• Өнөөдөр 2024-05-09

ТАНИЛЦ: Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ 48 КОМПАНИ

2023-07-03,   3493

        Улстөрчдийн хань, хамаатан саднууд, хүүхдүүд нь хэдхэн жилийн дотор хэдэн арван компанитай болоод, төсөл, тендерүүдийг хамж, том жийп унаж, тансаг хаусд амьдраад эхэлдэг нийтлэг жишиг манайд бий. Ийм жишгийг түүчээлэгчдийн тэргүүн эгнээнд бичигдэх нэгэн улстөрч бол Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүүс, тэдний хүүхдүүд болон эхнэрийнх нь ах дүүс нийлээд 48 компани эзэмшиж байна. Мөн эхнэр нь Монголбанкны газрын захирал, төрсөн ах нь Тува Улсад суух Ерөнхий консул, төрсөн ахынх нь хүүхэд Хонг Конг дахь дэд консул, Сангийн яамны төслийн мэргэжилтэн, хүргэн нь Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн, худ нь Байгаль орчны хэмжилзүйн лабораторийн дарга гээд томорцгоожээ. 
 
Бид энэ удаад Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий 48 компанийн зөвхөн нэрсийг нь танилцуулж байгаа бөгөөд дараагийн дугаартаа доорх компаниуд ямар үйл ажиллагаа явуулдаг болон ямар төсөл, тендерт шалгарч байсныг нь хүргэх болно. 

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭР, ХҮҮ, ТӨРСӨН АХ НАРЫНХ НЬ КОМПАНИУД...

 
          УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажилладаг. Тэрбээр Монголбанктай газар, хэлтсийн дарга нартай хамт “Мөнгө, санхүү, баялаг сэтгүүл” ХМБ-ийг эзэмшдэг. Харин төрсөн хүү Х.Амарбаясгалан нь авга ах нартайгаа хамт “Бээст грэен” ХХК-д хувь эзэмшдэг бол “Саран дэгрээ” ХХК-ийн дангаараа эзэмшдэг. 
Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг
Том ах Ч.Ганболд нь Монгол Улсыг төлөөлж, Тува Улсын Кызыл хотод суух Ерөнхий консулаар ажил гаруйн өмнө томилогдсон. Ч.Ганболд нь өмнө нь Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад Тува Улсад суух Ерөнхий консулаар томилогдсон. 
 
Өдгөө Ч.Ганболд төрсөн дүү Ч.Гантулга, Ч.Гансүх болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нартай хамт “Бээст грэен” ХХК-д хувь эзэмшдэг. Харин түүний охин Г.Солонго нь “Хайр гэрэлтсэн бүсгүйчүүд” ТББ-ийн үүсгэн байгуулагч, түүний нөхөр Э.Даваадалай нь Увс аймгийн ХААА-ны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажээ.
Ч.Хүрэлбаатарын том ах Ч.Ганболд
Удаах төрсөн ах Ч.Гансүх нь “Би даблью эй” ХХК, “Бээстгрэен” ХХК, “Бяцхан баясгалан цэцэрлэг” БСБ, -“Гурван тэрмэс трейд” ХХК, “МОНТЭК” ХХК, “Шанага транс” ХХК-иудыг эзэмшдэг. 
Ч.Хүрэлбаатарын дунд ах Ч.Гансүх
Дараагийн төрсөн ах Ч.Гантулга нь “Би Жи Пит” ХХК, “Вест мобайл ком” ХХК, “Гесбасси” ХХК, “Дунд тэрмэс трейд” ХХК, “Нью орчил” ХХК, “Тохир” ХХК, “Хархираа доктор” ХХК, “Юу би оутлетс” ХХК, “Би даблью эй” ХХК, “Бээстгрэен” ХХК, “Гурван тэрмэс трейд” ХХК, “МОНТЕК” ХХК, “Шанага транс” ХХК-иудад хувь эзэмшдэг болон захирлаар нь ажилладаг. Харин Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэн нь “ТБМГ” ХХК, “Гүүдстар майнинг” ХХК, “Футур техно” ХХК, “Грийн фейлд” ХХК, “Монтек” ХХК, “Цөмийн технологи зохистой хэрэглээ” ТББ-ыг тус тус эзэмшдэг ажээ.

Тэгвэл Ч.Гантулгын хүүхдүүд болох Г.Энхцацрал нь Сангийн яамны Санхүүгийн тогтвортой байдал төсөлд ажилладаг бол Г.Энхболор нь Хонг Конг дахь дэд консулаар ажилладаг ажээ. 

Ч.Хүрэлбаатарын бага ах Ч.Гантулга гэр бүлийн хамт\Баруун гар талаас Хонг Конг дахь дэд консул Г.Энхболор\
Харин Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн төрсөн дүү Б.Пүрэвсүрэн нь “ПМСУСУ” ХХК-ийн захирлаар ажилладаг бол төрсөн ах Б.Лхагвасүрэн нь “Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори”-ийн даргаар ажилладаг аж. Харин Б.Лхагвасүрэнгийн хүүхдүүд болох Л.Сэмжиддулам нь “Симбол лайн жюллери” ХХК, Л.Буяннаст нь “Вояж трэйвел” ХХК-ийг эзэмшдэг ажээ. 
 
Түүнчлэн Б.Бямбаасүрэнгийн эгч Б.Даваасүрэн нь “Вест мобайл ком” ХХК, “Чандмань дундговь” ХХК, “Амгалан өрхийн эрүүл мэндийн төв”-ийг эзэмшдэг. Түүний хүү Б.Бат-Ирээдүй нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга ажээ. 
 

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХАДАМ АХ, ЭГЧ НАРЫНХ НЬ КОМПАНИУД...

 
Ч.Хүрэлбаатарын хадам эгч Р.Сараннямынх нь нөхөр Л.Мөнхжаргал нь “Бест коде” ХХК, “Родео аруга” ХХК, “Хүнхэрийн хөндий” ХХК, “Эр Юу Эн Эй майнинг” ХХК, “Ай Ар И Ай Эн Ти Эл” ХХК-иудыг эзэмшдэг. Харин Л.Мөнхжаргалын хүү М.Жавхлан нь “Альфа миючуал” ХХК, “Кэм тэк” ХХК, “Эм Си Ти Си” ХХК, “Валью трейд” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК, “Премиум ойл энд энержи” ХХК, “Коммодити транс” ХХК-иудыг эзэмшдэг. Харин М.Жавлангийн эхнэр Т.Энэрэл нь “Скай оушен фанд” ХХК-ийг эзэмшдэг юм байна. 
 
Түүнчлэн М.Жавхлангийн дүү М.Жаргалан нь “Нью юни соп” ХХК-ийг эзэмшдэг аж. 
 
Харин хадам ах Р.Ганболд нь “Ган вэнчюрс” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК-иудыг эзэмшдэг. Тэрбээр “Юнител” группийн захирлуудын зөвлөлийн дарга, “Сэнтрал экспрэсс Си Ви Эс” ХХК буюу “СU” сүлжээ дэлгүүрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладаг. Өмнө нь Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт хэлтсийн дарга, “Скайтел” группийн ерөнхий захирал, “М-Си-Эс” группийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. 
Ч.Хүрэлбаатарын хадам ах Р.Ганболд
Харин түүний буюу Р.Ганболдын эхнэр Д.Алтантуяа нь “Гига системс” ХХК, “КАТКО” ХХК-иудыг эзэмшдэг бол хүү Г.Барс нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “ДДЭШТВ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Юнител” группийн охин компани болох “Номадиа пикчерс продюсинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Мөн “Монголын оюуны өмч хамгаалах холбоо” ТББ-ийн гүйцэтгэх захирал аж.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ТАНИЛЦ: Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ 48 КОМПАНИ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-23 05:06:00
    Иргэн: Ч. Хүрэлбаатарын хамаарал бүхий нэг этгээд нь Б. ДАШПҮРЭВ гэгч Эдийн засгийн хөгжлийн яаманд түүний гар хөл болж яваа нэг цүнх баригч байгаа. Тэр одоо Увс аймагт нэр дэвших гээд алиалаад явж байсан. Эд нарыг шалгавал улсын мөнгө карманаас нь их гарна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-13 17:10:40
    Dulmaa 99737489: ah duus, hamaatan sadan, urag turluuruu ulsiin hurungiig idej baih ch gej dee. ed hurungiig ni huraah heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-11 11:23:58
    Hh: Ubsiin luiwarchinguud tord orood jinkene tuillatsgaaj bndaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 16:17:14
    зочин: Жинхэнэ дөрвөдүүдийн мафигийн сүлжээг зохион байгуулджээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 12:39:37
    Mongol: amarch yum daa turd orj hurunguj.d ardtumen n udur ireh tusam amdral n doroitood ene banhar iin ur huuhed ymar nuureere Mongol ulsd amdraldag bna avsan ugdug jamtai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 11:11:41
    bbb: za za mundag uls yumaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-03 10:05:39
    Яана даа: Монгол орон яана даа, ганц Хүрэлбаатар биш, төслийн мөнгийг захиран зарцуулах эрх бүхий бүх хүмүүс, улс төрд нөлөөтэй нөхөд бүгд ийм байгаа гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-08 14:15:04
    Шуналын тулам: Зо зо алдаг юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-08 09:49:43
    Зочин : Мөнгө угаах сүлжээ хангалттай бүрджээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188