• Өнөөдөр 2025-03-19

Дээд шүүхийн хуралдаан журмын дагуу явагдаж байна

2021-03-01,   784

Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааныг улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор шүүхийн байранд явуулж байна.
 

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-ыг тус шүүх 2020 оны 11 дүгээр сард батлан гаргасан юм. Уг журамд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан долоо хоногт хоёр удаа хуралдана. Мөн шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийхээр заасан байна. Түүнчлэн танхимд шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар тусгайлан зохицуулжээ.

 
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-тай http://supremecourt.mn/news/549 дээрх линкээр орж танилцана уу.

Дээд шүүхийн хуралдаан журмын дагуу явагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-01 12:50:14
    Ц.цэрэндаш: Миний иргэний хэрэг1999 оны 11 сарын 04-нд дээд шүүхэд очсон өнөөдрийг хүртэл хурал товлогдоогүй маш удаан бна.Энэ орон байрны маргаантай хэрэг аль 1998 оны3-р сараас эхэлсэн хэрэг бгаа юмаа.Н.Гантулга нэхэмжлэлтэй Ц.Цэрэндаш хохирогчтой хэрэг дээд шүүх хэзээ шийдэж өгөх юм боллоо хариулаад өгөх албан тушаалтан бна уу ???
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188