ЭМЯ-наас гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хоёрдугаарт хорт хавдар бичигдэж байна. Тиймээс хорт хавдартай тэмцэж, иргэдэд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах боломж бүрдүүлж ХСҮТ, МҮОНРТ, ХААН Банк сан хамтран 2011 оноос “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон даяар зохион байгуулж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хугацаанд Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Мөн 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг илрүүлжээ.
Хорт хавдар дэлхий дахинаа төдийгүй манай оронд ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон хэвээр байна. Хорт хавдрын 2019 оны тайлангаар, 6381 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 3301 эрэгтэй, 3081 эмэгтэй байна. Үүний 39.9 хувь нь орон нутагт, 26 хувь нь ХСҮТ-д, 34.1 хувь нь нийслэлийн дүүргүүд бусад эмнэлэгт оношлогджээ. Элэгний хорт хавдраар 2184 тохиолдол шинээр оношлогдсоны 1200 эрэгтэй, 984 эмэгтэй өвдөж, нийт хорт хавдрын 34.2 хувийг дангаараа эзэлж байгаа аж.
-Манай улсын хүн амын дунд 2019 онд 6381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
-2019 онд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтцэд элэгний хорт хавдар 34 хувь, ходоодны хорт хавдар 16 хувь, уушги, гуурсан хоолой хорт хавдар 8 хувь, улаан хоолой 6 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5 хувь, нийт хорт хавдрын 69 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна.
-Харин эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолойн, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож байна.
-Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэй хүн амд 76 тохиолдол, эмэгтэй хүн амд 60 тохиолдол байна.
-Хорт хавдрын шалтгаант нас баралт 2019 онд 4801 бүртгэгдсэний 56.5 хувийг эрэгтэйчүүдийн дундах нас баралт эзэлж байна.
-2019 онд зонхилон тохиолдох хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцэд элэгний хорт хавдар 40 хувь, ходоодны хорт хавдар 15 хувь, уушги гуурсан хоолой хорт хавдар 9 хувь, улаан хоолой 6 хувь, умайн хүзүүний хорт хавдар 4 хувь, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтын 75 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна.
-Харин эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги гуурсан хоолойн, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолойн, хөхний хорт хавдар зонхилж байна.
-Хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр аль ч хүйсийн 100 000 хүн амд элэгний хорт хавдрын нас баралт өндөр, эрэгтэй 100 000 хүн амд 67.5 тохиолдол, эмэгтэй 100 000 хүн амд 53 тохиолдол байна.
-Шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 77.1 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна.
-Монгол Улсад 2019 онд хорт хавдрын шалтгаант өвчлөлийн улмаас 20 913 хүн амьдарч байгаагийн 391 (1.8 хувь) нь 19 хүртэлх насны хүүхэд байна. Хорт хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 37 хувь нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна.
-Монгол Улсад 2019 онд 19 хүртэлх насны 122 хүүхдэд хорт хавдарын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
| Манай улсад 2019 онд 6381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгджээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |