хоёрын голд “Шүрт” хэмээх орон сууцны “аварга том” хотхон 2019 оноос баригдаж эхэлсэн. Нийт 1771 айлын, тус бүр нь 12 давхар, 14 блок барилгатай. Орон сууцууд нь дунджаар 59м2 талбайтай, 1м2 талбайг 2.2 сая төгрөгөөр худалдсан. Тооцож үзвэл, “Шүрт” хотхоныг нийт 1771 айлд 229 тэрбум төгрөгөөр худалдсан гэсэн үг юм. Түүгээр зогсохгүй, ирэх 2024 онд “Шүрт” хотхонтой залгуулаад “Шүрт-16” гэх 16 давхар, 240 айлын орон сууцыг нэмж ашиглалтад оруулахаар барьж эхлээд буй ажээ. Дунджаар 58м2 талбайтай байх бөгөөд 1м2 талбайг 2.6 сая төгрөгөөр захиалга авч байгаа юм байна. Тооцож үзвэл, 36 тэрбум төгрөгөөр худалдах тооцоо гарч байна. “Шүрт” хотхоны 229 тэрбум дээр “Шүрт-16”-гийн 36 тэрбум төгрөгийн нэмбэл 265 тэрбум төгрөг хүрнэ гэсэн үг. Товчхондоо, “Шүрт” хотхон бол орон сууцны тоогоороо ч, олох ашгаараа ч “аварга хотхон” болж таарч байгаа юм. 
Судлаад үзвэл, 2015 оны зургадугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/551 захирамжаар 1863330338179 нэгж талбарын дугаартай 35000м2 буюу 3.5 га газрыг Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Бэхбат, Г.Жаргалсайхан гэх таван иргэнд олгожээ. Улмаар Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Бэхбат, Г.Жаргалсайхан нар энэхүү 3.5 га газар дээрээ орон сууцны хотхон барихаар 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын “А” зөвшөөрөл буюу МЗХ2019/06-19 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлуулж авсан байна. Ингээд тэд орон сууцны хотхоноо “Шүрт” хэмээн нэрлэж, барилгын ажлаа эхлүүлжээ. 

Тэгвэл “Шүрт” хотхоны газрыг эзэмшигч, захиалагч нар болох Л.Удвал, Ц.Гомбосүрэн, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нар нь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд ажээ. Тодруулбал, 

      Лувсанжамцын Удвал 1972 оноос хойш дипломат алба хашсан, ахмад дипломатч. 1994-1999 онд Германд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар сууж байсан. Өдгөө Монгол-Германы чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын дипломат академийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тэр өдгөө 77 настай. 
      Цэрэнпилийн Гомбосүрэнг танихгүй хүн тун цөөн биз. Тэр хоёр нийгэм дамнан Гадаад харилцааны яамыг 10 жил толгойлсон. Тиймдээ ч түүнд 1991 онд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол хүртээж байлаа. Мөн Ц.Гомбосүрэн 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Дараа нь Монголын үндэсний үнэт заасны үйлдвэрийн захирал, “МИАТ”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Тэтгэвэрт суусныхаа дараа Оросын зохиолчдын 20 гаруй бүтээлийг орчуулан хэвлүүлж, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж байв. Өдгөө Ц.Гомбосүрэн 80 настай. Түүний хүү Г.Амартүвшин Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж буй. 
      Раднаабазарын Алтангэрэл 2003-2006 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Улмаар 2006-2009 онд Франц Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Испани, Португал, Монакод хавсран суух Элчин сайд, 2014-2017 онд Канад Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 2018-2022 онд Бельгийн Хаант Улсад Элчин зөвлөхөөр ажилласан. 2021 онд Швейцарийн холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдад нэр дэвшсэн ч УИХ-аас буцаагдсан. Тухайн үед УИХ-ын гишүүд Р.Алтангэрэлийг “Бүх насаараа шахуу улс, улс дамнан Элчин сайдаар ажилласан биз дээ. Одоо бусдадаа боломж олгооч” хэмээн шүүмжилж байв. Улмаар Р.Алтангэрэл 2022 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж буй. Тэр өдгөө 57 настай. 
     Гозонгийн Жаргалсайханы хувьд насаараа дипломат албанд ажилласан. Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байх үед зөвлөхөөр ажиллаж, дараа нь Женев дэх байнгын төлөөлөгчийн газарт Элчин зөвлөхөөр ажиллаж байсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед гадаад харилцааг нь хариуцаж, 2016 онд “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Ажлын албаны зөвлөхөөр ажилласан. Улмаар 2017 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буухаасаа өмнөхөн Г.Жаргалсайханд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол хүртээж байв. Тэр өдгөө 69 настай. 
Харин үлдсэн нэг хүн болох Г.Бэхбат нь Элчин сайд биш. Гэхдээ ШУТИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилладаг, Эрчим хүчний доктор бөгөөд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж ирсэн нэгэн аж. Хэдий Г.Бэхбат өөрөө Элчин сайд биш боловч Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхтэй тун ойр нэгэн аж. Тухайлбал, Г.Бэхбатын “Эм Эм Эс Инженеринг” ХХК нь “Оюу толгой” ХХК-ийн шилдэг 100 ханган нийлүүлэгчийн нэг, мөн “Оюу толгой” ХХК-ийн туузан дамжуургыг гэрээгээр хариуцдаг аж. Мөн Г.Бэхбат “Буянт-ухаа” спортын ордны зүүн талд 2019 онд газар авч, “Эм Эм Эс Инженеринг” ХХК-ийнхаа оффисын барилгыг барьжээ.  

Товчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан  нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ.

     Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. Ингэхдээ “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК-уудыг 2020 онд байгуулж, Жигмэдийн Дэмбэрэлсайхан, Батчулууны Батсайхан, Халтардухын Батхишиг гэх гурван хүний нэр дээр бүртгүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар өөрсдийгөө “Шүрт” орон сууцны хотхоны жинхэнэ эзэд гэдгээ нийтээс нууцлахын тулд “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр компанийг шинээр байгуулж, Ж.Дэмбэрэлсайхан, Б.Батсайхан, Х.Батхишиг гэх гурван залуугаар өөрсдийгөө өнгөлөн далдалж байгаа гэсэн үг. Тэднийг “орлон тоглогч”, өнгөлөн далдлагч гэдгийг нь батлах нэг жишээ нь, Б.Батсайхан нь 2019 хүртэл Татварын ерөнхий газарт Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан. Тухайн үедээ 160 сая төгрөгийн орон сууцтай, Приус-20 автомашинтай гэж мэдүүлдэг байж. Гэтэл 2020 онд “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, “Шүрт” хотхоны Ерөнхий захиалагчийн дүрд орсон байгаа юм. 
 

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДУУД НИЙЛЖ, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРЬЖ, 229 ТЭРБУМААР ХУДАЛДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 110
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-10 20:52:22
    Жакий: Байрны талбайн үнэ өсч байгаатай шууд холбоотой.Ханаж цадахаа мэдэхгүй юмнуудын гай ард түмэнд их нөлөөлж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-08 16:08:24
    Иргэн: Төр лүү худалч хулгайч нар л орж байгаа болохоос жинхэнэ боловсролтой, шударга хүмүүс орох боломж байхгүй, орших зай ч байхгүй. Италид суугаа элчин сайд Ц.Нарантунгалаг, Шведэд суугаа элчин сайд Ц.Мөнх-Өлзий гээд эгч дүү бузрууд байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-07 14:18:09
    зочин: ЖИРИЙН ИРГЭН ЭНЭ МЭТИЙН САЙД НАР ШИГ ГАЗАР АВААД барилга бариад ХЭДЭН ТЭРБУМААР ЗАРААД БАЙХ УУ. ЭНД АВЛИГАЛ ХЭЭЛЬ ХАХУУЛЬ, АРЫН ХААЛГА НЭГ ҮГЭЭРХЭЛБЭЛ КРИМИНАЛ ХАН ХИЙЖ БАЙНА. ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН МЭРГЭЖИЛТЭН ГОМБРСҮРЭН УРАН ЗОХИОЛЧ БОЛЖ УТГА ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА ХИЙЖ ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН. ӨНГӨРСӨН ЖИЛ. САРВААСАН ЗҮЙЛЭЭ Л АВДАГ ӨВГӨН. БАГА БАНДИ ОЧИР -БАТ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН НАЙЗ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-07 13:23:22
    ард : Монголын аль ч салбараас хулгайч илэрнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-06 20:00:24
    иргэн: Яг ямар хууль зөрчсөнийг нь л олж харсангүй. Бусдыг газрыг булаасан юм уу, эсвэл авилгын юм нотлогдсон юм уу, тэр талаар нь бичих байх, харин хэдэн хөгжшин элчин сайд хамтраад компани байгуулаад орон сууц зараад гайгүй өртөг мөнгөөр зарахад болохгүй юм байна, хүн биз дээ, мөнгө хэрэг болох л байлгүй дээ. Тийм ч үнэтэй биш л юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-06 13:34:11
    Зочин: Сэргэлэн элчин сайд нар байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-06 11:01:06
    зочин: Хямдхан байр бна, одоо байгаа болуу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-06 10:27:41
    Иргэн : Сэтгэгдлээс харахад сайн байна барилга бариад тустай юи хийж гэж бодож байгаа хүн цөөнгүй байна. Гэхдээ эзэмшихээс эхлүүлээд тэр олон барилгын зөвшөөрөл бүгд авилгал шүүдээ. Бид үнэхээр энэ авилгал гэдэг зүйлийг бүр тоохоо больж. Энэ амьдралдаа дасаждээ. Харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-06 10:22:22
    Иргэн: Ингээд харахаар энэ төрд гарсан нөхдүүд энэ улс орны төлөө биш өөрийн бизнесийн төлөө ажиллаж байна. Хогийн систем тогтчихоод байнадаа. Хэрвээ энэ төрд гарсан эрхмүүд хувийн бизнесээ биш улс орноо бодож ажилласан бол энэ улс орон ийм байхгүйл байсан. Энэ нөхдүүдийг хуулиар л хязгаарлах байтал эд нар өөрсдөө хууль боловсруулна гэхээр ..... юу ч ярьхавдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-07 08:58:34
    зочин: гозон жаргалсайхан, бэхбат нар элбгдоржтой ойр байсан гэхээр ховдынх байж таараа дээр нь ховдын батсүхтэй тун ойр гэхээр ховдын сайн эрүүд болж таарлаа. тэгэхээр асем-ээс үүдэлтэй санхүүжилтийн нэг эх үүсвэр байх магадлалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 22:29:17
    Мөнх хаан: Хамгийн гол нь энэ сүлжээг таслах цаг болсон. Хятад хэзээний барилга байшингийн үнэ буурч хөөс задарч байхад Монголд хөөстэй хэвээр байна. Хөөсөөр ашиг олсон эрх мэдэлтэй бүх хүнийг тэвчихгүй. Ард түмэн хөөстөй үнээс болж ямар их хөдөлмөрийн мөлжлөгт орно вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-30 09:51:00
    onoch: Эдний хотхон барьдаг гэж лөөлөө блгүй. Нэрийг нь ашиглаж хэдэн гар газар аваад эдэнд 2-3 өрөө байр өгөхөд л хаваасаг шдээ. Газар авахдаа, гарын үсэг зуруулахад эдний нэр төрийг ашиглахгүй юу. өөр яахавдээ. дараа нь яг ийм асуудал үүсэхээр нь гүй яахав, хэдэн дипломатууд хүсэлт гаргахаар нь газар олгосцон юм гэх ам таглах арга. Яг хийсэн нөхөд нь хотын захиргаа хавийн л хэд. Хэдүүлээ ийм хүмүүсээр халхавчлаад хийчье л гэхгүй юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-30 09:50:55
    onoch: Эдний хотхон барьдаг гэж лөөлөө блгүй. Нэрийг нь ашиглаж хэдэн гар газар аваад эдэнд 2-3 өрөө байр өгөхөд л хаваасаг шдээ. Газар авахдаа, гарын үсэг зуруулахад эдний нэр төрийг ашиглахгүй юу. өөр яахавдээ. дараа нь яг ийм асуудал үүсэхээр нь гүй яахав, хэдэн дипломатууд хүсэлт гаргахаар нь газар олгосцон юм гэх ам таглах арга. Яг хийсэн нөхөд нь хотын захиргаа хавийн л хэд. Хэдүүлээ ийм хүмүүсээр халхавчлаад хийчье л гэхгүй юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-28 20:47:01
    элчин: Яг үнэн бичсэн байна. шалгах цаг нь ирнээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-23 14:05:32
    Njuty: Тэглээ гэхэд буруу юм хаана байна аа, сайхан хотхон бариад хүмүүс орон сууцтай болж болно биз дээ. Угаасаа эхнээсээ захиалгаар шууд л гүжирдээд хараагаад эхэлж байгаа юм биш үү. Гэр хорооллыг хэн албаар байлгаад байгаа юм бэ. Угаасаа гэр хороолол ийм л байна. Харин ч одоо зам, дэд бүтэц зөндөө хийгдсэн. Хүн амын тал нь ганц хотод шавчихаал багтаж шингэхгүй байна. Одоо Улаанбаатарт 2,2 саяын байр байгаа юм уу. Тэгээд ч энэ хүмүүс төрд хийдгээ хийсэн, нэр төртэй, ёс зүйтэй хүмүүс. Өөрсдөө олигтой амбар ч барьж чадахгүй улаан гуйлагчин байж юм хийж байгаа хүмүүсийг харлуулахаас өөрийг чадахгүй_. Ийм юм тавьж байдаг САЙТ Ч гэж САДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-20 02:32:57
    Зочин: Бэхбат ч хүн муутай хүн дээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-19 23:24:30
    mgl: ene gazar abilga alban tyshaalaa ashiglaj absan gazar. xaanaas mungu bosgosong shalgah xeregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-19 14:25:55
    irgen: Хөрөнгө нийлж босгоод , хамтарч бүтээн байгуулалт хийж , ард олон нийтэд- бусдад хэрэгтэй орон сууц барьсан байна. Үйл ажиллагаа нь л дүрэм журам , хуулийн дагуу юм бол шүүмжлээд байх хэрэггүй юмаа. Ухаантай бас бололцоотой хэсэг нь л эхэлж бүтээн байгуулалтанд оролцох байх даа. Иргэн хүний хувьд тэгэж л бодож байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-15 15:24:15
    Kk: 19nd Prius 20toi bsn nuhriig shalga.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-14 18:37:02
    Hd: Yasan ataarhuu muu guilagchin bicheevee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 15:43:49
    bayar: Харин ч зөв юм хийж,олон олон айлыг орон сууцтай болгосоншдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 19:55:08
    Д Буянжаргал: Яачихсан ард түмэн ийм байдаг юм бэ нүд тайлсан нь ч , нүхэнд байсан ч адил , сайд байсан ч тэр сайн хүн гэгдэж байсан нь тэр нөгөө л биднийгээ өөд нь татах биш өнгөрүүлж орхино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 19:55:07
    Д Буянжаргал: Яачихсан ард түмэн ийм байдаг юм бэ нүд тайлсан нь ч , нүхэнд байсан ч адил , сайд байсан ч тэр сайн хүн гэгдэж байсан нь тэр нөгөө л биднийгээ өөд нь татах биш өнгөрүүлж орхино
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:25:35
    ханд: шар дэмбэрэлийн алтанцэцэг гэгч гомбосүрэнгийн эхнэр,ц дуламсүрэн бол ц гомбосүрэнгийн дүү соёлын гавьяат гэдгийг олон хүн мэдэн харин ийм олон байшин бариулсныг нь цөөхөн хүн мэдэх байх аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 23:59:45
    Эрчис: Тэр доор коммент бичсэн хүнийг би хэн бэ гэдгийг нь бараг мэдчихлээ хахаха.Архины цагаан солио туссан өдөр бүр ажил дээрээ архи уудаг ёс зүйгүй,замбал тийм л хүмүүсийг мөн тэтгэврийн нас нь болчихоод сандал суудалтайгаа зууралдаад бсн хүмүүсийг ТНБД-н зүгээс хийх ёстойгоо хийж хэрэгжүүлж явсан юм шүү Р.Алтангэрэл.цагаан толгойт ч гэх шиг Төрийн төлөө ажиллаад наснаас эрт бууралтсан юм буурал үс нь өөрийнх нь имиж гоч зохидог шд!чамаас илүү болохоор үхлээ юу чам шиг дорой явсангүйлд!ажлаас нь гаргаж байсны бурууг одоо болтол бодож хорсож явдаг арчаагүй амьтдын нэг л бна даг.Нээх цохож нтр энэ хүн чинь яг төрийн хүн за чиний хажууд!хулгай хийж авилга хээл хахууль авгай хүүхэн архи дарс гээд явсан бол өдийд ийм байхуу?!!!жинхэн ясны дипломатч хүнийг юу юу гэнэ вэ!мэдэхийн дээдээр мэдэх хүний хувьд хэлж байна!уих гишүүд тухайн үедээ ч гэх шиг халтар бангла,авилга бизнесс хөөж баяжсан хэд гурван аймшигууд л нэр дэвшээд зөвшлийн хурлаар ороход л тэгж хэлж бсн.хэлж бсн ГӨЛӨГНҮҮД бол та нар авилгаар баяжсан АЦ гэдгээ мэдэхүү л гэмээр бсн даа...!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-07 08:25:30
    Амарсайхөн Жамц: Хүнийг гүтгэнэ гэдэг энэ буйзаа Гомбосүрэн сайд бол олон том сонгодогуудыг орчуулсан ухааны далай.энэ хүн хэзээч тийм юм хийхгүй ухаантан Хужиртын ард түмэн ингэж нутгийн сор хүүг гүтгэж байгаад харамсаж бна. Энэ хүний эцэг эх нь ядуу малчин ард байсан.тэд ийм шуналтай хүү төрүүлээгүй.. гүтгэлгээ зогсоо.Энэ бичсэн хүн их мөнгө авсан ардчлалын хөлсний этгээд байна ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 21:50:35
    аан: Энэ одоо юу нь буруу гэж??? Тэд нар төсвөөс мөнгө авчихсан юм уу? Газраа хууль бусаар авчихсан юм уу? Харин ч мундаг байна ш дээ. Ажлаа хийсэн, тэтгэвэртээ гарсан, хувийн бизнес хийж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 15:55:59
    МОНГОЛ: МУУХАЙ ЮМ АА ДААНЧ ДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 14:03:44
    Устгая: МАН-ын том толгой хулгайч нараас ганц нэгийг нь гэр бүлийнх нь хамтаж буудаж устгах хэрэгтэй.Ингэвэл авлигачин хулгайч МАН-д цочоо өгөх болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 10:55:47
    Зочин: Яаж ч бодсон цэвэр гүтгэлэг байна. Энэ сэтгүүлч мунгинаж ээ. Хэн нэгний захиалгаар гүжирдсэн нь илт.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 10:20:52
    zochin: Unen muniig n oloogui baij ingej hudal huurmag yum bichih n uul n yaltai ed shuu!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 09:08:46
    Зочин: Цаазын ялаа хурдан сэргээж хамгийн толгой 500-1000 хулгайч луйварчин авилгачин дээрэмчдийг олны өмнө цаазалж буудаж байж л монгол улсыг аварна. Монгол улсыг өөр юуч аварч чадахгүй бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 19:11:18
    мэд: газрыг яаж зөвшөөрүүлж авсан бэ, мөнгө нь хаанаас гарсан бэ, уг газар яагаад эд нараас бусад этгээдэд шиилжээд баилга нь өөр этгээдийн нэрээр баригдаж байна вэ, орлого нь хаашаа явсан бэ, татвар төлсөн үү, татвар төлсөн мөнгөний эх үүсвэр мөнүү гээд шалгахад бүх зүйл ил болнодоо. эд нар алтаар авс хийж газар доогуур ороод эр алтанавсыг нь бас эдний адил шуналтанууд ухаж хүүрийг нь амар байлгахгүй л үйлийн үр хүлээж буй даа хөөрхийс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 16:51:17
    Зочин: Олсон хөрөнгийг нь 100% хурааж ав, тэгээд тэд өөрсдөө авсруугаа тонилог өгөхгүй бол шоронд хатаа, иймэрхүү замаар баяжсан нөхдүүдийн үр хүүхдүүдийн батлаж чадахгүй хөрөнгийг хурааж улсын орлого болговол шударга журам тогтоно!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-03 10:11:00
    Жирийн иргэн: Манайхан яагаад ингэж бүгдийг харлуулж бодож байдаг юм бэ. Үг амьтай гэж хүн харааж зүхэх тийм сайхан гэжүү. Эдгээр хүмүүс барихгүй байсанч өөр хэн нэгэн барих л болно. Харин хэдэн арван айл өрх халуун устай дулаан байранд ороод орчин нь сайжраад хүүхдүүд цэвэр орчинд сайхан амьдарч байгаа нь сайхан биш гэжүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 23:35:17
    ЗОЧИН: ГОМБОСҮРЭН ГАДААД ЯАМНЫХАА 2 ХҮҮХЭНГ ЖИРЭМСЭН БОЛГОСОН ГЭДЭГ. ОДОО ТЭР ХОЁР ХҮҮХДЭД БАЙР СУУЦ ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ. ХЭ ХЭ ХЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 16:28:27
    Рүү: Газар л туусын биш үү. Барилгыг өөр хмс бариад. Бадамжуанайн 12 оны хулгайтай л холбоотой газар бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 22:24:33
    Баатар : Улс төрөөр явсанууд нь бизнес эрхлэгчидээсээ илүү баян болдог гажиг тогтолцоо зөвхөн Монголд л байна. Яасан заяаныхан уут нь уруугаа харсан юм шиг энэ улс орон болчихвоо. Үүнд маш ангилалд орсон хөдөөний оркууд буруутай. 5 цаас амалсан хулгайч нарыг гаргасаар байгаад энэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 22:24:23
    Баатар : Улс төрөөр явсанууд нь бизнес эрхлэгчидээсээ илүү баян болдог гажиг тогтолцоо зөвхөн Монголд л байна. Яасан заяаныхан уут нь уруугаа харсан юм шиг энэ улс орон болчихвоо. Үүнд маш ангилалд орсон хөдөөний оркууд буруутай. 5 цаас амалсан хулгайч нарыг гаргасаар байгаад энэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 05:57:03
    Toli: Ingej ichij zowohgui idej uuj baigaa mongolin "darga" geh humuus odoo ih l möngötei bolj baina gej bodoj baigaa baih, dotor setgel n bainga, hezee barogdaad shorond orchih bol geed l, böönöö Stress. Ter högshirj udahgui uheh gej baigaa heden hogshid sheesee barj cadaj baiwal teriigee bodwol deer biz de.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-01 01:35:16
    Энхболд.х : ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ,САЙХАН ЮМАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 21:52:14
    Narantuya: Une hyamd iim bair haana? Humuust bolomj olgoson saihan tusul hiisen bna. Buruu geh undeslel algoo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 19:16:24
    Гэрэл: Алтаар авс хийж амрах боловуу.харин алтан авсыг нь авах гэж өөртэй нь адилхан шуналтан газрыг нь ухаж төнхөөд цогцосыг нь амраахгүй байлгүй.шунал эцэстэй шулам чатгөр болдог гэдэг.нөгөө ертөнцөд ч тайван байхгүй нь дээ.ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 13:55:48
    зочин: юмаа гадагшаа банкинд хийгээгүй гаднаас мөнгө босгож бүтээсэн байна буруу юу байх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 11:34:45
    Г: Гадаадад э.сайд нэртэй улсаас цалинжиж згр сууж бсан бж эх орондоо олигтой юм хийхгүй,,муусайн МАН ы авилгачид ийм бгаашдээ..мэдэгдээд бгаа нь энэ дээ..өөр бүр илүү их юм бгаадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 10:35:55
    Ариунболд: Эд нарын улсаа төлөөлнө гэж юу байдаг, элчин сайд нэртэй мануухайнууд эд нарын ажлаа сайн хийсэн гээд Монгол улсын нэр гадаадад өсөж дэвжсэн мэдээг би лав олж сонсоогүй юм бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 10:25:54
    Dina: Dina: Уг нь ард түмний хөрөнгөөрөө барьж байж ард түмнээ маш бага үнээр оруулж болох л байсан. Ард түмний эрхийг хамгаалах асуудал үнэхээр байхгүй болжээ. Нүцгэн ирээд нүцгэн буцахаа мэдмээр юм. Энэ нөхдүүдэд уучлал гэж хэзээ ч байхгүй гэдгээ мэддэг болов уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 10:09:21
    Алтантуяа: За яахаа боломжоо ашиглаж, ..ажилласан ажилчдадаа ядаж байр оруулсан болов уу, !!!! Боломжийн цалин өгсөн болов уу?, Шударгаар татвар ,нийгмийн даатгалыг нь төлсөн болов уу!??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 08:27:48
    Зочин: Ард түмнээ барьж иддэг бирдүүд үхэхдээ өөрийнхөө цусанд хахаж живж үхнэ дээ. Үлдээсэн тэр их хөрөнгө нь удмыг нь боомилох нүгууртай ажээ. Хоино буруу хүмүүс ард түмний хөлс цусыг сорсон алуурчид шулаачид муугаа үзнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 08:21:22
    Булган: Эд нар юу дутлаа гэж ийм өөдгүй муу байдаг байна аа. Ханан гэрээсээ холдож хадан гэрлүүгээ ойртож байж..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 08:21:10
    Булган: Эд нар юу дутлаа гэж ийм өөдгүй муу байдаг байна аа. Ханан гэрээсээ холдож хадан гэрлүүгээ ойртож байж..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-30 06:49:37
    Иргэн : Маш том мөнгө угаажээ мөнгө угааж л том2 хотхонууд барьдаг гэдгийг захын хүмүүс мэддэг яриад удаж байна шүү дээ тэрнээс дипломат ажил хийж байсан хүмүүст ийм их мөнгө хаана байх билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:45:59
    Иргэн: Эх оронч бус шуналын туламнууд юм. Ичих нүүргүй дээрэмчид. Гадаадад яаж хэрхэн улсаа төлөөлж байсан юм бол доо! Далд орог!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:45:58
    Иргэн: Эх оронч бус шуналын туламнууд юм. Ичих нүүргүй дээрэмчид. Гадаадад яаж хэрхэн улсаа төлөөлж байсан юм бол доо! Далд орог!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 20:00:29
    Цэнгий: Яаж төрийн албанд ажиллахаар ийм болдог байна аа насаараа төрд ажиллаж аятайхан амбаарчгүй л тэтгэвэрт гарлаа.шалгаад хөрөнгийг нь хураагаад хувалзнууд юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 18:48:33
    Зураач: Хууль зөрчөөгүй бол, яагаад болохгүй гэж? Харин хууль зөрчсөн бол шалгаж зохих арга хэмжээг авах хэрэгтэй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 18:27:08
    мэд: ЭД НАР ГАЗРЫГ НЬ ТАНИЛ ТАЛААР ГАЗРЫГ НЬ ҮНЭГҮЙ АВААДТҮҮНИЙГЭЭ ДАМЖУУЛАН ХУДАЛДАЖ МӨНГӨ УГААСАН БОЛОЛТОЙ. ЭСХҮЛ ХУЛГАЙН ХАР МӨНГӨ УГААГДСАН БАЙХ Л ДАА. ҮНЭНИЙГ ТОГТООХЫН ТУЛД МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ШАЛГААД ТАТВАРТ ХАМРАГДСАН ОРЛОГО ЭСЭХИЙГ ТОГТООХОД Л УЧИР НЬ ОЛДОНО ШҮҮДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 16:31:43
    Зочин : Олон давхар өндөр сууц бол хөгжил бишээ.Монголын үндсэний дархалаа ,онцлогыг гэр хороолол илэрхийлнэ .Гэр хорооллыг цэвэр ус түгээх ,бохир татан зайлуулах системд холбоод өгч орхивол ХАШААНдаа сайхан амьдраад байх боломжтой Ядаж 20 жил ИПОТИКийн зээл гэх хорин жилийн дарамтанд орж ,гадаадад боолчлолын ажил хийхгүй дээ !Нийтийн тээврийг хөгжүүлээд өгч орхивол тэд төвлөрөл түгжрэлгүй ,утаа униаргүй орчинд амьдраад ,,,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 16:16:14
    Gir: монголын дарга улс төрчид яаж хаанаас ийм их мөнгөтэй болдог нь маш сонирхолтой. Энд нэг л тодорхой хариулт бий. Энэ улсад хариуцлага гэж огт байдаггүй. Яиар ч албанд очсон мэхлэх, хулгай хийхэд ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 15:50:47
    Өлзийхутаг: Иймэрхүү хувалзнуудыг хоггүй болтол нь цэвэрлэх зоригтон гарахгүй нь даанч харамсмаар.хэрэв гарвал дор нь үгүй хийнэ.энэ орчин тойрон,нийгмийг яаж цэвэрлэхийг хичнээн оролдовч арга тасарч эцэст нь үхэж дуусна.болдогсон бол эдгээр шимэгчдийг үр удмаар нь нүглийнх нь тогоонд ялз чанаж үгүй хийхсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 14:58:48
    Мөнх.: Төр тар ардчиллыг эхлүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 14:57:41
    Мөнх.: Төр тар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 14:12:08
    р: Ямар мөнгөөр бариулав гэдгийг шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 14:11:57
    р: Ямар мөнгөөр бариулав гэдгийг шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 14:11:41
    р: Ямар мөнгөөр бариулав гэдгийг шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 14:11:21
    Зах зээлч: Зах зээлийн нийгмийг жинхэнэ ёсоор нь байгуулахад саад учруулсан эрхмүүдийг энэ нийтлэлд нэр дурьджээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 13:36:30
    Бадамжунай гарцгүй болжээ: Архангайн угшилтай Гяя-ны гарууд Жунай’ түүний нөхдөөс газар асар ихээр авч УБ-д алхах газар үлдээгүй. Хот өдгөө түгжрэл’ уур бухимдалын үүр болсон нь энэ мэт эрүүгийнхэнтэй холбоотой. Жунай ч баригдаж гарцгуй болохоороо хамсаатнуудаа илчилж өгч бна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 13:26:01
    Б.Амар: Хөгшин залуугүй бүгд хулгайч наймаачид болжээ Монголд удахгүй алтан шарилын хайрцаг гарах байхдаа өөрөөр яаж хөрөнгөө авч явах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 12:35:01
    ГАНАА: 4 ХӨН ХҮНИЙ ДУНД АСАР ИХ МӨНГӨ ЯРИГДАЖ БНА НӨГӨӨ Л ХУЛГАЙ ЛУЙВАР НЬ БИЗ . ХҮРЭЭНИЙ БУЗРУУД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 12:32:19
    Базараа: Луйвар хийгээгүй бол хориглох зүйл харагдахгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:34:37
    Baska: Яагаад болохгүй гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:34:37
    Baska: Яагаад болохгүй гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:14:33
    ЗОЧ: ОРОН СУУЦ БАРЬСАН МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГААД УЛСАД ТАТВАР ТӨЛСӨН МӨНГӨ ҮҮ ЭСХҮЛ МӨНГӨ УГААСАН УУ ГЭДГИЙГ НЬ ШАЛГААД Л БОЛОО ШҮҮДЭЭ. ГОМБОСҮРЭН ГУАЙ БОЛ ХҮНИЙ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОРЧУУЛСАН "ГЭМ ЗЭМ" МЭТИЙН ЗОХИОЛЫГ ДАХИН ХАЛТУУРДАЖ СОЁЛЫН ГАВЪЯАТ, ТӨРИЙН ШАГНАЛ МЭТ КОММУНИЗМИЙН СЭНЖТЭЙ ТЭМДГҮҮД АВСАНЫГ БОДОХОДУЛААН КОММУНИСТ НЬ МӨН ЛДӨӨ ЗАЙЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 11:03:32
    зочин: Шуналын зоногууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 10:28:50
    иргэн: Ийм л заваан юмнууд -- Одоо ёстой хатуу шийтгэ ::: юү тарьсан -Тэр үрийг нь буцааж өг 100жил хөгшихгүйн Ийм комнистууд байсан баына Үхсэний чинь бүрэн эрхтэн - Хулгайч луйварчид !!!! МАХН - МАН бүр таслан хаявал Таарна !!!!!!!!!!!£¥₩¥########
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 10:15:50
    булгаа: тэгээд яачихсан юм бэ болоо шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 09:50:00
    Бадамжунайчууд: Бадамжунайн хамсаатан цагаан толгойт Р.Алтангэрэл яг голд нь гоцлож байна. ТНБД байхдаа маш их мөнгө эргэлдүүлсэн жинхэнэ ясны хулгайч нөхөр дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 09:07:15
    Бат: Хэн байшин барьж болохгүй юм бэ тэгээд?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 08:28:38
    Зочин: Баг өмссөн луйварчид юм даа. Шалгах яллах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 08:08:47
    Новшнууд : Ард бидний төвөө бол нь шүү дээ энэ албыг татан буулгахад яаадаг бна бөөн хэлбэр улсаар тэжээлэгсэн тэжээвэрүүд.Гадаадад бгаа наад новшнууд чинь бгаа газрынхаа нөхөдийг хулихдаж том том баасан нөхөдүүүд бгаа шүү!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 08:00:32
    Irgen: Oo za za, Odoo bas gaviyat, ene ter shagnaluudaa boli, Sar bur tetgever deer ni 200k ugdug gee biz dee. Ingej irgediin mungiig shunaxai xuvalznuudad zartsuulaxaa boli.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 07:52:54
    Зочин: Үнэхээр бурхан эрлэгийн илч там байдаг бол шуналтангуудыг гэсгээхээн дээдээр гэсгээж тамлах болтугай гэж сайхан амьдралаа булаалгасан ард олон нь залбирч мөргөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 07:52:38
    Зочин: Үнэхээр бурхан эрлэгийн илч там байдаг бол шуналтангуудыг гэсгээхээн дээдээр гэсгээж тамлах болтугай гэж сайхан амьдралаа булаалгасан ард олон нь залбирч мөргөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 07:26:44
    Цээгий: Шунал нь яасан дуусдаггүй юм .Хэдхэн хүн хагартлаа баяжаад байхад улс орон яаж хөгжих вэ дээ.Үндэслэлгүйгээр баяжаад бгаа энэ хүмүүст төрийн зүгээс авах арга хэмжээ бн уу.Олон жил авилга албан тушаалын хэрэг гэж ярьлаа.Өөрсдөө оролцсон хүмүүс хэнд хяналт шаардлага тавьж чадах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 23:51:14
    Зочин: Дипломатуудын тамхины наймаа контрбандын мөнгө угаалт Эцэст нь Монгол улсын нэр хүнд дэлхийд навс унасан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 22:33:17
    дэмжээ: юу болохгүй гэж гаднаас мөнгө босгож хийсэн бол бүр ч сайн баялгаа худалдсан биш байшин барьж хэдэн хүн сууцтай болж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 20:59:07
    тб: Энэ юу нь буруу байгаа юм болоо???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 20:30:53
    Баку: Монгол хулгайчдын эх орон дипломат нэртэй хулгаичууд ядарсан ард түмэнд ингэж шулж баина 3 сая хүн үүнээс 1 сая 500 мянга Америкт жорлон угааж гомоо болоод яавж баина үхэр монгол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 20:13:19
    МОНГОЛ ХҮН: ОРОН СУУЦ БАРЬСАН БАЙНА. ХҮМҮҮС АМЬДАРЧ БАЙНА. ЮУ НЬ БУРУУ БАЙГАА ЮМ БЭ? ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ЮМ БИШ ҮҮ? ТЭД Ч АМЬДРАХ, АЖИЛЛАХ ЭРХТЭЙ БИЗ ДЭЭ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 18:29:18
    SEKSY: ERCHUUDTEI SEXSEER XALYYTSTAL80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 18:27:49
    SEKSY: S AWI 30DEESH80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 18:24:56
    Зочин: Монголд 3 сая шуналын мангас болсон хулгайч авилгач шумуулууд нүдэнд харагдсан бүхнээ цусалж бие биенээ амьдаар нь идэж цусалж байна. Энэ байдлаараа бол хүн хүнээрээ байх ирээдүй устаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 18:24:54
    zochin: Hudlaa, gutgeleg baina. Setguulch guai ene humuustei n uulzaj asuusan yum bolov uu?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 18:07:30
    Zovhin: Olon zaluusiig demjsen Shn buten baiguulalt hiij bgaa zaluusiig omhoog geed yahuu de. Tamiin togoonii ulger yumaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 15:53:26
    zochin: olon nuurtei buzriin schunaltnuud !!!! tanar yaaj setgel amar amidarch chaddag um be? , bugdiin schalgaj choosruulaachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 15:49:25
    Зочин: Тэгээд яацын, сайд хүн юм хийж болдоггүйм үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 13:03:17
    Зочин : Юм үзэж нүд тайлсан хүмүүсийн өөрөөр хэлбэл ЭЛИТ хүмүүсийн хийдэг ч ажил биш юм даа зайлуул , ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН СУУЖ БАЙСАН ГАЗРУУДААСАА ГАНЦ Ч ГЭСЭН ҮЙЛДВЭРИЙГ НЬ ЭХ ОРОНДОО СУУРЬШУУЛЧИХСАН БОЛ , ЭХ ОРОН МИНЬ САЙХАН ХӨГЖИХ ЦЭЦЭГЛЭХ БОЛОМЖ ИХ БАЙСАНСАН ДАА , ДААН Ч ТЭГСЭНГҮЙ ДЭЭ ЭРХЭМ ДИПЛОМАТЧИД МААНЬ , ЕР НЬ АЖЛАА САЙН ОЙЛГОЖ ХИЙГЭЭГҮЙ НӨХДҮҮД ЮМ БАЙНА ДАА ХӨӨРХИЙС МИНЬ , ДЭЭР НЭГ ЭРХЭМ ЦАРАЙЛАГ САЙХАН ДИПЛОМТ Ч ГЭХ ШИГ ЦАРАЙНЫ САЙХНААР ЦАЙ СҮЛДЭГГҮЙ НЭГ ЖИШЭЭ ЭНЭ ЮМ ДАА ХӨӨРХИЙ ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 12:38:00
    Эрчис: Улс улс дамнан холбодог энхтайван амар амгалан аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй,улс хоорондын гадаад худалдаа хамтын ажиллагааг холбох гүүр нь болдог бэлтгэгдсэн мэргэжилдээ хамаг залуу нас эрүүл мэндээ зольсон элч нар шдээ.Ажил нь юм чинь аль хэрэгтэй байгаа улс руу хамгийн сайныг дээр нь нэр цэвэр дипломатыг томилж байж манай улсын нүүр царай харагддаг юм гэж ойлгопог шд ард түмэн Тгхр улс улс руу чадварлаг болоод л нэр нь орж ирж байгаа шдээ.Томилогдсон сайд лаг байхад төрийн өндөрлөгүүд ч нүүр бардам төрийн ажил ч саадгүй явдаг юм!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 11:57:03
    Эрчис: Энэ захиалгаар бичсэн нь ямар хөдөөний үг хэллэгтэй тархины тураалтай захиалгат сэтгүүлч вэ.хахаха бүх насаараа шахуу улс улс дамжин элчин сайдаар ажилласан биздээ ч гх шиг тэрийгээ их bold нтрээр тодотгоцон ч бх шиг хаха.Р.Алтангэрэл нь угаасаа урдаа барьдаг мэргэжлийн дипломат харизмтай царайлаг ажил мэргэжилдээ үнэхээр мундаг болохоор атаархагчид олон бдаг биз!ардчилсан намын алкаашууд л ийм юм одоо бичиж эхлэж бна.өөрсдөө юу хийсийн та нарын хажууд том том ажлуудыг мэргэшсэн хүний хувьд хэний ч өмнө ямар төрийн өндөр албан тушаалтан төрийн өндөрлөгүүдийн царайг нь улайлгаж байгаагүйг нь мэдэхийн хувьд хэлчихье.Энэ бол цэвэр гүтгэлэг бна.ард түмний тархийг буруугаар эргүүлэхдээ хувь хүний газрын хов живний талаар барин тавин цуурхал худал тараагдсан атаархагчийн яриаг захиалгын дагуу бичжээ гэж.Слнгууль дөхсөн бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 11:33:24
    Ган: Хахаж үхмэрүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 11:02:02
    Ок: Төр засаг хууль хяналтын байгууллага гэж багаа бол наад шуналын бузаруудаа хэрхэн яаж хөрөнгөжсөн гэдгийг ил тод зарлаад хөрөнгийг нь хураагаад энэ олон ядуу буурай хүмүүсийн амьдралд туслаач. Тэгээд түмний төлөө муу муугаараа дуудуулж явдаг эмч багш замын цагдаа болон төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмж орон байраар хангаач.Элчин сайд бүр онц бүрэн эрхт шүү эх орон ард түмний төлөө ямарч зүйл бүтээгээгүй насаараа гадаадад хэвтэж татвар төлөгчдийн мөнгийг цусласан бирдүүд бас одоо ядарсан иргэдийг үe удмаараа шулаад яасан арилсан дотортой хаал идмэрүүд вэ.хэлэх ч муу үг алга Eрөнхийлөгчөө Eрөнхий сайд аа та хоёроос өөр муу хэлүүлэн барин хөдлөх нэгч хүн алга ард түмэг аргаа барж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 10:57:23
    сэлэнгээ: Нямаа гэдэг дипломатч өвгөний авгай цэцэгмаа гэгч авгай гол дүр нь байсан ч бурхан болсон байна лээ хүү нь чехд элчин сайд болгож ээж нь хагартал авилга өгөөд явуулж байв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 10:39:35
    сонгогч: Монгол улсад төр барчих төрийн хар хүн одоогийн нь намд алга даа бүгд шуналдаа хөтлөгдсөн хүн сүгнүүд л б.най
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 10:30:13
    Ок: Дээгүүрээ хаана ашиг бна тэнд л идэж уугаад тэр 70, 80- тай өвгөчүүл ухаан алга даа ,үхэхдээ аваад явах биш үр хүүхэддээ 9 үеэр идэх хоолыг өглөө гэж бодож бгаа бол андуурал ,эндүүрэл дааж давшгүй нүгэл үлдээж бна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 10:08:51
    Би : Мөн их шуналууд юмаа монгол хөгжих ямар үндэслэл алга эд нар ийм өлөн байхад нам дагасан цүнх баригчид аргагүй юм байна бүгдийн хөрөнгийн хурааж шоронд хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 09:21:46
    Зочин : Энэ 3 утсан хүүхэлдэйнүүд нь юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 08:33:14
    Батаа: Худалдаж авсан хүмүүст нь арга хэмжээ ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 08:19:52
    Нак: Б.Чулуунхүү гэж новш байна. Австралид элчин байсан. Энэ тэнд барилга барьдаг. Хувьдаа эмнэлэгтэй. Ах дүү нараараа халхавчилсан новш. Налайхын ЗДТГ.н Алтанбулаг гэгч хүүхэнтэй сүүдэрлэг. Түүндээ АНУ.н виз гаргуулаад нөхрөөс нь салгаад АНУ гаргачихсан. Гэмгүй царайлсан алаг нүүртэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 08:10:50
    Зочин: ТЕГ -т Татварын Байцаагчаар дунд нь зогсож байгаа Х.Батхишиг ажиллаж байсан юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 07:45:40
    Болд: Тэр газрыг яаж авав
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188