Морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ 2015 онд Соёл урлагийн их сургуулийг морин хуурч мэргэжлээр төгсөж, 2015-2021 онд Дундговь аймгийн Төв халхын Дуулалт жүжгийн театрт гоцлол хөгжимчнөөр ажиллаж байгаад 2022 оноос хойш Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа аж. Тэрбээр 2024 оны хоёрдугаар сараас Мост хотод “Ивээлт” морин хуурын сургалтын төвийг санаачлан байгуулж, хүүхэд багачуудад морин хуур хөгжмийг зааж сургаж байна. “Ивээлт” морин хуурын сургалтын төвийн морин хуурч хүүхдүүд анхны тайлан тоглолтоо 2024 оны тавдугаар сард “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан ЭСЯ-нд хийж байснаас хойш Прага хотноо зохион байгуулдаг үндэсний урлаг, соёл, хоолыг сурталчилдаг "Festival of Embassies” өдөрлөг, Чех, Словак дахь монголчуудын “Миний Монгол наадам” болон бусад арга хэмжээнүүдэд оролцдог байна. Чех Улсад морин хуурын сургалтын төвийн багшаар ажилладаг Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн сууж байна уу. Таны Чех Улсад ажиллаж, амьдрах болсон шалтгаан юу вэ?
-Би 2022 онд Чех Улсад ирж, компьютрийн үйлдвэрт ажиллаж байгаа. Энэ хугацаандаа мэргэжлийнхээ дагуу морин хуурын суралтын төв нээгээд жил гаруй болж байна. Одоогийн байдлаар 20 гаруй хүүхэдтэй сургалтаа явуулж байгаа. Бид Монгол, Европын олон үйл ажиллагаанд ая эгшгээ хүргэж оролцдог. Чех Улсад ажил хийхээр ирсэн нь мэргэжлийнхээ ажлыг орхилгүй морин хуурын багшаар ажиллаж байгаа.
-Таны нээсэн “Ивээлт” морин хуурын дугуйлан гадаадад амьдардаг монгол хүүхдүүдэд өв соёл, түүхээ таньж мэдэхэд нь ихээр нөлөөлдөг байх?
-Өв соёлоо өвлүүлэх хүсэлтэй эцэг, эхчүүд хүүхдүүдээ морин хуурын дугуйланд явуулдаг. Гадаадад амьдардаг монгол хүүхдүүд морин хуур сурах хүсэл нь бусдаас илүүү байдаг юм шиг санагддаг. Тийм учраас дараа жилээс сургалтын төвөө өргөжүүлж, бусад хотуудад амьдардаг хүүхдүүдийг хамруулах зорилготой байгаа. Морин хуур миний бахархал учраас сургалтын төв нээж, ирээдүйд дэлхийд гарах хүүдүүдийг бэлтгэж байгаа.

-Морин хуур хөгжмийг сурахад юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Аливаа хөгжмийг олон удаагийг давталтаар сурдаг. Морин хуур сурахын тулд эхлээд хуураа зөв барихаас эхэлдэг. Хуураа зөв барьж чадахгүй бол хэзээ ч зөв дуугаргаж чадахгүй гэсэн үг. Энэмэтчилэн нарийн зүйлс их байдаг. Гэхдээ хүүхдүүд дуртай зүйлсээ амархан сурдаг учраас харьцангуй хэцүү зүйл байдаггүй. Манай дугуйланд ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд сурдаг.
-Морин хуурын онцлог нь юу вэ. Таны морин хуур хөгжимтэй холбогдсон түүх юунаас эхлэлтэй вэ?
-Би бага ангийн сурагч байхаасаа морин хуур тоглож эхэлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй тоглож байна. Морин хуур хөгжимд ямар ч метал ороогүй гэдгээрээ өвөрмөц. Тийм учраас монголчууд морин хуурыг амьд хөгжим гэж үздэг шүү дээ. Тийм учраас би морин хуурыг дэлхийд гарна гэдэгт бат итгэлтэй байдаг. Дэлхий даяараа сонирхдог, хүлээн зөвшөөрдөг хөгжим болоход тун ойртсон байгаа. Морин хуур тоглож байхад надад өөрийн эрхгүй бахархал, өр нинжин сэтгэл, хайр төрдөг. Түүгээрээ намайг өөртөө татсан хүчтэй хөгжим гэж боддог.
-Таны тоглох дуртай ая юу вэ. Морин хуур хөгжмөөр ямар ая тогловол илүү зохицдог вэ?
-Морины алхаа, гишгээ, адууны төвөргөө, татлага тогловол илүү зохицдог. Морин хууранд зориулсан морины тухай зохиолууд байдаг. Би татлага татах их дуртай. Сэтгэл уужраад их сайхан болдог. Мөн морины тухай болон эх нутгийн тухай ая хүний сэтгэлд илүүтэй хүрдэг. Би энэ морин хуураа Чех рүү ирэхдээ шинээр авч байсан. СУИС-д орохдоо авч байсан морин хуураараа 15 жил тоглосон. Олон жил тоглох тусам хөг нь сайжирдаг гэж үздэг учир нэг морин хуураар 30 жил тоглосон хүн байдаг. Олон жил тоглосон гээд хуучирна гэж байхгүй. Би 10 гаруй морин хууртай.
-Таны удамд морин хуур тоглодог, урлагийн авьяастай хүн бий юү?
-Миний удамд морин хуур тоглодог хүн байхгүй. Харин сайхан дуулдаг, эсгэрдэг хүмүүс бий. Тийм учраас манайхан намайг морин хуурч болсонд их дуртай байдаг. Монголчууд тэр дундаа хөдөөний хүмүүс өв соёл, ёс уламжлалыг тээсэн өвлөсөн хүмүүсийг илүүтэй хүндэлдэг, ойлгодог юм шиг санагддаг.
-Та хэдэн онд СТА цол хүртсэн бэ?
-Өнгөрсөн хавар гуравдугаар сард Прага хотноо болсон "Хаврын баяр" спортын тэмцээний нээлтийн үеэр Элчин сайд үнэмлэх, тэмдгийг минь гардуулж өгсөн. Тухайн үед би Монголынхоо өв соёлыг тээж, өвлөж яваа өв тээгч гэдгээ илүү сайн ойлгож, дэлхийд морин хуураа таниулахад хувь нэмрээ оруулах ёстой хүмүүсийн нэг гэдгээ ухаарсан.
-Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
| Ц.МӨНХ-ЭРДЭНЭ: МОРИН ХУУР МИНИЙ БАХАРХАЛ УЧРААС ЧЕХ УЛСАД СУРГАЛТЫН ТӨВ НЭЭЖ, ДЭЛХИЙД ТАНИГДАХ МОРИН ХУУРЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙГАА |
|
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |