Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот төлөвлөлт, дэд бүтэц, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар төрийн албан хаагчдыг чадавхжуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Мөн “КОЙКА”-ийн шинээр хэрэгжүүлэх төслийн саналд хүргүүлсэн “School zone” буюу “Улаанбаатар хотод сургуулийн бүс байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжихээр болсонд баяртай байна” гэдгийг онцоллоо.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн тээврийн цагдаагийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжилсан юм.
| Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотод сургуулийн бүс байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжихээр болсонд баяртай байна |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |