"Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн уралдаанд 8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын наймдугаар ангийн сурагч Г.Туяацэцэг тэргүүн байр эзэлсэн билээ. Хулсан үзгээр хичээллээд гурван жил болж байгаа түүнтэй ярилцлаа.
-Уран бичлэгийн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?
-Би энэ жил анх удаа уран бичлэгийн уралдаанд оролцсон. Өөрийгөө тэргүүн байрт шалгарна гэж бодож, төсөөлж байгаагүй болохоор надад тэр бүхэн зүүд, зэрэглээ мэт санагдсан. Шагнал авах мөчид үнэхээр их баярлаж буйгаа мэдэрсэн. Мөн өөрийгөө хөгжүүлэх, илүү сайн суралцах итгэлтэй болж, уран зориг авсан. Багш нар болон өвөө, эмээ минь их баярласан.
-Чи яагаад Шувуун саарал өгүүллэгийг сонгож бичсэн бэ. Д.Нацагдоржийн бүтээлүүдийг унших дуртай юу?
-Тийм ээ. Би Д.Нацагдорж зохиолчийн зохиол, бүтээлүүдийг нь унших дуртай болохоор “Шувуун саарал”-ыг сонгосон. Гэхдээ ганцаараа шийдээгүй. Багштайгаа ярилцаж байгаад сонгосон. Тус бүтээлийн би хулсан үзгээр бичсэн. Сурагчид Д.Нацагдоржийн бүтээлүүдээр хүмүүжиж, суралцдаг гэж боддог. Би ч мөн тэдний нэг нь.

-Хулсан үзгээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Уран бичигтэн болоход нь юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Би хулсан үзгээр хичээллээд гурван жил болж байна. Хичээллийнхээ хажуугаар суралцдаг. Миний үеэл эгч Энхжин маань Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд олон удаа оролцож, шалгарч байсан болохоор эгчээсээ үлгэр дуурайлал авсан. Бас өөрөө бичих сонирхолтой болохоор дуртай хичээллэдэг.
-Монгол бичгээр бичихэд чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Үндэсний бичгээрээ бичихэд амар амгалан, тайван мэдрэмж төрдөг. Мөн Монголоороо улам бүр бахархаж, аз жаргалтай болдог. Мөн багш минь надад тийм сайхан мэдрэмжийг төрүүлж, монгол бичгээр бичих сонирхолыг улам бүр төрүүлж өгдөг. 2025 оноос манай улс хос бичигтэй улс болох болохоор хүн бүр монгол бичгээ сурах нь чухал. Мөн дунд ангийн сурагчид монгол бичгээ сайн сурч, чөлөөт цагаараа монгол бичгээ уншиж, бичих нь монгол хүн бүрийн зайлшгүй хийх ёстой зүйл гэж бодож байна.

-Монгол бичгээр бичих авьяас билгээ цаашид хэрхэн хөгжүүлнэ гэж боддог вэ?
-Би арванхоёрдугаар ангиа төгсөхдөө уран бичигтэн, сайхан бичигтэн зэрэг уралдаанд оролцож, МУИС-д монгол хэл, бичгийн багшаар дөрвөн жил үнэгүй суралцах эрхийн бичиг авна гэсэн зорилготой хичээж байгаа. Тэгээд монгол хэлний багш болчихоод үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлж, хойч үеэ монгол бичгийн боловсролтой болгоно гэж мөрөөддөг.
-Удахгүй улсын сайхан бичигтэн шалгаруулах тэмцээн болно. Түүнд оролцохоор төлөвлөж байгаа юу?
-Тухайн тэмцээнд оролцохоор өөрийгөө бэлдэж байгаа. Тус тэмцээнд өөрийн зохиосон эссэгээ бичиж оролцох юм. Одоогоор эссэгээ бичих ажилд анхаарч байгаа.
| Г.ТУЯАЦЭЦЭГ: "МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ" УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААНД “ШУВУУН СААРАЛ” ӨГҮҮЛЛЭГИЙГ ХУЛСАН ҮЗГЭЭР БИЧИЖ ТҮРҮҮЛЭЭД, УРАМ ЗОРИГ АВЛАА |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |