• Өнөөдөр 2024-05-17

"Сахал" Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гадна Хаан банк, Хөгжлийн банкны хэргээр шалгаж эхэллээ-I

2022-03-21,   5265

         -ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ТОЛГОЙ ДАРААЛАН ХУВЬЧИЛЖ, ХӨГЖЛИЙН БАНКНААС ХҮССЭНЭЭРЭЭ ЗЭЭЛ АВЧ, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТ ХААН БАНКИЙГ ЭЗЭГНЭХЭЭР САНААРХАЖ БУЙ "САХАЛ" ХОЧИТ Д.ЭРДЭНЭБИЛЭГТ ХУУЛИЙГ ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ-
 
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл” ХХК, “Бороо гоулд” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк... Түүнд хуруу, хошуу дүрээгүй салбар, хувьчилж, худалдаж аваагүй бизнес гэж энэ улсад бараг л үгүй. Монголын өнгөтэй, өөдтэй, өрөмтэй болгоныг өөрийн болгож, энэ улсыг ёстой л эзэгнэж яваа хүн. Хамгийн сүүлийн хууль хяналтынхны өмнө очих ёстой үйлдэл нь Хаан банкны хувьцаа, Хөгжлийн банкны найдваргүй зээл нь. Иймд Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “эзэгнэл”-ийг цувралаар танилцуулахаар бэлтгэлээ. 
 
Далдаас бүхнийг удирддаг гэж “домог” шиг яригдаж ирсэн “сахал” хочит Д.Эрдэнэбилэг гэж чухам хэн бэ.

"НОЁН"-Ы НУУЦЛАГ НАМТАР

 
        Түүний төрж өссөн намтар тун нууцлаг. Өөрийнх нь ярьсан, эрж хайсан, энд тэндээс цуглуулснаа нэгтгэж энэ намтрыг гаргалаа. Эцэг эх нь Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр сумын гаралтай ажээ. Харин Д.Эрдэнэбилэг Улаанбаатар хотод төрж, Дэнжийн мянгад эмээ дээрээ өссөн. Эцэг нь багад нь өнгөрсөн бол ээж нь Орос хэл, уран зохиолын багш байсан. Эцэг эхээс дөрвүүлээ боловч эгч нь л үлдсэн гэх. Бага ангидаа Дэнжийн мянгын 61 дүгээр бага сургуульд суралцаж байгаад ахлах ангиа 57 дугаар сургуульд дүүргэсэн. Улмаар СЭЗДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1995 онд Хөрөнгийн биржийн анхны брокеруудын нэг болсон.
 
Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай 15 настай байхдаа Дэнжийн мянгын зах дээр танилцаж, тэр цагаас тасралтгүй нөхөрлөхийн сацуу хамтарсан хэд хэдэн бизнес эхлүүлж, хамтдаа томорсон. Өдгөө “Талх чихэр” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний дүү Х.Баттуул нартай хамтран эзэмшиж байна. Түүний түүх товчхондоо ийм.
 

БАНКНЫ САЛБАРТ ЭЗЭН СУУСАН НЬ: ИНТЕР БАНК, УЛААНБААТАР ХОТЫН БАНК, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, “ХААН БАНК”...

 
      “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг энэ улсад “эзэн” суух эхлэлээ банкны салбараас эхлүүлсэн гэж болно. Тэр эхлээд “Интер” банкийг, дараа нь Улаанбаатар хотын банкийг, тэгээд Худалдаа хөгжлийн банкийг хувьчилж, худалдаж авч байв. Хожим“Интер” банкийг “Капитрон” банканд, Улаанбаатар хотын банкийг Худалдаа хөгжлийн банканд нэгтгэсэн. Харин одоо Хаан банкны хувьцааг Япончуудаас худалдаж авсан тухай мэдээлэл цацагдаж байна. Арилжааны банкууд ар араасаа нэг хүний “халаас”-нд ороод байх нь хуульд харш ч гэлээ хууль хяналтынхнаас одоогоор таг чиг л байна.
 
Эргэн санавал, 2019 оны хавар ЦЕГ-аас Худалдаа хөгжлийн банкны эзэд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг сүр дуулиантайгаар баривчилж байв. Гэвч хууль хяналтынхны хараанд орсон гэх Д.Эрдэнэбилэг ял эдэлж хоригдох бүү хэл Япон руу “гүйдэлтэй” болсон. Тэр байтугай Худалдаа хөгжлийн банк Токиод төлөөлөгчийн газраа нээж, салбараа хүртэл нээхээр бэлтгэж буйгаа ч ил далдаар зарлаж эхэлсэн. Дараа оноос нь Д.Эрдэнэбилэг ямар учраас Япон руу ойр ойрхон очоод байсны шалтгаан ил болж, Хаан банкны гол хувьцаа эзэмшигч Японы “Савада холдинг” ХК хувьцаагаа зарах болсон асуудал сөхөгдсөн билээ. Хаан банкны 60 хувийн хувьцааг эзэмшиж байсан “Савада холдинг” компани хувьцаагаа зарахаар болсон нь манай толгой баячууд, улстөрчдийн шуналыг хөдөлгөж, тэргүүн эгнээнд нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэг явжээ гэсэн үг.
        Худалдаа хөгжлийн банкны араас Хаан банканд эзэн суучихвал монголчууд бүгд түүний түрийвчинд багтана гэсэн үг. Харамсалтай нь, Хаан банканд эзэн суух гэсэн түүний хүсэл амжилттай болсон гэх “хар мэдээ” дуулдах болов. 
 
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хэдхэн хоногийн өмнө “Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Савада холдинг”-д Хаан банкны хувьцааг худалдах зөвшөөрөл өгсөн. Энэ дагуу буюу 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн Б.Лхагвасүрэнгийн бичгээр “Савада холдинг” Хаан банкны хувьцаагаа “Упсилон” гэх нөхөрлөлд зарсан байдаг. “Савада холдинг”-ийн эзэмшиж байсан Хаан банкны хувьцааг худалдаж авсан “Упсилон” нэгтлийн хөрөнгө оруулагч “Мета капитал” компани. Тэгвэл “Мета капитал” компани 2019 оны дөрөвдүгээр сард Худалдаа хөгжлийн банктай “Савада холдинг”-ийн Хаан банкны хувьцааг худалдаж авах тухай агуулгатай толгой гэрээ байгуулж байсан баримт надад байна” хэмээн мэдэгдэл хийлээ. Товчхондоо тэр Хаан банкийг Япон компаниар дамжуулан худалдаж авах тохироогоо аль 2019 онд хийчихсэн гэж мэдэгдэв. 
 
        Түүнчлэн “Хаан банкны 60 хувийн хувьцааг худалдан авсан гэх “Мета капитал” компани нь 2014 онд Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэйшн” ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон” гэх шинэ баримт гарч ирээд байна. “Юнайтед бэнкинг корпорэйшн” ХХК-ийг Д.Эрдэнэбилэгийн хүү Э.Тулга эзэмшдэг бөгөөд Японд бүртгэлтэй хэд хэдэн компанитай хамтарч үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Хаан банктай холбогдох энэ баримтуудыг дараагийн дугаарт дэлгэрүүлэн хүргэх болно. 
 

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЭЗЭН СУУСАН НЬ: “ХӨТӨЛ” ХХК, “ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК...

    1. “Кью Эс Си” ХХК нь 2014 онд буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн яамтай концессийн гэрээ хийж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг эзэмшиж эхэлсэн байдаг. Гэрээний үүрэг нь тус үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх замаар шинэ үйлдвэрүүд барих, техникүүдийг нь сайжруулах, зам барих гэх мэтээр үйл ажиллагааг нь шинэ түвшинд гаргах байсан. Тус гэрээгээр “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн харьяа уурхайнууд болох Төмөр толгой, Төмөртэйн уурхайгаас олборлосон болон цаашид олборлрох төмрийн хүдрийг захиран зарцуулах, банк, санхүүгийн байгууллагад барьцаанд тавих эрхтэй болсон. Улмаар энэ эрхээ ашиглан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төсөл боловсруулж, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 километр төмөр зам, ачиж буулгах терминал барих ажлыг санхүүжүүлнэ хэмээн Хөгжлийн банкнаас 200 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан.  Гэвч авсан зээлээ эргүүлж төлөөгүй, адлуулж байгаа атлаа л гүрийгээд байх. 
2. Харин "Бейзмент" ХХК нь "Хөтөл"-ийг хувьчилж авсан. Тодруулбал, УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Засгийн газрын мөн оны дөрөвдүгээр сарын 7-ний өдрийн 86 дугаар тогтоол гарч, Хөтөлтийн цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарч эхэлжээ. Энэ хүрээнд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэлийн технологийг шинэчилж, цементийг хуурай аргаар үйлдвэрлэдэг болгож, үйлдвэрлэлийн хэмжээг 1.0 сая тонн хүргэх төсөлд дотоодын хөрөнгө оруулагч сонгон шалгаруулсан байдаг. Энэхүү төслийн сонгон шалгаруулалтад 10 орчим компани өрсөлдсөнөөс “Бейзмент” ХХК шалгарчээ. 
Улмаар “Бейзмент” ХХК нь Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-тай 2011 оны нэгдүгээр сард “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн байгаа юм. Ингээд Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам.долларын барьцаагүй зээл авч, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д хөрөнгө оруулалт хийж, 2014 онд цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтаа хийж дуусгасан боловч Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж чадлаагүй аж. Ингэж байтал 2015 онд УИХ-ын 70, Засгийн газрын 330 дугаар тогтоол гарч, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг өр төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр хувьчлахаар шийдвэрлэжээ. Ингээд “Бейзмент” ХХК хүлээж байсан аятай Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг 41 тэрбум төгрөгөөр худалдан авч, нэрээ “Хөтөл” ХХК болгон өөрчилжээ. 
 
“Хөтөл”-ийг амжилттай хувьчилж авсан “Бейзмент” ХХК нь 2008 онд байгуулагдсан гэх мөртөө “цагаан” түүхтэй явж ирсэн бөгөөд анх “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн үеэл Р.Мөнхтуул гэгч хүн үүсгэн байгуулж, улмаар Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан М.Бөх-Очирт шилжүүлсэн. Гэвч хувьчлалын процесс дууссаны дараа М.Бөх-Очир нь нас барсан гэх мэдээлэл байдаг ажээ. “Хөтөл” ХХК Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгт ирсэн түүх товчхондоо ийм. 

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЭЗЭН СУУСАН НЬ: “БОРОО ГОУЛД” ХХК, “СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ” ХХК...

           “Сентерра гоулд”, “Бороо гоулд” гэх нэрсийг сонсоогүй хүн үгүй биз. Удтал хэл ам таталж, улс төрчдийн явуулга, иргэний хөдөлгөөнүүдийн бай болсон “Сентерра гоулд” компани арга буюу 2018 оны аравдугаар сарын 12-нд Монгол дахь охин компаниуд болох “Сентерра гоулд монголия” ХХК, “Бороо гоулд” ХХК-иудаа тусгай зөвшөөрлүүдтэй нь хамт Сингапурт бүртгэлтэй “OZD asia” компанид зараад, Монголоос гарч буйгаа зарлаж байв. Улмаар тус хоёр компанийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэх хүний нэр бүртгэгдсэн болсон. Э.Дөлгөөн нь Худалдаа хөгжлийн банкны “Блүмберг” телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгионы дүү буюу түүний ард “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг байгаа гэгдэж байлаа.
 
Тэгвэл өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард “Сентерра гоулд монголия” ХХК, “Бороо гоулд” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оржээ. Тодруулбал, энэ хоёр компанийн хувьцаа эзэмшигчээр “Сентерра недерландс би ви би эй” компани бүртгэлтэй байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Д.Цэрэнбадам гэх хүн бүртгэгджээ. Судлаад үзвэл, Д.Цэрэнбадам нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Улмаар 2019 онд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрт очиж, онц дэглэм тогтоох үедээ нэр бүхий найман хүнийг ажлаас нь чөлөөлсний нэг нь Д.Цэрэнбадам байжээ. Өөрөөр хэлбэл, тэднийг 49 хувийнхны талаас буюу Худалдаа хөгжлийн банкны талаас томилогдсон хэмээн ажлаас нь чөлөөлж байжээ. Тэгвэл одоо Д.Цэрэнбадам нь хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд монголия” ХХК, “Бороо гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон байна. Өөрөөр хэлбэл, түүний ард мөн л “сахал” хочит Д.Эрдэнэбилэг байгаа дүр зураг харагдаж байна. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

"Сахал" Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гадна Хаан банк, Хөгжлийн банкны хэргээр шалгаж эхэллээ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-18 02:28:37
    Ээ: Д Эрдэнэбилэг үү Ж Эрдэнэбилэг үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 02:10:48
    dnj: 92 ond erhuu hotod aild uulzaj bsn hun ym , ter ued tuluv daruu yriatai bor zurheeree l zutgej yvaa er ym bn gejbodood ungurch bailaa ,er n ch tegeed busdiig daramtlaad yvj bn gej sonsogdoogui ym bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 01:32:57
    уншигч: гайхалтай сонин хүн юм, 2019 он гэхээр хоригдод байгаам шиг хирнээ гадаадад хэлцэл хийгээд байгаа юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 20:11:30
    kkk: jihen ene tsagiin sain er yum bishuu gadnii ulsiin medld bsan olon zuiliig mongoliin medeld abch irjee daanch tor bulaaj abaad baih shig sanagdaad baihiin minii l bdol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 20:11:29
    kkk: jihen ene tsagiin sain er yum bishuu gadnii ulsiin medld bsan olon zuiliig mongoliin medeld abch irjee daanch tor bulaaj abaad baih shig sanagdaad baihiin minii l bdol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 18:31:01
    Донбасс : Бичээд л байх үнэн юм бол яагаад шоронд суухгүй яваад, бүүр ,явуулаад байдаг юм. Төр, улс төрчид энэ хүнээ мөлжиж амьдарч байгаа гэсэн үг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 13:31:46
    zochin: Ene hun Erdenetiig avaagui bol odoo erdenet hyatadiin 49 huviin ezemshil boloh bsan tuunii achaar 2 jil bair tognii mongoo toluulsen bizdee odoo zesiin une ondor bolood ulsad mash ih hemjeenii valyut orj irj bid bugd tuugeer amidarch bgaa shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 10:33:44
    болд: тоорои баньдиин дараа орох шинэ цагиин шилиин саин эр сахал эрдэнэ билэг түүхэнд бичигдэх болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 21:13:41
    Баяраа: Женкогийн кукелдэй гэж харагдаад байгаамдаа , Ерөнхийлөгчид нэр дэвшихд л энэ хүнийг гаргаж ирсэн, муу үйлдэт нэр нууц хөрөнгий нь далдлах гж гаргасан байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 20:12:35
    тимсё: Айгаад шалгаж чададгүй юм уу...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 19:02:08
    Элбэг: Монголд Элбэгдорж, Баттулга, Сахал Эрдэнэбилэг, Сайханбилэг нарын хууль үйлчилдэггүй хэдэн луйварчин байна. Эдний хэргийг шалгаж эхэлллээ, барьж ирэх гэж эрэн сурвалжилж байна гээд л сүржин мэдээлдэг, хаана байна, шал худлаа. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн жишээ энэ шүү дээ.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 17:08:01
    Зочин: Эрдэнэбилэг бол21-р зууны Чингис хаан юм. Ховорхон төрсөн эр зориг ухаан юм болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 15:15:07
    бүсгүй: архичин бөбөөчинг бууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 14:05:22
    Сөөнгө: Сөөнгөтэй нийлж улсаа дампууруулж байгаа хүн байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 13:32:57
    зочин: Энэ хүн ямар замаар, ямар хөрөнгөөр энэ их хөрөнгийг өөртөө авав .Сү Батболд , сахал Эрдэнэбилэг 2 монгол төрийн нууц эзэн гээд байх юм. Эдгээр луйварчдыг шударгаар шалгаж , хууль бус орлогыг хураан авч, тохирсон ялыг нь өгөх хууль, шүүх Монголд байна уу. Худлаа хоосон дүр эсгэж "шалгаж байна" гэсээр замрхруулах байх. Монголд шударга ёс алга, ганц хоёрхон шударга хүнээ ад үзэцгээх нь гутамшигтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 12:50:45
    Hmm: Sonin um daa, iim ih um avaad bdag tegeed zeelee tuluhgui, mungu ni haashaa yavaad bdin boloo?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 12:49:58
    Иргэн: Ханаж цадахаа байсан өоөн дэв, шуналын тулам,ёроолгүй сав,.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 12:33:00
    Ханддорж : Баттулга энэ 2 ыг Улсад өргүй болгож буудан хороосон дээр ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 12:24:56
    УБ иргэд : Новшийг хятад шиг луйврын хөрөнгийг нь хурааж буудах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 10:37:33
    oogii: ЭНЭ ЭРДЭНЭБИЛЭГ ОВОО ААВЫН ХҮҮ ЮМ. МОНГОЛ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА ШҮҮ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188